БАГШ ЯРЬЖ БАЙНА

Сургалтад суугаад сурснаа хэрэгжүүлэх нь чухал

2019-09-18 11:07

БМДИ, БНСУ-ын Жинжүгийн их сургуультай хамтран бага боловсролын багш нарт математик болон байгалийн ухааны хичээлээр зуны сургалт зохион байгуулсан. Энэ сургалтад хамрагдсан БГД-ийн 28 дугаар сургуулийн бага ангийн багш Ц.Одгэрэлийн хичээлд БМДИ-ийн бага боловсролын багшийн хөгжил хариуцсан арга зүйч Ц.Нарантуяа суусан бөгөөд сэтгэгдлээ ийнхүү хуваалцжээ.

-      Байгалийн ухааны зуны сургалтад хамрагдсан БГД-ийн 28 дугаар сургуулийн багш Ц.Одгэрэл өнөөдөр 4 дүгээр ангид “Соронзон юуг татдаг вэ?” сэдвээр хичээл заалаа. Багш өөрийгөө танилцуулаад нэрээ хананд тогтоох гэсэн тогтсонгүй. Яагаад вэ? хэмээн сэдэлжүүлснээр хичээл эхэллээ. Энэ хичээлд сурагчид маш идэвхтэй оролцож, өөрсдөө туршилт хийн "Төмөрлөг орсон учраас соронзонд татагдах юм байна" гэсэн дүгнэлт хийж, цаашид  үргэлжлүүлэн судлах сонирхолтойгоор хичээлээ дуусгалаа. Самбарт цаас тогтсоны учрыг лавлахад хүүхдүүд: Цаана нь төмөр байна, төмөртэй будгаар будчихсан юм болов уу? гээд олон олон зүйлийг эргэцүүлж ярилцах нь эгдүүтэй.

Бичгийн хавчаарыг соронз, төмөр биетийн дунд тогтоон, цахилгаан дамжуулчихлаа гэж суух нэгэн ч байна.

Энэхүү хичээлд Япон улсын "Токио Гакүгэй" их сургуулийн багш Камата Масахиро болон тус сургуулийн оюутнууд сууж санал бодлоо солилцлоо. Хэрэглэгдэхүүний бэлтгэл судалгааг хийж, хичээлийн төлөвлөлтийг илүүтэй анхаардаг тэдэнд 50 суралцагчтай ангид зориулан бэлтгэсэн багшийн хэрэглэгдэхүүн сонирхолтой байсан биз ээ.

   БМДИ, БНСУ-ын Жинжүгийн их сургуультай хамтран зохион байгуулсан зуны сургалтад бага боловсролын нийт 60 багш хамрагдсан юм.

 

 

 

 

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 6255
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 37608
  • Энэ сард 135491
  • Нийт 267106

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019