ХАМТЫН АЖИЛЛАГАА

Япон улсын Шизуока мужийн боловсролын байгууллагын төлөөлөгчид БМДИ-ийн урилгаар ажиллана

2018-09-11 17:12

Япон улсын Шизуока мужийн Боловсролын газрын Боловсролын бодлого зохицуулалтын хэлтсийн Нийгмийн ахлах ажилтан ноён Сүзүки Такааки, тус мужийн Багш сургалтын төвийн Ахлах сургууль хариуцсан нийгмийн ахлах ажилтан ноён Каваразаки Масахарү нар 2018 оны 09 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд Монгол Улсын боловсролын байгууллагууд, багшийн мэргэжил дээшлүүлэх тогтолцоотой танилцахаар хүрэлцэн ирлээ.

Япон улсын Шизуока мужийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Шизуока мужийн Боловсролын зөвлөл, сургуулиудад Монгол улсын Багш нарын төлөөлөл 2016, 2017 онуудад Япон улсад зочилж туршлага харилцан солилцох сурсан мэдсэнээ хамт олондоо түгээх үйл ажиллагаанд амжилттай оролцож байсан.

Эдгээр мэргэжилтнүүдийг Монгол Улсад ажиллах хугацаанд туршлага харилцан солилцох, багш, арга зүйчдийн хамтарсан уулзалт ерөнхий боловсролын сургалтын байгууллагуудад зочлон  туршлагаа солилцон ажиллах юм. Цаашид Монгол Улсын Багшийн мэргэжил дээшлүүлэх институт Япон улсын Багшийн нэгдсэн сургалтын төвийн хамтран ажиллах сурган хүмүүжүүлэх үйлсэд харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэх юм.

Япон улсын Шизуока мужийн тухай:

Тус муж нь 3 сая 7 мянган хүн амтай, төв захиргаа нь Шизуока хотдоо төвлөрсөн, нийт 23 хоттой. Япон улсын бэлгэ тэмдэг болох Фужи уул оршдог.  

Монгол улстай, ялангуяа Дорноговь аймагтай 2010 оноос хойш хамтын ажиллагааны гэрээ байгуулан, хамтран ажиллаж байна. Шизуока муж нь:  

  • 551 бага сургуультай эдгээрт 218,855 сурагчид суралцдаг
  • 299  дунд ахлах сургуульд 115,270 сурагчид суралцдаг.
  • Ахлах 146 сургуульд 115,068 сурагчид бүтэн цагаар суралцдаг
  • 24 оройн болон хагас цагийн ахлах сургуульд байдгаас 6000 орчим сурагчид суралцдаг
  • 22 тусгай сургууль байдагт 3444 сурагчид суралцдаг

Мужийн боловсролын зорилго нь хувь хүнийг  well-balanced буюу тэнцвэртэй хүн болгон хөгжүүлж, суралцагчийг нийгэмдээ идэвхтэй нэгэн болгож хөгжүүлэхэд анхаарч ажилладаг.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018