БАГШ ЯРЬЖ БАЙНА

Багш-судлаач

Боловсрол судлалын судалгааны үндсэн үе шатууд

Инновац, технологийн үсрэнгүй хөгжил, орчин үеийн даяаршиж буй нийгэмд багш судлаач байх асуудал чухлаар тавигдаж байна. Судалгаа нь багшийг эрэл хайгуулд хөтөлж, эрдэм судлалын ажлын чиг баримжааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Орчин үед багш хөгжихөд мэргэжлийн ном гарын авлага уншиж судалж хөгжихөөс илүү, хамтран ажиллагчид, суралцагчдаас үзүүлж буй хариу үйлдэл, үнэлгээ дүгнэлтэд тулгуурлан түүнийг шинжлэн судалж ажлаа сайжруулах нь хамгийн чухал юм. Судлаач багш нар судалгаа хийгээд орхихгүй, бусад багш нартай хамтран амьдрал практикт хэрэгжүүлж, сургалт судалгааг хослуулж, багшлах явцдаа хамтаар хөгждөг. Ялангуяа багш өөрийн багшлах арга зүй, технологио тасралтгүй сайжруулахын тулд сургалтын орчинд судалгаа шинжилгээ, үнэлгээ хийж ололт амжилт, алдаа дутагдлаа өөрөө илрүүлж, түүнийгээ бусдад түгээн дэлгэрүүлэх, учир шалтгаан холбоо хамаарлыг тогтоож хөгжүүлж боловсронгуй болгох үүднээс судалгааны ажлыг байнга хийх шаардлагатай. Энэ нь багш- судлаач байх мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг үүсгэж байна.

Багш та судлаач байснаар нийгэмд мэдлэгээр манлайлж, судалгааны үе шат, судалгааны аргууд, тэдгээрийг хэрэглэх аргачлал, судалгааны мэдээлэл цуглуулах, баримтад боловсруулалт хийх, үнэлж дүгнэх, судалгааны тайлан бичих, үр дүнгээ илтгэл болгон хэвлэн нийтэлж түгээн дэлгэрүүлэхэд суралцах шаардлагатай юм.

Судалгаа гэж юу вэ? гэсэн асуултад нийгмийн шинжлэх ухааны зарим судлаачид дараах тодорхойлолт, ойлголтуудыг өгсөн байна. Тухайлбал:

  1. Практикт тулгамдаж буй нэн чухал асуудлыг шинжлэх ухааны үндэстэй судлан шийдвэрлэх бүтээлч үйл ажиллагаа Удирдлагын академи, Ц.Баатартогтох
  1. Аливаа асуудлыг шийдвэрлэх мэдээллийг нарийн дэс дараалалтайгаар төлөвлөн цуглуулах, боловсруулалт хийх, шийдвэр гаргагчдад тайлагнах эрэмбэ дараатай үйл явцыг судалгаа гэж тодорхойлно. МУИС, Д.Чимгээ
  1. Асуудалд шинжлэх ухааны үндэстэй хариулт, шийдэл хайх үйл ажиллагаа МУБИС, С.Батхуяг

Багшийн хийх судалгаа нь багшлах үйл ажиллагаанд оршин буй тулгамдсан асуудлыг онол, практикийн талаас нь эрэл хайгуул шинжилгээ судалгаа хийж, асуудлыг шийдвэрлэх бүтээлч үйл ажиллагаа төдийгүй түүний хөгжлийн талаар мэдлэг бүтээж, түүнийгээ бусдад түгээн дэлгэрүүлэх үйл явц юм.

Багш юуг судлах вэ?

Багш нь багшлах үйл ажиллагааны орчинд судалгаа хийхдээ өөрийн болоод бусад багш нарын багшлах аргабарил, сурагчдын сурч танин мэдэх үйл ажиллагаа, сурах арга барил, сургалт хичээл түүний элементүүд гэсэн бүлэг агуулгын хүрээнд агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, орчин нөхцөлийг судална.

Судалгаа хийж тодорхой асуудлын мөн чанар, холбоо хамаарал, учир шалтгааныг тогтоохын тулд эмх цэгцтэй, логик дараалалтай, шинжлэх ухаанч байр сууринаас хандан судлах нь чухал юм. Судлаач багш ажигч, гярхай сонор, уйгагүй хөдөлмөрч, нямбай, хянуур, ёс суртахуунтай, хариуцлагатай байх ёстой.

Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас-1

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1700
  • Өчигдөр 4988
  • Сүүлийн 7 хоног 1700
  • Энэ сард 149214
  • Нийт 280829

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019