БАГШ ЯРЬЖ БАЙНА

Судалгааг ямар үе шатаар хийх вэ?

Боловсрол судлалын судалгааны ажил хийхэд дараах үндсэн үе шаттайгаар ажиллах бөгөөд үе шат бүрд тодорхой үйл ажиллагааг заавал хийж гүйцэтгэх шаардлагатай байдаг.

А. Судалгааны эхэн үе:

1. Судалгааны ажлыг эхлэхийн өмнөх шат

a) Боловсролын салбарын үйл ажиллагааны нөхцөл байдалд бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлгээ өгөх мэдлэг, чадвар, хандлага төлөвшиж бий болох

b) Өөрийнхөө болон сургууль, хамт олныхоо үйл ажиллагаанд өнөөгийн цаг үеийнхээ болон боловсролын онол, арга зүйн шаардлагын үүднээс үнэлгээ өгч, алдаа, оноог олж харах

c) Ажиглагдсан алдаа онооны учир шалтгааныг олж харах, засан сайжруулах сонирхол, хэрэгцээний мэдрэмж төрөх

2. Судалгааны ажлын чиглэл, зорилгыг тоймлон тогтоох шат

a) Сонирхсон чиглэлийн холбогдолтой материалыг олж унших

b) Гүнзгийрүүлэн судлах чиглэлээ сонгох

c) Судлах асуудлаа олж харах

d) Түүнтэйгээ холбоотой онол, арга зүйн материалуудыг дэлгэрүүлэн үзэх

e) Шийдвэрлэх асуудлаа тодруулах

3. Судалгааны ажлын шинжлэх ухааны бүтэцийн хэсгийг боловсруулах шат

a) Судалгааны эцсийн үр дүнгийн талаар төсөөлөл-таамаглал гаргах

b) Судалгааны зорилго, зорилтуудаа тодорхойлох

c) Судалгааны судлагдахуун болон судлах зүйлийг тодруулан томьёолох

d) Судалгааны явцад хэрэгжүүлэх судалгааны ажлын төрөл, арга хэлбэр болон арга хэрэглүүрийг сонгох

4. Судалгааны ажлын ерөнхий төлөвлөгөө, аргачлалыг боловсруулах шат

a) Онолын болоод эмпирик судалгааны цар хүрээг тоймлон гаргах

b) Судалгааны ажлын үе шат, цаг хугацааг тоймлон төлөвлөх

c) Судалгаанд хэрэглэх арга, хэрэглүүрүүдийг дахин тодруулан хийх ажлуудын дэлгэрэнгүй аргачлалуудыг боловсруулах

d) Судалгааны ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргах

Б. Судалгааны үндсэн үе:

5. Онолын материал уншиж судлах шат

a) Судлах гэж байгаа асуудлын онол, арга зүйн болон түүнтэй холбоотой сүүлийн үеийн судалгааны ажлууд, тэдгээрийн үр дүнгийн талаар гарсан гадаад, дотоодын хэвлэмэл ба цахим хэлбэрийн мэдээлэл, бүтээлүүдийн түүвэр жагсаалт гаргах

b) Жагсаалтад орсон бүтээлүүдийг судлах, тэмдэглэх, бүртгэж авах

c) Уншиж судлах ажлын аргачлалыг боловсруулах

d) Тэмдэглэж, цуглуулж, бүртгэж авсан мэдээллүүд дээрээ эргэн ажиллаж боловсруулалт хийх

6. Эмпирик судалгааны аргачлалыг боловсруулах шат

a) Эмпирик судалгааны арга, хэлбэр ашиглан цуглуулах шаардлагатай мэдээллүүдийн төрөл, хэлбэрүүдийг гаргаж, байрлалыг тогтоох

Шалгууруу сонгох

  • Илрэх хэлбэр, илрэцийн шинж тэмдгийг олж тогтоох
  • Илэрцийн шинжийг үнэлэх үзүүлэлт, хэмжих арга, нэгжийг сонгох
  • Бүртгэх мэдээллийн төрөл, хэлбэрийг тогтоох
  • Тэр шинж тэмдгийг хаанаас, юугаар, яаж бүртгэж болохыг тогтоох

b) Эмпирик судалгааны хэрэглэх аргууд сонгон авах

c) Сонгож авсан аргуудаа хэрэгжүүлэх аргачлал боловсруулах

7. Эмпирик судалгааны бэлтгэлийг хангах шат

a) Судалгаанд хамрагдах хүмүүс, байгууллага, хамт олныг сонгох шалгуур аргачлалаа боловсруулах

b) Судалгаа явуулах сургууль, хамт олон, байгууллага хамрагдах хүмүүсийг сонгох, тохиролцох

c) Сонгосон байгууллага, хүмүүсээ бэлтгэх

d) Судалгааны ажилд шаардагдах материаллаг болон санхүүгийн бэлтгэлийг төлөвлөх, хангах

8. Эмпирик судалгаа явуулах үе

a) Судалгаа явуулах сургууль, хамт олон, байгууллага, хамрагдах хүмүүсийн бэлтгэлтэй танилцах, дутууг гүйцээх

b) Судалгааны ажлыг төлөвлөсөн аргачлалын дагуу зохион байгуулах

c) Судалгааны явцад цуглуулах шаардлагатай байсан бүх мэдээллийг төлөвлөсний дагуу бүртгэн бүрдүүлж авах

9. Эмпирик судалгаагаар цуглуулсан өгөгдөлд боловсруулалт хийх

a) Цуглуулсан өгөгдлөө системчлэн цэгцлэх

b) Өгөгдлүүдэд логик болоод математик боловсруулалт хийх

В. Судалгааны төгсгөл үе:

10. Судалгааны ажлын үр дүнд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах

a) Шалгуур бүрийн үнэлгээ өгөх суурь үзүүлэлтүүдийг сонгож авах

b) Шалгуур бүхний хувьд үнэлгээ өгөх

c) Үнэлгээнд тулгуурлан дүгнэлт гаргах

11. Судалгааны ажлын үр дүнд тулгуурлан тайлан, бүтээл туурвих үе

a) Судалгааны тайлан, бүтээлийн төрөл, хэлбэрийг сонгох

b) Тайлан, бүтээлийн зорилго, зориулалтыг тодруулах

c) Бүтээлийн ерөнхий төлөвлөгөөг гаргах

d) Бүтээл бичиж боловсруулах

e) Бүтээлийг нийтийн хүртээл болгох

Багш судалгаа хийснээр сурагчдын авьяасыг нээн хөгжүүлэх, суралцагчдын ялгаатай байдлыг танин мэдэх төдийгүй өөрийн ажлын дутагдлаа илрүүлж, багшлах арга барилаа боловсронгуй болгох, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх тулгамдсан асуудлаа шийдвэрлэх гарцаа олох төдийгүй ажлын байрандаа хөгжиж, судалгааны бүтээлтэй болдог ач холбогдолтой.

Мөн багшийн сэтгэлгээ хөгжин асуудалд шүүмжлэлтэй, бүтээлч сэтгэлгээгээр хандаж ажилласнаар бусад багш нартай хамтран ажиллах, мэдээлэл харилцааны технологи ашиглах, илтгэх зэрэг чадвар болон багшлах арга барил нь хөгждөг.

Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас-1

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 4525
  • Өчигдөр 5460
  • Сүүлийн 7 хоног 9985
  • Энэ сард 157499
  • Нийт 289114

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019