ХАМТЫН АЖИЛЛАГАА

Ёожү технологийн дээд сургуультай санамж бичиг байгууллаа

2017-12-14 14:55

БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр БМДИ  болон БНСУ-ын Ёожү технологийн дээд сургууль хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр буюу 12 дугаар сарын 14-ны өдөр боллоо.

Ингэснээр  Монгол улсын бүх багш, сурган хүмүүжүүлэгчдэд Солонгос орноос туршлага судлан мэргэжлээ дээшлүүлэх бас нэгэн боломжийг  нээж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

 Хоёр байгууллагын энэхүү санамж бичигт дурдагдсан үндсэн чиглэлийг та бүхэнд товч танилцуулая.

1.1.Багш солилцооны хөтөлбөрийг урт, богино хугацаанд хамтран зохион байгуулах

1.2.Боловсролын хөгжлийг дэмжихэд чиглэсэн холбогдох гарын авлага, материал боловсруулах, сургалт, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах

1.3.Дээрх чиглэлээс гадна бусад хамтын ажиллагааг хамтран хэрэгжүүлэх, дэмжих

1.4.Төрийн албан хаагчид, багш, удирдах ажилтанд зориулсан урт, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтыг Ёожу технологийн дээд сургуульд зохион байгуулах гэсэн чиглэлээр хамтран ажиллах үүд хаалга ийнхүү нээгдэж байна.

Ёожү технологийг дээд сургууль нь Өмнөд Солонгосын Гёнги мужид оршдог.Цэцэрлэг, ахлах сургууль, дээд сургуулийн цогцолбор бүхий БНСУ-ын томоохон боловсролын байгууллагын нэг юм.

Вэб сайт http://.yit.ac.kr/  

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018