Тусламж

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтууд үргэлжилж байна

2017-01-16 13:56
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр ЕБС, СӨББ-д 10 дахь жилдээ ажиллаж буй СӨБ-ын багш, хөгжим, зураг технологи, биеийн тамир, математик, мэдээллийн технологийн багш болон сургалтын менежерүүдийн сургалт эхэллээ. Сургалт Багш хөгжлийн ордон болон Баянгол дүүргийн 20-р сургууль дээр нээлтээ хийсэн бөгөөд судлагдахуун тус бүрээр салбарлан хичээллэх болно. Таван өдөр үргэлжлэх тус сургалтад нийт 380 орчим багш ажилтнууд хамрагдаж байна.

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 16-ны өдөр ЕБССӨББ-д 10 дахь жилдээ ажиллаж буй СӨБ-ын багш, хөгжим, зураг технологи, биеийн тамир, математик, мэдээллийн технологийн багш болон  сургалтын менежерүүдийн сургалт эхэллээ. Сургалт Багш хөгжлийн ордон болон Баянгол дүүргийн 20-р сургууль дээр нээлтээ хийсэн бөгөөд судлагдахуун тус бүрээр салбарлан хичээллэх болно. Таван өдөр үргэлжлэх тус сургалтад нийт 380 орчим багш ажилтнууд хамрагдаж байна.

Mat2

Mat1

Teh4

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын нийтлэг зорилго нь Боловсролын бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж буй арга туршлагаа хуваалцаж, мэргэжлийн онол, арга зүйн шинэлэг чиг хандлагаас суралцах, МХТ-ийг ашиглан бие дааж өөрийгөө хөгжүүлэх, туршилт судалгааны болон зөвлөн туслах арга барилаа сайжруулахад чиглэхэд оршино.

Teh3

Teh1

Teh2

Сургалтын зорилтуудыг дараах байдлаар тодорхойлж байна.

-  - Багшийн үйл ажиллагааны хууль эрх зүйн орчин, төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын талаар мэдээлэл авах

-    -  ТХБ-ыг математикийн хичээлд интеграцчилах аргад суралцах  

- Сурагчдын мэргэжлийн чиг баримжааг судлах, оношлох, багшлахуйн үйл ажиллагаанд хэрэглэх аргад суралцах

-   Багш нар өөрсдийн амжилттай хэрэгжүүлж буй сайн туршлагаа солилцох юм.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018