Хамтын ажиллагаа

Сайтамагийн их сургуульд сургалтад хамрагдлаа

2016-12-14 16:30
Сайтамагийн их сургуульд зохион байгуулагдсан сургалтад хамрагдлаа

11241 

Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх” PROCESS төслийн хүрээнд “Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах мэргэжлийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх" сэдэвт сургалт 2016 оны 10 сарын 31-ээс 11 сарын 18 -ны өдрүүдэд Япон улсад зохион байгуулагдлаа.

Уг сургалтад Монголоос 10 оролцогч (Боловсролын хүрээлэн-3, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт-3, Боловсролын үнэлгээний төв -2, МУИС-1, МУБИС-1) хамрагдлаа. Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд 2016 оны 8 сарын сүүл, 9 сарын эхээр Сайтама их сургуулийн (СИС) проф. Окамото, дэд проф. Мацүзаки нар ЖАЙКА-ийн богино хугацааны зөвлөхөөр /Монгол улсад/ ажилласан болно. 
Сургалтын хугацаанд СИС болон ЖАЙКА төв дээр лекц, дадлага ажил болон туршлага судлах үйл ажиллагаанд хамрагдсанаас гадна 11 сарын 8-нд СИС-ийн ерөнхий захиралтай уулзсан билээ. Түүнчлэн СИС-ийн харъяа бага сургууль, Сайтама мужийн Боловсролын Нэгдсэн Төв, Вараби хотын бага сургууль дээрх хичээлийн судалгааг үзэж танилцав. Оролцогчид маань Японы хичээлийн арга зүйн санаа боловсруулах арга зүйд суралцан Монголын ЕБС-ийн чанарын үнэлгээний даалгаварт анализ хийж, хичээлийн арга зүйн санаа боловсруулахаар ажиллаж байгаа юм.

 11243

Энэхүү сургалтын талаар "Сайтама" их сургуулийн вэб хуудсанд тавигдсан мэдээлэлтэй доорх линкээр орж танилцана уу.

 http://www.saitama-u.ac.jp/news_archives/2016-1124-1336-9.html

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018