Тусламж

Тав дах жилдээ ажиллаж байгаа бага ангийн багш нар мэргэжлээ дээшлүүллээ

2017-04-14 18:04
Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулдаг мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтууд энэ оны нэгдүгээр сараас эхлэн зохион байгуулагдаж байна. СӨББ, ЕБС-д 10 дахь жилдээ ажиллаж буй багш ажилтны сургалт 1-3 сард зохион байгуулагдаж дууссан бол 5 дахь жилдээ ажиллаж буй багш ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтууд мөн амжилттай зохион байгуулагдаж дуусах гэж байна.

baga11

baga44

Тухайлбал, бага ангийн багш нарын сургалт хоёр ээлжээр зохион байгуулагдлаа. Баруун бүсийн багш нарын 3-дугаар сарын 13-18-ны хооронд Ховд хотноо болсон, харин хоёрдугаар ээлжийн багш нар Улаанбаатар хотод сургалтад хамрагдсан юм. Нийт бага ангийн 300 орчим багш ийнхүү мэргэжлээ дээшлүүллээ.

 Сургалтын зорилго:

Тав дахь жилдээ ажиллаж буй бага боловсролын багш нарын үндсэн сургалтын зорилго нь боловсролын бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд мэргэжлийн онол, хүүхдийн суралцахуйг дэмжих арга зүй, ур чадвараа хөгжүүлэх, Мэдээлэл харилцааны технологийг ашиглах, ажлын байрандаа хамтран хөгжих арга барил эзэмшихэд чиглэнэ.

baga22

baga33

Хүрэх үр дүн:

-    Төрөөс баримталж буй бодлого, дэлхийн боловсролын чиг хандлагад нийцүүлж сургалтын үйл ажиллагааг чиглүүлж сурна.

-    Шинжлэх ухааны орчин үеийн онолын үзэл баримтлалыг ойлгон, шинжлэх ухаанчаар хичээлийг удирддаг болоход суралцана.

-    Хүүхдийн суралцахуйг дэмжих арга зүй, ур чадвараа хөгжүүлж, багшид тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замаа тодорхойлон, зөвлөн туслах арга барилтай болно.

-    Зөвлөх багш нарын туршлагаас суралцаж, шинэлэг арга зүйг бүтээж нэвтрүүлэхэд хамтран суралцана.

-    Ажлын байрандаа мэдээлэл харилцааны технологийг ашиглаж, мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх арга зүйтэй болно. 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018