Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Бага ангийн багш чин сэтгэлээсээ хүүхдэд хайртай хүн байх хэрэгтэй

Үйл явдлын мэдээ | 2014-06-20

Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн бага ангийн багш С.Наранцэцэгтэй ярилцлаа. Тэрээр бага ангийн багшаар тасралтгүй 19 дэх жилдээ ажиллаж яваа нэгэн. Бага ангийн багш чин сэтгэлээсээ хүүхдэд хайртай, тэднийг ойлгож чаддаг байх хэрэгтэй гэсэн үгээр бидний ярилцлага эхэлсэн юм. Ийнхүү уншигч танд С.Наранцэцэг багшийн ярилцлагыг хүргэж байна.

download

-Заримдаа бага ангийн багш, цэцэрлэгийн багш хоёрын ажил төстэй ч юм шиг санагдах үе байдаг. Танд бага ангийн багш хэмээх эрхэм ажлын хамгийн сайхан нь юу вэ?

- Энэ мэргэжлийг сонгож, бага ангийн багшаар ажилласандаа үргэлж сэтгэл хангалуун явдгаа хамгийн түрүүнд хэлмээр байна. Хүүхэд гэдэг жаахан байх тусмаа л хамгаас гэгээхэн хиргүй тунгалаг байдаг. Тиймээс ангидаа орж ирээд хүүхдүүдтэйгээ бужигнахаараа ядарснаа, гомдсоноо, гунигласнаа гээд бүхий л сөрөг бодол сарничихдаг. Хүний амьдрал л юм чинь үргэлж инээд хөөрөөр дүүрэн байхгүй ш дээ. Тиймээс л энэ ажил мэргэжилдээ үнэхээр хайртай.

          Бага ангийн багшийн мэргэжил сонгоод их сургуульд орох гэж байгаа оюутнаас ярилцлага авч байж тухайн мэргэжлийн ангид оруулмаар санагддаг. Үнэхээр чи хүүхдэд хайртай юу? Бага ангийн багшийн ажлын юу нь чамд сайхан санагдаж байна? гэх мэт тэр хүний дотоод ертөнцийг мэдсэний үндсэн дээр тухайн сургууль элсэгчдээ сонгох ёстой юм болов уу гэж боддог. Гэхдээ энэ бол миний л бодол шүү. Яагаад ингэж бодоход хүрсэн бэ гэхээр дадлага хийхээр ирж байгаа оюутнуудын хандлага үнэхээр хангалтгүй цаг аргацаасан байдалтай байх шиг санагддаг юм. Зарим сайн оюутнууд байдаг л даа. Тэднийг үгүйсгэж байгаа юм биш шүү. Тиймээс л би бага ангийн багш хүүхдэд хайртай хүн байх хэрэгтэй гэж дахин дахин хэлээд байгаа юм.  

-   Багш хүн хичээл заахдаа хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?

- Ямар ч мэргэжлийн багш, заах гэж байгаа хичээлтэйгээ холбоотой сургалтын хэрэглэгдэхүүнтэй байх хэрэгтэй. Ялангуяа бага ангийн багш. Манай охин 4 настай, цэцэрлэгт явдаг. Охины маань багш үнэхээр хөдөлмөрч хүн байдаг. Тэр багшаас би ихийг сурч үлгэр дууриалал авдаг. Оновчтой хичээлийн хэрэглэгдэхүүн хүүхдэд багшаас илүү ихийг зааж, хүүхэд өөрөө сэтгэн бодож, ухаж ойлгох боломж олгодог. Хүүхдүүд асуусан асуултад уралдан хариулж тайлбарлаж байвал үнэхээр сайн ойлгосон, илүү ихийг мэдэхийг эрмэлзэж байгаагийн илрэл байдаг.

-Энэ хичээлийн жилд танай сургууль үндэсний лаборатори сургуулийн нэг болсноор “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх” хөтөлбөрийг туршсан. Энэ хөтөлбөрийн талаар ямар бодолтой байна вэ?

-Өмнө нь нүүрээ улайтал, хоолойгоо сөөтөл хүүхдүүдийн толгойд мэдлэгийг бөөн бөөнөөр нь чихдэг байсан. Тэгээд заасан хичээлийг минь ойлгоогүй үлдсэн хүүхдүүдээ яандаа гэж боддог байлаа. Харин одоо бол хүүхэд бүрээ оношилж тухайн хүүхдээ төвшин бүрд нь ахиулах нь хамгийн зөв бөгөөд үр дүнтэй арга гэдгийг ойлгосон. Тухайлбал манай ангийн нэгэн охин байгаа. Аливаа зүйлийг ойлгохдоо бусад хүүхдүүдээс арай удаан. Гэхдээ түүнд бусдаас онцгой чадвар бас бий. Маш хурдан уншдаг. Минутад 100 орчим үг уншина. Энэ хичээлийн жилд уншсанаа өөрийнхөөрөө ярьж сурсан. Харин тоондоо тааруухан. Тиймээс би ээжтэй нь зөвлөөд 20-ийн дотор л зээлдэг, санадаг болгоё гэсэн зорилго тавьсан. Харин одоо бидний санаснаас ч илүү ихийг бодож сурсан. Тиймээс хүүхэд бүрийг оношилж тухайн сэтгэхүй онцлог, чадвар бүрийг нь ахиулна гэдэг маш чухал болохыг ойлгосон доо. Нэг ангийн 36 хүүхэд яг адилхан төвшинд байдаггүй. Тиймээс л хүүхэд бүрээ оношлон гэдэг хамгийн чухал юм байна.

 

                                                                                  Бэлтгэсэн: А.Дүүриймаа

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?
Хандалтын тоо
Онлайн хэрэглэгч: 42
Өнөөдөр: 323
Өчигдөр: 1566
Нийт: 2640967