БАГШ ЯРЬЖ БАЙНА

Үг хэрхэн тогтоох вэ?

2019-09-12 17:27

Гадаад хэл сурах дараагийн нэг чухал алхам бол үг тогтоох юм. Гадаад хэл сурч буй хүнд үг тогтооно гэдэг үнэхээр амаргүй даваа. Учир нь хэлний үгийн сан хэдэн арван мянгаас хэдэн зуун мянга хүртэл арвин үгтэй (Солонгос хэл 300-500 мянга, Англи хэл 600 мянган үгтэй гэж үздэг). Тэдгээр үгсийг тогтоож, зөв сонгон хэрэглэж сурна гэдэг хэцүү. Хэлний болон хүний ой тогтоолтын зүй тогтлыг харгалзан шинэ үг тогтоох зарчмыг “ойлго, холбо, давт, хэрэглэ” гэж тодорхойлж болно. Шинэ үг тогтоохыг хүнтэй танилцаж найз болохтой зүйрлэж болно. Хүнтэй сайн найз болохын тулд анх уулзахаасаа эхлэн анхаарал хандуулж, асууж сонирхон сайн танилцах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар дахин холбогдож ойр ойрхон уулзсанаар дотно найзууд болох боломж бүрдэнэ.

Шинэ үгийг автоматаар цээжлэх гэж хичээхийн оронд эхлээд сайн “танилцах”-ыг хичээ. Энэ үг ямар гарал үүсэлтэй (солонгос хэлний хувьд уугал, ханзны, эсвэл ормол үгийн аль нь болох, англи хэлний хувьд уугал англи үг, грек, латин үндэстэй үгийн аль нь) болох, ямар аргаар хэрхэн бүтсэн, ямар үгтэй хамт хэрэглэгддэг, хэрхэн хувирдаг зэргийг анхааран судалж сайтар танилц. Мөн хэзээ, хэрхэн хэрэглэх, хаанаас дахин олж “уулзахаа” бод. Нэг удаа харсан үгээ заавал давтан харах хэрэгтэй. Насанд хүрсэн хүн хүлээж авсан мэдээллээ 8 цагийн дотор мартдаг тул үзсэн үгээ өдөртөө заавал сэргээн сана. Сурч буй хэлээ өдөр бүр хардаг (10 минут ч болтугай) зуршил бий болго. Шинээр сурсан үгээ ямар нэгэн байдлаар хэрэглэ. Сурах бичиг, ном, видео бичлэг, кино аль нь ч бай таны сурсан үг заавал тааралдана.

Үг тогтоох хамгийн чухал арга бол тухайн үгийг мэддэг зүйлтэйгээ ямар нэгэн байдлаар холбох явдал юм. Хүн аливаа зүйлийг холбох зарчмаар л тогтоодог. Үгийг 1) хэрэглээгээр нь, 2) утгаар нь, 3) үгийн үндэс буюу бүтээврээр нь гэсэн 3 аргаар холбон тогтоож болно.

Хэрэглээгээр нь холбож тогтоох арга

Хэрэглээгээр нь холбох гэдэг нь тухайн үг өөр бусад үгтэй хэрхэн холбогддогийг мэдэж түгээмэл холбогддог үгтэй нь нийлүүлэн холбоо үг, өгүүлбэр байдлаар тогтоохыг хэлнэ. Үг ихэвчлэн холбоо үг, өгүүлбэр байдлаар хэрэглэгддэг. Жишээ нь “Цэцэг” гэдэг үгийг хэрхэн хэрэглэж болохыг сурч буй хэлээрээ бичиж тогтоо.

Цэцэг

 

Цэцгийн, цэцгийг, цэцгээр, цэцэгтэй ............................................................

Цэцэг ургах...................................

Цэцэг бэлэглэх.............................

Хээрийн цэцэг................................

Сарнай цэцэг.................................

Цэцгийн баглаа.....................

 

Тэр бүсгүй цэцэг тарих дуртай

 

Утгаар нь холбох аргын нэг жишээ бол ойролцоо утгаар нь холбох юм. Жишээ нь солонгос хэлний уугал үг, ханзны үг, ормол үг (ихэвчлэн англи хэлний үг) харилцан ойролцоо утгатай үгийг үүсгэж аль алийг нь хэрэглэдэг.

Солонгос хэлний үгийн санд уугал үг, ханзны үг, ормол үгс өөр хоорондоо ойролцоо үг үүсгэхийн зэрэгцээ уугал үгс хоорондоо, ханзны үгс хоорондоо ойролцоо утга илэрхийлэн үгийн санг баяжуулдаг. Үүнээс хамгийн их ойролцоо үг буюу ойролцоо үгийн бүлэг үүсгэдэг нь ханзны үг юм. Англи хэлний үг ихэвчлэн угтвар, үндэс, дагавар (prefix, root, suffix) гэсэн бүтэцтэй байдаг. Эдгээр бүтээврүүдийн утгыг нь мэдчихвэл үгийн утгыг олоход хялбар болно. Англи хэлний үг бүтээхэд грек, латин гаралтай үндэс нэлээд чухал үүрэг гүйцэтгэнэ. “Барих” гэсэн утга бүхий латин гаралтай ‘struct’ гэсэн үндэс хэрхэн үг бүтээдгийг харцгаая.

“Construction” гэдэг үг con(хамт)+­struct(барих)+ion буюу хамт барих гэсэн үйл үг дээр жинхэнэ нэр үүсгэх “ion” дагавар залгаж барилга, байгуулж, бүтээн байгуулалт гэсэн үг үүссэн байна. “Барих” гэсэн утга бүхий “struct” гэсэн үндэснээс доорх түгээмэл хэрэглэгдэх үг үүснэ.

  • Destruction: (барьсан зүйлийг) нураах, сүйтгэх
  • Instruction: заах (мэдлэг бүтээлгэх)
  • Obstruct: (барихад) саад болох
  • Restructure: дахин барих
  • Substructure: (байгууламжийн) суурь
  • Structure: бүтэц, байгууламж
  • Англи хэлэнд түгээмэл хэрэглэгддэг грек, латин гаралтай үгийн 10 үндэс

Greek/Latin root

Meaning

Утга

Example

auto

self

өөрөө

My self, selfie, selfish

bio

life

амьдрал

Biology, bioscience, biotechnology

dict

say

хэлэх

Dictate, predict, dictionary, dictaphone

geo

earth

газар

Geology, geography, geopolitic

logos

word, study

Үг, судлал

Biology, sociology, psychology

phon

sound

дуу

Phone, handphone, telephone, phonetic

spect

see

харах

Respect, inspection, prospect

port

carry

Зөөх, тээх

Airport, seaport

tele

distance, far

Алс, зай

Telephone, television, telegram

vid/vis

see

харах

Video, vision

Англи хэлэнд түгээмэл хэрэглэгддэг 10 дагавар

Suffixes

Meaning

Утга

Example

-able

Is, can be

Боломжтой, -хаар

comfortable, visible, terrible

-o/logy

Study of

судлал

biology, ecology

-nomy

Systemized knowledge of

Ухаан, судлал

astronomy, autonomy, taxonomy. agron­omy.

-hood

Condition of being

байдал

neighborhood, childhood

-age

Result of an action

Үр дүн

coverage, average

-ness

State of being

Байдал

goodness, happiness

-ship

Art, skill of, condition, group of

Чадвар, байдал, бүлэг

friendship, scholarship

-dom

Place, state of being

байдал

freedom, kingdom, wisdom

-ish

Having the quality of

чанар

childish, selfish

-ive

Having the nature, like

Шинж,хандлага

active, attractive

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 6678
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 38031
  • Энэ сард 135914
  • Нийт 267529

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019