ХАМТЫН АЖИЛЛАГАА

БМДИ-ийн захирал А.Туяа Сонсголын алдалттай хүүхдүүдийн төлөө Дэлхийн сангийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Пэйж Стрингэр / Paige Stringer /-ийг хүлээн авч уулзлаа.

2018-04-19 12:19

Энэ сарын 27-28ны өдрүүдэд Багшийн хөгжлийн ордонд тусгай хэрэгцээт боловсролын 8 байгууллагын болон цэцэрлэгийн 40 эмч, сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг 56 багшийн сургалтыг хоёр тал хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Энэхүү сургалтын зорилго нь Монгол улсын сонсголын алдагдалтай хүүхдүүдийн эрт боловсролын болон эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт ороход бэлтгэх, сонсох болон ярих чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэж байгаа ба хоёр байгууллага цаашид энэ тал дээр хамтран ажиллаж, тусгай хэрэгцээт боловсролын талаар багш ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалт дадлага ажлыг урт хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018