ХАМТЫН АЖИЛЛАГАА

16 багш БНСУ-ыг зорилоо

2018-08-31 16:12

БНСУ-ын Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Ази-Номхон далайн бүсийн багш солилцооны хөтөлбөрийг APCIEU буюу Ази номхон далайн ойлголцлын боловсролын төв зохион байгуулдаг билээ.

БНСУ-ын Боловсролын яамны дэмжлэгтэйгээр Ази-Номхон далайн бүсийн багш солилцооны хөтөлбөрийг APCIEU буюу Ази номхон далайн ойлголцлын боловсролын төв зохион байгуулдаг билээ.

Одоогоор тус хөтөлбөрт дараахь орнууд хамрагдаж байна.  Үүнд:

  • Монгол улс
  • Филиппин улс
  • Вьетнам улс
  • Тайланд улс
  • Индонез улс
  • Малайз улс
  • Камбож улс

Хөтөлбөрийн ерөнхий зарчим нь дээрх улсын сургуулиудад Солонгос багш нарыг илгээх, мөн улсуудаас багш нарыг БНСУ-ын сургуулиудад зочин багшаар урьж гурван сарын турш туршлага судлан ажиллах боломж олгодог.

Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөр 2012 оноос хойш жил бүр тасралтгүй хэрэгжиж байгаа бөгөөд 2012-2018 онд Монгол улсаас нийт 160 багш, БНСУ-аас нийт 139 багш тус хөтөлбөрт хамрагдан харилцан туршлага судалжээ.

Тус хөтөлбөрийн гол зорилго нь, дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн зорилт, Боловсрол-2030 буюу “Тогтвортой хөгжлийн зорилго 4”-н хүрээнд, тус зорилгын

  • 7 буюу “2030 он гэхэд бүх суралцагчид боловсролоор дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадварыг, тухайлбал, тогтвортой хөгжил, тоогтвортой амьдралын хэв маяг, хүний эрх, жендэрийн тэгш байдал, энх тайван, хүчирхийллийг үл дэмжих, дэлхийн иргэн байх, тогтвортой хөгжилд соёлын оруулж буй хувь нэмэр, соёлын олон төрөл, зүйлд эерэгээр хандах зэрэг хандлагад суралцсан байх”;
  • с буюу “2030 он гэхэд хөгжиж буй орнууд, ялангуяа буурай хөгжилтэй, жижиг арлын орнуудын багш нарыг бэлтгэхэд олон улсын хамтын ажиллагааг дэмжих замаар мэргэшсэн багш нарын тоог нэмэгдүүлнэ” ; гэсэн зорилтуудад хувь нэмэр оруулах, Монгол ба Солонгос улсуудын харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэн, багши нарын мэдлэг, ур чадварыг сайжруулж, туршлага судлуулах юм.

Хөтөлбөрт оролцогч талууд:

  • Санхүүжүүлэгч: БНСУ-ын Боловсролын яам
  • Зохион байгуулагч: БНСУ-ын Боловсролын яам, Монгол улсын БСШУСЯ
  • Хэрэгжүүлэгч: ЮНЕСКО-н Ази Номхон далайн олон улсын ойлголцлын боловсролын төв /ЮНЕСКО-АПСЕЮ/, Монгол улсын Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь 2013 оноос хойш тус хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлыг БСШУСЯ болон АПСЕЮ-тай хамтран хэрэгжүүлж байна.

Манай улсаас энэ удаагийн хөтөлбөрт нийслэл Улаанбаатар болон 10 аймгийн төлөөлөл 16 багш ийнхүү БНСУ-ыг зорилоо.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018