Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Танилцуулга

Мэндчилгээ

  “Багш гэдэг бол хүүхэд бүрийнхээ авьяас чадварыг нээн хөгжүүлж ирээдүйд эрдэм боловсролтой, ухаалаг зөв хүн болгон төлөвшүүлэх ариун үүрэгтэй”.

zahiral

 

Хүүхэд бүрийн ялгаатай байдлыг таньж, тэдний авьяас, чадварыг нээн илрүүлж биеэ даасан, өөртөө итгэлтэй, бүтээлч, үндэсний уламжлал, зан заншлаа  дээдэлдэг, сурах хүсэл тэмүүлэлтэй, эрдэм боловсролтой “ЗӨВ МОНГОЛ ХҮН” төлөвшихэд багш  бидний үүрэг хариуцлага,    хичээл зүтгэл чухал юм. 

Байгууллагын эрхэм зорилго

Монгол Улсын боловсролын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг боловсролын хөгжлийн бодлого, онол, арга зүйн судалгаа, сургалт  мэдээлэл, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан орчин үеийн мэдээлэл технологид суурилсан олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулж  багшаар дамжуулан боловсролын салбарыг хөгжүүлэх явдал юм.

Институтийн үндсэн зарчим

  • Боловсролын багц хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэх
  • Багшийн хөгжлийн талаархи олон улсын жишиг, чиг хандлагыг баримжаалах
  • Багш бүрийг мэргэжил, арга зүйн ур чадвараа дээшлүүлэх адил тэгш боломжоор хангах
  • Багшийн мэргэшил дээшлүүлэх сонголттой, нээлттэй, уян хатан, тасралтгүй үйлчилгээг бий болгох
  • Мэргэжил дээшлүүлэх сургалтад мэргэжлийн байгууллагын оролцоог хангах

Институтийн үндсэн чиглэл

  1. Багшийн мэргэжил дээшлүүлэх нөхцөл байдал, хөгжлийн хандлага, эрэлт, нийлүүлэлтийн уялдаа, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ хийх
  2. Мэргэжил дээшлүүлэх ажлын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг олон улсын хөгжлийн жишиг хандлага, өөрийн орны онцлог, багшийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн боловсруулж, Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулж ажиллах
  3. Үндэсний болон орон нутаг, нэгж байгууллагын түвшинд багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх нэгдсэн зохицуулалтыг хангах
  4. Багшийн мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр орон нутгийн боловсролын удирдлага, нэгж байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, орон нутгийн түвшинд багш нарын мэргэжлийг ерөнхий боловсролын лаборатори сургуулиудад түшиглэн дээшлүүлэх
  5. Интернетэд суурилсан сургалтын нээлттэй хэрэглэгдэхүүний үйлчилгээг бий болгох
  6. Багшийн мэргэжлийг зайны сургалтаар дээшлүүлэх мэдээлэл, холбооны технологид суурилсан үндэсний сүлжээг бий болгох
  7. Багш бүрийн мэргэжлийг 5 жил тутамд дээшлүүлэх, сургалтыг зохион байгуулах
  8. Боловсролын байгууллагын ажилтан, сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтанд мэргэжил дээшлүүлэх төвлөрсөн болон орон нутгийн сургалтыг зохион байгууллах
  9. Багш нарын мэргэжил дээшлүүлэлтийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх
  10. Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хэрэглэгдэх ном, гарын авлага, зөвлөмж, электрон материалыг бэлтгэх
  11. Багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, мэргэжил дээшлүүлэх сургалтын чанар, үр дүнд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх
  12. Багшийн мэргэжлийг дээшлүүлэх асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөгөөн, семинар зохион байгуулах
  13. ЕБС, цэцэрлэгийн багш нарын мэргэжил ур чадвар дээшлүүлэх талаар гаргаж буй бүтээлч санаачлагыг дэмжих, багш нарын тэргүүний арга барил, туршлагыг судлан нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах
  14. Багш бэлтгэх, давтан бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах
  15. Багш удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалтын хөтөлбөрүүдэд үнэлгээ дүгнэлт өгөх, үр дүнгийн мэдээ тайланг авах
  16. Гадаад орны ижил төрлийн байгууллагуудтай багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх багш, удирдах ажилтныг гадаад оронд явуулж мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгууллах
  17. Багшлах эрх болон мэргэжлийг зэрэг олгох ажлыг зохион байгуулах

 

 


Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?