Тусламж

ЕБС, СӨБ-ын 10 дахь жилдээ ажиллаж буй багш, 5 дахь жилдээ ажиллаж буй зарим ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь батлагдлаа

2017-01-03 11:58
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 10 дахь жилдээ ажиллаж буй багш, 5 дахь жилдээ ажиллаж буй зарим ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь батлагдлаа

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс  2017 онд10 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг 1-2 дугаар сард,  5 дахь жилдээ ажиллаж буй багш ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн  сургалтыг 3-4 дүгээр сард, эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг 5-6 дугаар сард тус, тус зохион байгуулахаар төлөвлөж байна.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн арав дахь жилдээ ажиллаж буй багш, 5 дахь жилдээ ажиллаж буй зарим ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь батлагдлаа. 

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг  танхимын болон онлайн хэлбэрээр хослуулан зохион байгуулах бөгөөд онлайн сургалт нь танхимын сургалтын өмнө 14 хоног, танхимын сургалтын дараа  30 хоног үргэлжилнэ. Онлайн сургалт esurgalt.itpd.mn  багшийн цахим кампуст явагдах бөгөөд тус кампуст онлайн сургалтад хамрагдах зааварчилгаа байршуулсан байна.

Та энэ FILE1 -д дарж хуваарьтай танилцана уу.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018