ХАМТЫН АЖИЛЛАГАА

Японы профессоруудыг хүлээн авч уулзлаа  

2017-05-02 15:50
Японы профессоруудыг хүлээн авч уулзлаа  

МУБИС болон  Японы Нагоя Их сургууль хамтын ажиллагаатай ажилладаг бөгөөд энэ удаа Нагоя их сургууль,   Aichi Bunkyo их сургуулийн профессорууд Монголд хүрэлцэн ирээд байгаа юм. Эдгээр профессоруудыг БМДИ-ийн удирдлага хүлээн авч уулзан, харилцан мэдээлэл солилцлоо. 

japan 1

Монголд 7 хоног ажиллах Нагоя их сургууль болон  Aichi Bunkyo их сургуулийн профессорууд дараах хөтөлбөрөөр ажиллаж байна. Үүнд:

5-р сарын 1-нд Говьсүмбэр аймгийн 1-р сургууль хичээлийн анализ, судалгаат хичээл, хэлэлцүүлэг зохион байгуулна.

5-р сарын 4-нд МУБИС-тай хамтарсан “ЕБС-ийн багшийн ажлын байран дахь судалгаа, менежмент сэдэв”-т хамтарсан хурал, хэлэлцүүлэг хийнэ.

japan 2

5 сарын 3-нд Шибата профессор “Мид леадер (Mid leader)” буюу ЕБС-ийн багш нарт зөвлөгөө өгдөг хүмүүст зориулсан аргачлалын тухай лекцийг Багш хөгжлийн ордонд БМДИ-ийн арга зүйчдэд зориулан уншина.

japan 3

Мөн өнөөдөр буюу 5-р сарын 2-ны өдөр МУБИС-ийн 3 дугаар байр, 123 тоот лекцийн зааланд 15.00-17.30 цагийн хооронд

1. Takashi Soejima (Professor at Aichi Bunkyo University) :  Think school innovation in Mongolia from the experience of “MANABIAI” in Komaki city

2. Nakashima Yoshiko (Professor at Aichi Bunkyo University) : Enhancing Lesson Study and Developing Teaching Materials focusing on students learning сэвдээр лекц хэлэлцүүлэг өрнүүлэх тул сонирхсон хүмүүс судлаач оюутан багш нар өргөнөөр оролцох боломжтой аж. 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018