Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Улаанбаатар, Төв аймгийн 2400 багш ажилчид тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойллоо

Үйл явдлын мэдээ | 2018-01-26

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн өнөөдөр хаалтаа хийлээ. Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн зөвлөгөөнд Улаанбаатар хотын 9 дүүрэг болон Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтнууд, БСШСЯ-ны харьяа боловсролын байгууллагын албан хаагчид оролцлоо. Нийт 2400 багш, боловсролын салбарынхан гурван хэсэгт хуваагдан улсын хоёрдугаар зөвлөгөөнөө хийсэн юм.

  Зөвлөгөөний хүрээнд “Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” гэсэн дөрвөн салбар хуралдаан зохион байгуулагдлаа.

“Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл” сэдэвт салбар хуралдаанаас,  Боловсролын салбарын бодлогын залгамж чанар, хоорондын уялдаа холбоо, бүтэц, тогтвортой байдлыг хангах, улс төрийн хүчин зүйлээс ангид байх хууль, эрх зүйн зохицуулалт бий болгох, Боловсролын салбарт албан тушаал эрхлэхэд шаардагдах чадвар, мэргэшсэн байдлын шаардлага, шалгуурыг тодорхой болгож удирдах ажилтныг улс төрийн оролцооноос илүүтэй салбарын мэргэжлийн удирдлагын оролцоог бодитой болгох сонгон шалгаруулалтаар томилох тогтолцоог бий болгохоос гадна удирдах ажилтны зэрэг дэвийг тодорхойлж,  нэмэгдэл цалин хөлс тооцохыг зөвлөгөөнд оролцогчид онцгойлон авч үзлээ. Мөн тус салбар хуралдаанаас архи тамхины үйлдвэрлэл зэрэг онцгой татвараас орсон орлогыг тусгай хэрэгцээт боловсролд зарцуулдаг болгох санаачлага зөвлөгөөнд оролцогчдын дэмжлэгийг хүлээсэн юм.

Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл” салбар хуралдаанаар “Багшийн ажлыг үнэлж, дүгнэх журам”-ыг, багшийн ажлыг гүйцэтгэлийн үр дүнд суурилан, суралцагчийн сурлагын ахиц, амжилтаар үнэлж дүгнэх, багшийн хөгжлийг дэмжих  зорилгоор шинэчлэн боловсруулж, хэлэлцүүлсэн юм. Багшийн хөдөлмөрийг үнэн, зөв бодитой үнэлэх, тэдний авч буй цалин хөлс нь амьдрал, ахуйн зайлшгүй хэрэгцээг хангадаг байх, хийж гүйцэтгэж буй үндсэн ажилтай нь уялдсан байхаар үнэлгээний тогтолцоог бүрдүүлэхэд энэ нь ихээхэн чухал үүрэгтэй байна гэж багш нар үзсэн юм. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, удирдах болон бусад ажилтнуудын ёс зүйн дүрмийн хамрах хүрээг зөвхөн багшаар хязгаарлахгүй, удирдах болон бусад ажилтнуудын ёс зүйн асуудлуудыг тусган багш, боловсролын ажилтнуудын мэргэжлийн нэр хүндийг хамгаалах зорилгоор, ёс зүйн хэм хэмжээг өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаанд хэвшил болохуйц тодорхой, ойлгомжтой болгон шинэчилж, хариуцлагын механизмыг шинээр тусгасан байна.  

“Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл” салбар хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын бодлого, төлөвлөгөө, Боловсролын үндэсний чанарын хяналт, үнэлгээний тогтолцоо, Сургалтын хөтөлбөрийн үнэлгээний шалгуур, Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний шинэчлэлийн бодлого гэсэн үндсэн 4 илтгэл хэлэлцүүлсэн юм.

Салбар хуралдаанаас Багшийн хөгжлийн хуультай болох, Бага ангийн монгол хэл, математикийн хичээлийн хөтөлбөрийн агуулгыг дахин харж сайжруулах, Тусгай сургуульд сурагчдыг нэг ээлжинд хичээллүүлж хичээлийн 7 хоногийн ачааллыг багасгаж 15-16 цаг болгон үндсэн цагийг хүүхдийн өөрийн онцлог чадварт тохируулж төрөл бүрийн дугуйлан секц зэрэгт хамруулах байдлаар зохион байгуулах шаардлагатайг онцолж байна. Мөн ЕБС-ийн сурагчдын одоо хэрэглэж байгаа сурах бичгийг судалгаанд үндэслэн сайжруулах, сурах бичиг зохиох, сайжруулах багийг өргөжүүлэн зохиогч, хэрэглэгч, хэрэгжүүлэгч, эцэг эхийн төлөөллийг оролцуулан санал авч сайжруулдаг байх, Сурах бичгийн түрээсийн тогтолцоо эргэлтийн санг нэвтрүүлж, сурах бичгийг мэдээлэл харилцаа холбооны төрөл бүрийн хэрэгслээр ашиглах боломжтой болгох зэрэг асуудлыг зөвлөмжид тусгажээ.

“Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл” дөрөвдүгээр салбар хуралдаанаас Хүүхэдтэй ганцаарчлан ажилласан цагийг багшийн долоо хоногийн цагийн нормд оруулах боломжийг эрэлхийлэх, Сургуулийн өмнөх боловсрол болон ЕБС-ийн бага ангиудад “Монгол өв уламжлал,ёс заншил” гэсэн хичээлийг оруулах, Багш бэлтгэх сургуулийн эрхийг олгохдоо хязгаарлалттай байх, чанарыг чухалчлах зэрэг зөвлөмжийг тусгажээ.

Улаанбаатар хотод болсон улсын хоёрдугаар зөвлөгөөнөөр багш, боловсролын салбарынхан ийнхүү ЕБС-ийн тогтвортой хөгжлийн бодлогоо тодорхойлсон байна.

Ирэх долоо хоногт “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдана. Улаанбаатар болон орон нутагт зохион байгуулагдсан зөвлөгөөний нэгдсэн зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх юм.

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?