ХАМТЫН АЖИЛЛАГАА

Глокал олон улсын нийгмийн халамжийн төвтэй хамтран ажиллана

2018-05-25 11:16

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, БНСУ-ын Глокал олон улсын нийгмийн халамжийн төв /Glocal welfare association, Korea) хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Багшийг хөгжүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө хамтарч ажиллах” зорилготой энэхүү санамж бичгийг 5-р сарын 24-ны өдөр БМДИ-ийн захирал Д.Сүрэнчимэг, Глокал ОУ-ын нийгмийн халамжийн төвийн захирал Дэвид Чон нар үзэглэлээ. Тус төв нь 2012 оноос хойш манай улсад үйл ажиллагаа явуулж буй бөгөөд албан ёсоор хамтран ажиллах тохиролцоонд хүрч буй анхны төрийн байгууллага нь БМДИ болж байна.

Глокал төв Боловсрол, эрүүл мэндийн салбарт хэд хэдэн үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдгийн нэг нь “Урлаг танин мэдэхүйн боловсрол олгох уламжлалт сургалт” юм. Энэхүү сургалтыг нийт таван удаа манай улсын багш нарт зохион байгуулж, хичээлийн хэрэглэгдэхүүн авчран тэдгээрийг хэрхэн бүтээлчээр ашиглан хүүхэд хөгжүүлэх аргачлалыг заадаг билээ. Сургалтыг зохион байгуулсан Солонгос багш “Монголын багш нарт дотоод нөөц бололцоо их бий. Түүнийгээ ил гаргаж, ажилдаа хэрэгжүүлж чадвал ирээдүйд урлаг хөгжмийн олон олон авьяастнуудыг төрүүлэн гаргана” гэлээ.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018