Тусламж

СӨББ, ЕБС-д тав дахь жилдээ ажиллаж буй багш ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт эхэллээ

2017-03-13 17:38
Багшийн хөгжлийн ордноо өнөөдөр буюу 3-дугаар сарын 13-ны даваа гарагт тав дахь жилдээ ажиллаж буй монгол хэл уран зохиол, биеийн тамирын багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт эхэллээ.

Багшийн хөгжлийн ордноо өнөөдөр буюу 3-дугаар сарын 13-ны даваа гарагт тав дахь жилдээ ажиллаж буй  монгол хэл уран зохиол, биеийн тамирын багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт эхэллээ.

Мөн Ховд аймагт Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж буй багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтын нэгдүгээр ээлж эхэлж байна. Тус сургалтад Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгийн багш нар хамрагдаж байна. 

mo5 2Сургалтын эхний өдөр сургалтын нээлт, хөтөлбөр, зохион байгуулалтын танилцуулга хийж , төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, чиглэл, багшийн ёс зүй харилцаа хандлагын талаар нэгдсэн мэдээлэл өгөх бөгөөд сургалтын хоёрдахь өдрөөс судлагдахуун тус бүрээр салбарлан хичээллэх юм. Сургалт хөтөлбөрийн дагуу 6 өдөр үргэлжилж, багш нар мэргэжлийн мэдлэг ур чадвараа дээшлүүлэх үндсэн зорилгын дор зохион байгуулагдана.

mo5 1

СӨББ, ЕБС-д 5 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь ба нэрсийг та доорх холбоосоор харах боломжтой. 

http://itpd.mn/u/2017%20pfd/huvaari_2017_US_5_last.pdf 

http://itpd.mn/index.php?r=content/view&id=883

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018