БАГШ ЯРЬЖ БАЙНА

Гадаад хэлний чадамжаа дээшлүүлэх боломж, арга зам

2019-09-11 15:51

Яагаад гадаад хэлний чадвараа дээшлүүлэх шаардлагатай вэ?

Дэлхий даяарчлагдахын хэрээр бидэнд олон соёлт орчинд зохицон амьдарч чаддаг дэлхийн иргэн байх шаардлага тулгарч байна. Соёл нь хэлтэй шууд хамааралтай тул дэлхийн иргэн байхын нэг чухал нөхцөл нь хос буюу олон хэлний чадвартай байх явдал юм.

Нөгөө талаас мэдээллийн технологи хөгжиж, нээлттэй мэдээллийн сан нэмэгдсэн нь бидэнд сурч, мэдэх хязгааргүй боломж олгохын зэрэгцээ түүнийг ажил, амьдралдаа хэрэглэх шаардлага нэмэгдэж байна. Өнөөдөр зөвхөн монгол хэлээр нийгмийн болон академик хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай мэдээллийг шуурхай авах боломжгүй байна. Эдгээр шалтгааны улмаас өнөөгийн багш, боловсролын ажилтнуудад гадаад хэлний чадвараа дээшлүүлэх дараах хэрэгцээ шаардлага урган гарч байна.

  • Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, тасралтгүй хөгжиж, сургалтын үйл ажиллагаагаа чанаржуулах, мэргэжлийн болон академик түвшний чанартай мэдээлэл авахын тулд гадаад хэлээр уншиж ойлгодог байх шаардлагатай
  • Өнөөгийн суралцагчид гадаад хэлний өндөр чадвар эзэмшиж, гадаад хэлээр өргөн хүрээтэй мэдээлэл авдаг болсон тул тэдэнд заах, тэдэнтэй харилцан ойлголцохын тулд гадаад хэлний суурь мэдлэг зайлшгүй хэрэгтэй.
  • Гадаад хүмүүс, олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллахын тулд (гадаадад аялах, зочлох, сурах, мэргэжил дээшлүүлэх болон туршлага судлах, гадаад мэргэжилтнүүдтэй ойлголцох, хамтран ажиллах) гадаад хэлний чадвартай байх ёстой.
  • Хос болон олон хэлний хэрэгцээ шаардлага (хос хэлний сургалт, гадаадад амьдарч байгаад ирсэн хүүхэд, гадаад хүүхэд, гадаадад байгаа монгол сургуулиуд) улам бүр нэмэгдэж байна

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 3063
  • Өчигдөр 4483
  • Сүүлийн 7 хоног 3063
  • Энэ сард 76933
  • Нийт 76933

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019