ХАМТЫН АЖИЛЛАГАА

  БНСУ-ын 11 цэцэрлэгийн эрхлэгч сургалт хийлээ

2018-09-03 14:47

Монгол Улсын Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Солонгос улсын цэцэрлэгийн эрхлэгч нарын “Good vision” ТББ харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал нэгдлээ.

Хамтын ажиллагааны суурийг 2017 онд тавьсан бөгөөд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, арга зүйч 16 хүний бүрэлдэхүүнтэй баг БНСУ-д туршлага судласан юм. Энэ удаа Солонгосын цэцэрлэгийн 11 эрхлэгч  манай улсад зочилж байна. .

Эрхлэгч нар Монгол Улсын  Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, БМДИ, Хэнтий аймаг, УБ хотын 218, 87, 133 дугаар цэцэрлэгүүдэд зочлон туршлага солилцож байна.

Хоёр талын уулзалтын явцад  хүүхэд багачуудын төлөө хамтран ажиллах, хоёр улсын багш нарын баялаг туршлагаас харилцан суралцахад санал нэгтэй байгаагаа илэрхийлэв.

Уулзалтыг нээж Монгол Улсын Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Д.Сүрэнчимэг хэлсэн үгэндээ “Та бүхэн бүх насаараа хүүхдүүдийн төлөө ажилласан, арвин туршлагатай хүмүүс гэдэг нь харагдаж байна. Хамтын ажиллагаа нөхөрлөлөөс эхэлдэг нутагтаа буцахдаа монголын багш, цэцэрлэгийн эрхлэгч нартай сайхан найз болоорой” гэсэн юм.  Ярианы явцад оролцогчид хоёр улсын сургуулийн өмнөх боловсролын хөгжил, өнөөгийн хандлага, цэцэрлэгүүдэд зочилж байхад төрсөн сэтгэгдлээ нээлттэй илэрхийлж хөгжлийн төлөө хамтдаа ажиллахаар санал нэгдэв.

Айлчлалын бүрэлдэхүүнд 

  • Сөүл хотын Гванак дүүргийн цэцэрлэг
  • Сөүл хотын Мёнжи цэцэрлэг
  • Сүвон цэцэрлэг
  • Гүчон-жигжан цэцэрлэг зэрэг төлөөлөл оролцож байна.

Эрхлэгч нар өнөөдөр Багшийн хөгжлийн ордон дээр дуу хөгжмийн багш нар богино хэмжээний сургалт зохион байгуулсан бөгөөд нийслэлийн зарим нэг цэцэрлэгээр зочилон үйл ажиллагаатай нь танилцах юм.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018