Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Б.Ууганцэцэг: Багш нар зөвхөн хандлагаа өөрчлөх л үлдлээ

Хэвлэлийн мэдээ | 2014-09-10

Энэ жил боловсролын салбарт хийгдсэн нэгэн том алхам бол орон даяар “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Бага ангийн хичээлийн явц, багшийн заах арга, хүүхдийг үнэлэх үнэлгээ, багшийг дүгнэх үнэлгээ, сурах бичиг гээд цогцоор нь шинэчилсэн энэ алхмыг багш нар хэрхэн хүлээн авч байгаа талаар нийслэл, орон нутгийн багш нараас асуусан юм. Энэ удаад Дундговь аймгийн Луус сумын ЕБС-ийн сургалтын менежер Б.Ууганцэцэгийн сэтгэгдлийг хүргэж байна.

-Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  өмнөхөөс  давуу болон онцлогтой тал нь  юу байна?

-Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг өнгөрсөн жил 40 сургуульд туршиж сайжруулсан. Тэгээд үр дүнг нь хараад энэ жилээс орон даяар хэрэгжүүлж эхэллээ. Хичээл эхлэхээс өмнө мөн бага ангийн багш нарт гурав хоногийн сургалт зохион байгуулж, цөм хөтөлбөр, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцууллаа. Энэ бол үнэхээр зөв алхам болсон. Ямар ч шинэчлэл, ямар ч бодлого гарсан бай багш л гүйцэлдүүлж, хэрэгжүүлнэ шүү дээ. Тэгэхээр юун түрүүнд багшдаа ойлгуулж, мэдүүлж байгаа нь маш зөв байна. Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сургалтын менежерийн гүйцэтгэх үүрэг маш их юм байна. Тиймээс багш нарынхаа хандлага, арга зүйг шинэчлэх үйлсэд нь туслах, эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, сургалтын орчин, материаллаг баазыг сайжруулах, хүүхэд нэг бүрийн ахиц, өөрчлөлтийг судлах гэх мэт надад хийх ажил их байна. Өөрийн эрхгүй өмнө нь яагаад ингэж хийж болоогүй юм бэ? л гэж бодогдож байна.

-Шинэ хөтөлбөрөөр хичээллээд ямар үр дүн гарах бол?

-Өмнө нь хэрэгжиж байсан хөтөлбөрүүдийг бодвол багшид зориулсан ном  гарын авлага, арга зүй, хөтөлбөрийг нэгд нэгэнгүй сайн боловсруулсан байна. Багшид одоо зөвхөн хичээл зүтгэл хандлагаа  л өөрчлөх  үлдсэн байна. Багш бүр арга зүйдээ шинэчлэл хийж чадсанаар өөрийгөө болон сурах арга барил эзэмшсэн сурагчдыг төлөвшүүлж чадна. Өөрөөр нь хийлгэж, өөрийнх нь санаа бодлыг сонсож, өөрийнх нь мэдэх хүслээр дамжуулан мэдлэг олгоод эхлэхээр хүүхэд бүр өөртөө итгэлтэй, сурах хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх сурах арга барилтай болж чадна.

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?
Хандалтын тоо
Онлайн хэрэглэгч: 18
Өнөөдөр: 1371
Өчигдөр: 1192
Нийт: 2595826