Хамтын ажиллагаа

Монгол –Солонгос багш солилцооны хөтөлбөрийн 7 дахь ээлжийн багш нар БНСУ-ыг зорилоо

2017-03-13 17:37
Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөр нь Монгол улс болон, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2012 оноос хойш тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд энэ жил 7 дахь үе шат нь хэрэгжих гэж байна.

Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөр нь Монгол улс болон, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 2012 оноос хойш тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд энэ жил 7 дахь үе шат нь хэрэгжих гэж байна.

Хоёр улсын хооронд хэрэгжиж буй энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь улс, сургууль хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцуулах, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэхэд оршдог билээ.

mo so 1

Хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас хойш манай улсаас нийслэл болон 21 аймгийн нийт 144 багш хамрагдсан бөгөөд Солонгос улсаас нийт 113 багш Монголд ирж нийслэлийн болон 8 аймгийн ЕБС-иудад ажиллан, өөрсдийн арга туршлагаа хуваалцсан байна.

mo so 2

Хөтөлбөрт хамрагдаж буй багш нь өөрийн улсын түүх, соёл, ёс заншлын тухай болон өөрийн мэргэжлийн хичээлийг тухайн хүлээн авч буй сургуулийн сурагчид, багш нарт зааж, хоёр орны соёлын харилцааг бэхжүүлэх, тухайн сургууль, багшийн үйл ажиллагаанаас туршлага судлах, хөтөлбөрт хамрагдан буцаж ирсний дараа сургууль, орон нутаг, бусдад сурсан арга зүй, туршлагаа түгээн дэлгэрүүлэх, таниулах үүрэгтэй.

mo so 3

Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөрийн нэгэн онцлог нь хоёр улсын тусгай сургуулиуд, багш нарын туршлагыг солилцуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэх юм. Энэхүү онцлогийн хүрээнд Монгол дахь тусгай сургуулиудаас жил бүр  энэ хөтөлбөрт хамруулж мөн Солонгос улсаас тусгай сургуулийн багш нар ирж ажилладаг.

Энэ удаагийн буюу 2017 оны хөтөлбөрийн хүрээнд  5 аймаг, нийслэлийн нийт 16 багш БНСУ-ыг 3 сарын хугацаатай зорьж байна.

Төв аймгийн IV сургуулийн багш О.Пүрэвсүх:

Би зураг технологийн багш, боловсролын салбарт 20 гаруй жил ажиллаж байна. гадаад улсад туршлага солилцох хөтөлбөрт хамрагдаж байгаадаа сэтгэл өндөр байна. цуг явж байгаа багш нартаа мөн амжилт хүсмээр байна. миний хувьд Солонгос улсын Жонжу хотын бага сургууль дээр очихоор хуваарилагдлаа. БСШУСЯ,БМДИ-ээс өгсөн заавар, зөвлөмжийн дагуу соёлын хичээлүүдээ заахаар бэлдэж төлөвлөсөн. Мөн нэлээд зүйлийг сурч ирэх байх гэж бодож байна. 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018