Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Эхний жилдээ ажиллаж байгаа багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын өмнөх судалгааны зарим үр дүнгээс

Судалгаа, шинжилгээ | 2014-05-13

Нэг. Судалгааны арга зүй

1.1. Судалгааны зорилго

Ерөнхий боловсролын сургуульд эхний жилдээ ажиллаж буй багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын чанар, хүртээмж, үр дүнг илрүүлэхэд энэхүү судалгааны зорилго оршино.

1.2. Судалгааны зорилтууд

    Эхний жилдээ ажиллаж байгаа багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын  өмнөх судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх

 ·         Судалгааны үр дүнд тулгуурлан тодорхой санал, зөвлөмж боловсруулах

            1.3 Судалгааны арга зүй

Судалгааны арга

 Тоон мэдээг задлан шинжлэх, харьцуулах, нэгтгэн дүгнэх

 Судалгааны хэрэгсэл

 Сургалтын өмнөх санал асуулгын хуудас

          Хоёр. Багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын өмнөх судалгаа

             2.1 Судалгааны үр дүн

Эхний жилийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын өмнөх судалгааг хэл, нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухаан, сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын албаны дарга нарын тайланд үндэслэн боловсруулав.

Ерөнхий боловсролын сургуульд эхний жилдээ ажиллаж байгаа багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад нийт 1398 багш хамрагдав[1].

 Хүснэгт 1. Эхний жилдээ үндсэн сургалтад хамрагдсан багшийн тоо

 [1] БМДИ-ийн ХНХУСА, БУСА, СӨБ,ББСА-ны  дарга нарын тайлан., 2014, УБ

Мэргэжлийн чиглэл

Хамрагдсан багшийн тоо

 

1

Монгол хэл

123

2

Түүх, нийгмийн ухаан

91

3

Биеийн тамир

109

4

ДУ технологи

101

5

Англи хэл

112

6

Орос хэл

16

7

Математик

155

8

Хими

47

9

Биологи

67

10

Физик

77

11

Газарзүй

58

12

Бага анги

361

13

Мэдээлэл зүй

30

14

Хөгжим

51

Нийт

1398

 

Нэг. Бодлого хөтөлбөр

 Монгол улсын засгийн газраар хэрэгжүүлж буй “Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа бодлого, хөтөлбөрийн талаар хэл, нийгмийн  ухааны (монгол хэл, нийгмийн ухаан, технологи, гадаад хэл, биеийн тамир) чиглэлийн багш нар бусад мэргэжлийн багш нартай харьцуулахад харьцангуй өндөр мэдлэг, чадвартай байгаа нь судалгааны үр дүнгээс ажиглагдаж байна.

Боловсролын чанарын шинэчлэлийн талаар байгалийн ухааны чиглэлийн багш нар, боловсролын салбарт шинээр мөрдөгдөж эрх зүйн баримт бичиг болох багшийн ажлын үнэлгээний журмын дагуу ажлаа төлөвлөх, хэрэгжүүлэх мэдлэг, чадвар мөн байгалийн ухааны болон нийгмийн ухааны чиглэлийн багш нарт илүү байв. (График1)

 График1. Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, хөтөлбөр (Хангалттай сайн)

Судалгааны үр дүнгээс харахад багшийн ажлын үнэлгээний журмын дагуу ажлаа төлөвлөх, хэрэгжүүлэх мэдлэг, чадвар эхний жилдээ ажиллаж багш нар хангалтгүй байв. Энэ нь нэг талаас тэдэнд ажлын туршлага дутагдаж байгаатай, нөгөө талаар энэхүү журам өөрөө шинэ тутам үйлчилж байгаатай холбоотой байж болзошгүй юм. (График 2)

 График 2. Боловсролын чанарын шинэчлэлийн бодлого, хөтөлбөр (Хангалтгүй)

Хоёр. Сургалтын арга зүй

 Сургалтын хөтөлбөр боловсруулах, хичээлийн төлөвлөлт хийх мэдлэг, чадвар бусад хүчин зүйлстэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа нь эхний жилдээ ажиллаж буй залуу багш нар нэгж болон ээлжит хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө хийх нь тэдний ажлын ихэнх хэсгийг эзэлж байгаатай холбоотой юм.

Сурагчдын мэдлэг, чадварын үнэлэх талаар бага боловсролын багш нар бусад мэргэжлийн багш нартай харьцуулахад өндөр байгаа нь судалгааны үр дүнгээс харагдав. ( График 3)

График 3. Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй (Хангалттай сайн)

 

Эхний жилдээ ажиллаж буй багш нарт өөрийн боловсруулсан хөтөлбөрийг хэрхэн сайжруулах болон сурагчдын мэдлэг, чадварыг ямар арга  замаар, хэрхэн үнэлэх  ойлголт, мэдлэг хангалттай бус байна. (График 4)

График 4. Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй (Хангалтгүй)

 

Бага ангийн багш нарын сургалтад мэдээлэл харилцааны технологийг ашиглах болон сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгох, боловсруулах мэдлэг, чадвар бусад мэргэжлийн агш нартай харьцуулахад харьцангуй өндөр байв. (График 5.)

График 5. Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй (Хангалттай сайн)

Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүйн хүрээнд сурагчдын онцлог, ялгаатай байдалд тохирсон дасгал, даалгавар боловсруулах мэдлэг, чадвар хангалттай бус байна гэж судалгаанд хамрагдсан багш нарын 49.3 хувь үзсэн бөгөөд мэргэжлийн хувьд харьцуулж үзэхэд бага ангийн багш нар хамгийн их хувийг эзэлж байна.( График 6.)

 

График 6. Хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй (Хангалтгүй)

Гурав. Сурагчдын хөгжил, төлөвшил

 Судалгаанд хамрагдсан багш нарын 47.6 хувь нь хичээлээс гадуурх ажил зохион байгуулах, түүгээр дамжуулж хүүхэд хөгжүүлэх мэдлэг, чадвар хангалттай сайн гэж үзсэн бөгөөд мэргэжлийн чиглэлийн хувьд бага ангийн багш нар харьцангуй өндөр мэдлэг, чадвартай байв.( График 7)

График 7. Хүүхдийн хөгжил, төлөвшил (Хангалттай сайн )

 

Анги удирдах, эцэг эхтэй ажиллах талаар эхний жилдээ ажиллаж буй багш нарын дийлэнх нь хангалтгүй мэдлэг, чадвартай гэж үзсэн байгалийн ухааны багш нар хичээлээс гадуурх ажил зохион байгуулах, бага ангийн багш нар хүүхдийг оношлох талаар тус тус хангалттай бус мэдлэг, чадвартай байгаагаа илэрхийлсэн байна. (График 8.)

 График 8. Хүүхдийн хөгжил, төлөвшил (Хангалтгүй)

Дөрөв. Дүгнэлт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн эхний жилийн үндсэн сургалтын өмнөх хэрэгцээний судалгааг гурван үндсэн асуудлын хүрээнд 13 асуултаар илрүүлсэн бөгөөд дараах дүгнэлтийг хийж байна.  

·         Боловсролын чанарын шинэчлэлийн талаар эхний жилдээ ажиллаж буй багш нар тодорхой ойлголт, мэдээлэлтэй байгаа нь сургалтын өмнөх судалгааны үр дүнгээс харагдаж байгаа хэдий ч шинээр батлагдан мөрдөгдөж байгаа зарим эрхзүйн баримт бичиг ялангуяа багшийн ажлыг үнэлэх дүгнэх, журам, түүнийг хэрхэн төлөвлөх, хэрэгжүүлэх талын мэдлэг, чадвар хангалттай бус байна.  

·         Эхний жилдээ ажиллаж буй багш нар сургалтын хөтөлбөр боловсруулах, хичээлийн төлөвлөлт хийх талаар тодорхой хэмжээд мэдлэг, чадвартай болж байгаа хэдий ч хөтөлбөрөө хэрхэн, яаж сайжруулах талаарх хангалттай бус байв.

·         Сурагчдын онцлог, ялгаатай байдалд тохирсон дасгал, даалгавар боловсруулах талаар судалгаанд хамрагдсан эхний жилийн багш нарын дийлэнх нь хангалттай бус мэдлэг, чадвартай гэж үзсэн бөгөөд эцэг, эх олон нийттэй хэрхэн харилцах, хамтран ажиллах талаар мэргэжил дээшлүүлэх хэрэгцээтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тав. Санал, зөвлөмж

·         Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журмын талаар мэдээлэл өгөхөөс гадна сургалтад хамрагдсан багш нараар өөрсдөөр нь дадлага ажил хийлгэх замаар ойлголтын зөрүүг арилгах.

·         Өөрийн боловсруулсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрхэн, яаж сайжруулах талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөөг тодорхой кейс баримт дээр тулгуурлан тодорхой алхамчлалаар сургалтыг зохион байгуулах

·         Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга зүйн ажлын хүрээнд хүүхэд бүрийн сэтгэлзүйн болон танин мэдэхүйн ялгаатай талыг хэрхэн хялбар аргаар үр дүнтэй оношлох арга зүйг эзэмшүүлэх сургалтыг оновчтой явуулах.

·         Боловсролын салбарын гол үйлчлүүлэгч болсон эцэг эх, олон нийттэй хэрхэн яаж үр дүнтэй хамтран ажиллах, тэдэнд зөвлөгөө өгөх талаар бодит баримт кейс, жишээнд тулгуурлан зохион байгуулах.

 Бэлтгэсэн: Хяналт, үнэлгээ, мониторингийн мэргэжилтэн,

арга зүйч Б.Нацагдорж

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?