ХАМТЫН АЖИЛЛАГАА

Мөнх тэнгэрийн тамга, морьтой монголын чимээ-Үндэсний бичиг соёл минь

2015-11-09 10:47
Саяхан УИХ-аас баталсан “Монгол хэлний хууль”-ийн хэд хэдэн заалт монгол хүн бүрт хамаатай болж, чихийг нь сэрдхийлгэсэн юм. Тухайлбал, 2025 оноос төрийн албыг үндэсний бичгээр хөтлөн явуулах, “харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл аль нэгээр нь бичиж хэвших ажлыг зохион байгуулах” гэх мэт. Ингэхээр 1946 онд “халсан” үндэсний бичгээ бид өнөөдөр эргүүлэн хэрэглээ болгоход бэлэн үү?, хэр хэмжээнд мэдэх вэ? гэсэн асуулт гарч байгаа билээ.

 

Саяхан УИХ-аас баталсан “Монгол хэлний хууль”-ийн хэд хэдэн заалт монгол хүн бүрт хамаатай болж, чихийг нь сэрдхийлгэсэн юм. Тухайлбал, 2025 оноос төрийн албыг үндэсний бичгээр хөтлөн явуулах, “харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд албан байгууллага, гудамж, талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичгээр хослуулан, эсхүл аль нэгээр нь бичиж хэвших ажлыг зохион байгуулах”  гэх мэт. Ингэхээр 1946 онд “халсан”  үндэсний бичгээ бид өнөөдөр эргүүлэн хэрэглээ болгоход бэлэн үү?, хэр хэмжээнд мэдэх вэ? гэсэн асуулт гарч байгаа билээ.  1991-1992 оны хичээлийн жилээс эхлэн гурван жил дараалан нэгдүгээр ангиас  эхлэн сургалтыг монгол бичгээр явуулж ирсэн ч 1994 онд УИХ-ын 66 дугаар тогтоолоор  ЕБС-ийн сургалтыг төрийн алба хөтөлж байгаа бичгээр явуулах шийдвэр гарсан байдаг.  Монголчууд мянгаад жилийн өмнөөс өөрийн бичиг үсэгтэй болсон түүхийн урт хугацаанд зарим үгийн дуудлага, бичлэгийн зөрүү ихтэй болж бичлэг хэллэг зөрөх үзэгдэл монгол бичигт цөөнгүй. Үүнээс болж  “сурахад хэцүү, уншихад бэрх” гэсэн хальширсан бодол залуу үеийнхэнд төрдөг нь нууц биш.

Тэгвэл энэхүү ташаа хандлагыг өөрчлөх, үндэсний бичиг соёлоо сэргээх, цаашилбал “Монгол хэлний хууль”-ийг хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Өвөрмонголын Шилийн гол аймгийн  ажил мэргэжлийн дээд сургуультай нэгэн чухал гэрээг үзэглэлээ. Энэхүү гэрээгээр тус сургуулиас зохион байгуулах гурван удаагийн сургалтад ерөнхий боловсролын сургуулийн багш, БМДИ-ийн арга зүйч, ажилтан, аймаг, нийслэлийн Боловсролын газрийн мэргэжилтэн нийт 150 хүнийг хамруулах замаар  тэдний монгол бичгийн мэдлэг, чадварыг  ахиулах, үндэсний бичгээ хэрэглэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхийг зорьсон юм.

IMG_6602

 

 

IMG_6766

 

Улмаар эхний ээлжийн сургалт  10-дугаар сарын 18-наас 28-ны хооронд болж, 34 хүн хамрагдав.  Тус сургалтыг Шилийн гол ажил мэргэжлийн дээд сургуулийн Соёл урлагийн сургууль зохион байгуулсан бөгөөд уран бичлэг, бийрийн бичлэгийн хичээлийг багш Манлай, монгол бичгийн дүрэм, цахим орчин дахь монгол бичгийн хэрэглээг залуу багш Хасчулуу нар заасан нь  сонирхолтой байв.

IMG_6883

IMG_7043IMG_7072

Мөн сургалтын хөтөлбөрт Шилийн хотын түүх соёлтой танилцах, тус хотын монгол ахлах (Х-ХII) болон дунд (YII-IX) сургуулийн  монгол хэлний хичээлд ажиглалт хийж, хичээл заасан багш нартай уулзалт хийж туршлага солилцох үйл ажиллагаа багтсан юм.      

Шилийн гол Ажил мэргэжлийн дээд сургууль нь бүс нутагтаа нэгдүгээрт орох томоохон хэмжээний боловсролын байгууллага бөгөөд анагаах, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл урлаг, биеийн тамир гэх мэт 9 салбар сургуульд,  70 гаруй мэргэжлээр 2000 оюутныг сурган төгсгөж байна.

IMG_6624

IMG_6786

 Сургуулийн орчин цогцолбор нь 5 км үргэлжлэх 7 га  зай талбайг эзэлдэг. Номын сан, спортын ордон, багш сурагчдын байр, кино театр, урлагийн заал, сагсны задгай талбай, хиймэл нуур гэх зэргээр сурч амьдрах орчныг цогцоор нь шийдсэн.

 IMG_6674

Мөн номын санд нь Чингис хаан, түүний үр сад болох их хаадын түүхийг өгүүлсэн  тусгай   төв байгуулсан  нь сонирхол татахуйц байсан.

Мөн сургалтад хамрагдсан багш нар “богино хугацаанд монгол бичгийг сургах оновчтой аргыг эрэлхийлж, өөр өөрсдийн туршлагаа ярилцсан бөгөөд “Мөнх тэнгэрийн тамга, морьтой монголын чимээ” болсон гайхамшигт бичиг соёлоо хэрхэн цаашид авч явах, ирээдүйдээ өвлүүлэн үлдээх талаар ч санал бодлоо солилцсон юм.

IMG_7076

 

Сургалтад хичээл заасан Манлай багш  30 гаруй жил монгол бичиг зааж, монгол бичгийн хөгжил, өнөөгийн байдлрын талаар судалгаа явуулж, орон нутгийн сонин хэвлэлд тогтмол нийтлэлээ гаргадаг аж. Тэрээр “Хятад улсын Засгийн газраас  монголчуудыг үндэсний  бичиг үсгээ хэрэглэхийг зөвшөөрч хууль тогтоомж хүртэл гаргасан нь үнэхээр сайн хэрэг. Гэвч өвөр монголчууд бид бичиг үсгээ хэрэглэх нь улам багассаар байна. Залуу үеэ бид сургаж дийлэхгүй байна.  Залуучууд уншиж бичих нь улам бүр багассаар байна. Гэртээ л монголоороо ярьж байна. Гэтэл гэртээ ярьдаг хэлийг ямар хэл гэх вэ дээ. Бид хэдийгээр нэг хэл устай нэг үндэстэн ч түүхийн жамаар хоёр улс болон салжээ. Ингэхээр туурга тусгаар Монгол улс минь цаашид дэлхийд ганцхан энэ босоо бичгээ хөгжүүлэн хойч ирээдүйдээ үлдээх ёстой юм шүү” гэж хэлж байсныг дурдахгүй байхын аргагүй юм.

IMG_6978

IMG_6987

 

 Сонирхуулахад, Шилийн хот нь Өвөрмонголын гол хот бөгөөд Монголын хилээс 200 орчим км-ийн зайд оршдог, 160 гаруй мянган хүн амтай хүний амын 20 хувь нь өвөрмонгол үндэстэн байдаг. Сүүлийн 10 жилд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хот төлөвлөлт, ногоон байгууламжаа маш оновчтой шийдсэн орчин үеийн залуу хот юм. 

 Одоогоор хоёрдугаар ээлжийн 50 багш Шилийн хотыг зориод байгаа бөгөөд БМДИ-ээс санаачлан хэрэгжүүлж буй энэхүү ажил үр дүнгээ  өгч үндэсний бичигээ заах залуу үедээ сургах ажил эрчимжин хөгжихийг цаг хугацаа л харуулах үлдлээ.   

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018