ХАМТЫН АЖИЛЛАГАА

SSAEM конференцид оролцлоо

2016-12-19 15:26
Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд, хөтөлбөрийг санхүүжүүлдэг БНСУ-ын Боловсролын Яам болон ерөнхий зохион байгуулагч ЮНЕСКО-АПСЕЮ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг SSAEM “Ази-Номхон далайн орнуудын боловсролын шилжилт хөдөлгөөний түүхийг хуваалцая” сэдэвт конференц 2016 оны 12 сарын 8-9-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдлаа.

 15644877_10211316620934120_1592385712_n

Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд, хөтөлбөрийг санхүүжүүлдэг БНСУ-ын Боловсролын Яам болон ерөнхий зохион байгуулагч ЮНЕСКО-АПСЕЮ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг  SSAEM “Ази-Номхон далайн орнуудын боловсролын шилжилт хөдөлгөөний түүхийг хуваалцая” сэдэвт конференц 2016 оны 12 сарын 8-9-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд Монгол улсыг төлөөлч БСШУСЯ-ны холбогдох мэргэжилтнүүд мөн хөтөлбөрийг хариуцан хэрэгжүүлэгч  БМДИ-ийн захирал А.Туяа, мэргэжилтэн Л.Номиндарь нар, мөн тус хөтөлбөрт хамрагдсан багш нарын төлөөлөл оролцлоо.

 15645110_10211316621454133_1562159410_n

Энэхүү уулзалт, конференцид багш солилцооны хөтөлбөрт хамрагддаг бүх Ази-Номхон далайн орнуудын /Камбож, Индонез, Солонгос, Малайз, Монгол, Филиппин, Тайланд, Вьетнам, Монгол/ төлөөллүүд оролцсон ба цаашид оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн, Глобал боловсролын төлөөх Ази-Номхон далайн багш солилцооны хөтөлбөрийн үр дүнг сайжруулах зорилготой бөгөөд багш солилцооны хөтөлбөр тухайн улс, бүс нутагт хэрхэн нөлөөлж буй талаар хэлэлцэж, мөн 2017 оны хөтөлбөрийн талаарх санал бодлоо хуваалцдаг уламжлалтай.

 

Хурлын үеэр 2017 онд Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөрийг дараах байдлаар хэрэгжүүлэх талаар хэлэлцэв. Үүнд:

-       Монгол ба Солонгос багш нарын тоог тус бүр 18 болгох

-       Солонгос багш нарыг дараах байдлаар сургуулиудад хуваарилах, үүнд:

o Улаанбаатар хотод 3 сургууль дээр /1 сургууль нь тусгай сургууль/,

o   Орхон аймагт 2 сургууль дээр,

o   Дархан-Уул аймагт 2 сургууль дээр,

o   Төв аймагт 2 сургуульд томилон ажиллуулах

-       Солонгос багш нарыг Монголд ажиллах хугацаанд сургууль дээр эсвэл дүүрэг, орон нутгийн хэмжээнд семинарт оролцуулах, өөр сургуулиудаар зочилж туршлага судлах.

-       Солонгос багш нарын томилолтын хугацаа 90 хоног ба түүнээс дээш байх хугацаатай байх тул, сурагчдын амралт эхэлсний дараа БМДИ дээр workshop, семинар хийлгэх зэргээр сургалтын үйл ажиллагаатай байлгах зэрэг асуудлаар ярилцаж харилцан тохиролцоонд хүрлээ. 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018