БАГШ ЯРЬЖ БАЙНА

Бидэнд гадаад хэл сурахтай холбоотой ямар буруу бодол, хандлага байдаг вэ?

2019-09-11 16:00

Гадаад хэлний чадвараа дээшлүүлэх эхний чухал алхам бол гадаад хэлний тухай буруу бодол, хандлагаа засах явдал юм. Гадаад хэл сурахтай холбоотой дараах буруу бодол, хандлага хүмүүст байдаг.

  • Гадаад хэл сурах хүсэл, хэрэгцээ байгаа ч хэрэгжүүлэх боломжгүй.
  • Гадаад хэл сурах шаардлагатай ч үүнд зориулах цаг гардаггүй.
  • Гадаад хэл сурах нас минь өнгөрсөн.
  • Гадаад хэл сурах орчин, нөхцөл бүрдэхгүй байна

 Гэвч гадаад хэл гэдэг эх хэлтэй адилхан хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ бөгөөд байнгын хэрэглээний явцад төлөвших түгээмэл чадвар юм. Тухайн хэлний тогтолцооны зүй тогтлыг ойлгож, сурах аргаа олоод, хэрэглэх дадал зуршил бий болгочихвол гадаад хэл хэн бүхэнд нээлттэй, түгээмэл хэрэгсэл юм.

Аливаа хэл гэдэг авиа, үг, дүрэм буюу өгүүлбэр бүтэх арга, тэдгээрийн үр дүн болох хэрэглээ гэсэн харилцан хамаарал бүхий 4 талт цогц тогтолцоо юм. Тиймээс гадаад хэлийг сурахын тулд юуны түрүүнд зөв дуудаж сурах, үгийн сангийн баялагтай болох, үг холбон өгүүлбэр зохиож сурах хэрэгтэй.

Хэрхэн зөв дуудаж сурах вэ?

Хүн гадаад хэл сурахдаа тухайн хэлийг бүрдүүлж буй авиануудыг зөв дуудаж сурахаас эхэлнэ. Авиа тэмдэглэдэг үсгийг тогтоон уншиж сурахаас гадна хэлээ хэвшүүлэх нь хэл сурах эхний чухал алхмын нэг юм. Хүний өгүүлэх эрхтний хөдөлгөөн өөрийн эх хэлний авиаг дуудахад зохицон хэвшсэн байдаг. Тиймээс гадаад хэлний зарим авиаг дуудахад эхэндээ хэцүү байдаг. Сурч буй хэлэндээ тохируулан хэлээ хэвшүүлэх дасгал хийснээр энэ бэрхшээлийг амархан давж болно. Солонгос хэл сурч буй хүмүүсийн хэлийг хэвшүүлэхдээ гийгүүлэгчийг үндсэн эгшгээр амилуулсан хүснэгт ашигладаг. Үүнийг “шидэт хүснэгт” гэж нэрлэдэг бөгөөд 100 удаа давтан уншуулдаг. Ингэснээр суралцагчийн хэл тус хэлний авиаг дуудахад шаардлагатай хөдөлгөөн хийхэд хэвшиж цаашид зөв, цэвэр дуудлагатай болох нөхцөл бүрддэг.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 3242
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 3242
  • Энэ сард 77112
  • Нийт 77112

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019