БАГШ ЯРЬЖ БАЙНА

Өөрийн үнэлгээнд үндэслэн хөгжлийн төлөвлөгөөгөө хэрхэн төлөвлөх вэ?

Багшийн өөрийн хөгжлийн төлөвлөгөө нь боловсролын үйлчилгээ хүлээн авч байгаа суралцагч багшаас юу хүсэж хүлээж байна? Багшийн хувьд би хаана хүрэхийг хүсэж байна вэ? гэдгээс үүдэн юуг, хэрхэн, хэзээ, яаж гүйцэтгэх вэ гэдэг цогц асуудлыг шийдвэрлэнэ. Багш мэргэжлийн хөгжлөө төлөвлөхдөө дараах үе шатын дагуу цикл үйл ажиллагааг хэрэгжүүлэх шардлагатай. Багш өөрийн хөгжлийн төлөвлөгөөгөө “өөрийн үнэлгээ”-д тулгуурлан боловсруулахтай холбоотой зарим гол санааг товч дурдъя.

 1. Юуны өмнө ажилдаа хандах хандлагаа өөрчлөх нь чухал болно. Үүнд:

 - Зөвхөн хөтөлбөрийн дагуу хичээл зааж, сургалтын үйл ажиллагааг явуулах нь миний үндсэн үүрэг гэсэн явцуухан ойлголтоо тэлж, сургалт маань суралцагчдын сурч боловсрох арга замаа олж, нийгмийн иргэн-бие хүн болж төлөвшихөд чиглүүлэн хөтлөх үүрэг зориулалттай гэдгийг ухаарах

  • Сургуулийн зорилго, зорилт, өөрийн үүрэг, хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүнг үнэлэх шалгуурт үндэслэн төлөвлөх
  • Өөрийнхөө ажлын үр дүнг суралцагчдын хандлага, харилцаанд гарч буй ахиц өөрчлөлтөөс олж харахыг хичээх, тэдний үйл ажиллагаанд гарч байгаа алдаа, дутагдал нь ямар нэгэн хэмжээгээр миний, бидний ажлын арга барилтай холбоотой гэдгийг байнга анхаарч, учир шалтгааныг нь хайж, өөрсдөө болон эцэг эх, асран хамгаалагчидтай нь хамтран ажиллахыг хичээх
  • Ажлын төлөвлөгөө хийхдээ ажил бүрийг яаж хийх болон ямар үр дүн гарах ёстойг урьдчилан харж өмнөхөөсөө ямар ахиц, өөрчлөлт гарахыг тусгана. Төлөвлөсөн ажлуудыг хийж гүйцэтгэхдээ өөрийгөө хэрхэн хөгжүүлэхээ бодолцох
  • Өдөр бүрийн хичээл, хийж гүйцэтгэсэн ажлаа эргэн харж алдаж, оносон зүйлээ эргэцүүлэн бодож, үр дүнг нь үнэлж, дараачийн удаа юунд анхаарахаа олж хардаг болох

 2. Өнөөгийн байдлаа бодитой үнэлэхийг хичээх нь чухал. Үүний тулд

  • Өөрийн сайн чадаж байгаа болон чадахгүй байгаа зүйлс, сул талаа ялгах
  • Мэргэжлийн хувьд тохиолдож байгаа асуудал бэрхшээлээ жагсаах
  • Хөндлөнгийн үнэлэлт дүгнэлтийг сонсох
  • Байгууллагынхаа ажлын тайлан, хөндлөнгийн үнэлгээний тайлан дахь өөртэйгөө шууд холбоотой хэсгүүдтэй танилцах
  • Өнөөдрийнхөө ажил байдалд нийгмийн хэрэгцээ, шаардлага болон өөрийн үнэлгээнд үндэслэн юу нь сэтгэлд хүрч байгаа болоод юу нь хүрэхгүй байгаагаа ялгаж харж жагсаан бичих
  • Эрхэлж байгаа ажлын хувьд санаанд хүрэхгүй байгаа болон хөндлөнгийн үнэлгээнд “хангалтгүй” гэж үнэлэгддэг зүйлийн учир шалтгааныг таны зан чанар, мэдлэг чадвар болоод гадны хучин зүйлүүдээс хамаарч байгаагаар нь ялган тодруулах
  1. Үүнд тулгуурлан өөрийгөө хөгжүүлэх ойрын зорилтоо тодорхойлох нь чухал. Үүний тулд
  • Шийдвэрлэх асуудал, хэрэгцээ ба зорилго, зорилтоо тодорхойлж, өөртөө буй нөөц, боломжоо тооцно
  • Өөрөө засан сайжруулж чадах зүйлээ сонгож авах
  • Түүнтэйгээ холбогдуулан уншиж судлах зүйлийнхээ ерөнхий чиглэл, сэдвээ төлөвлөх
  • Ажлынхаа аль хэсэгт нь юуг хийж эхлэх болон түүнийхээ үр дүнг хаана, юун дээрээс олж харахаа баримжаалах
  • Нэг улирал, хичээлийн жилд олон жижиг ажлыг биш, нэгэн тодорхой чиглэлийн ажилд анхаарлаа хандуулж, үр дүнг нь үзэхийг чухалчлах
  1. Ажлын төлөвлөгөөг бүтээлчээр хийх нь чухал. Үүний тулд
  • Юуны өмнө тухайн хугацаанд гүйцэтгэх үйл ажиллагааныхаа зорилго, зорилтууддаа сургууль, хамт олны болоод өөрийнхөө үйл ажиллагааны өгөөж, үр дүнг дээшлүүлэхийн тулд юу хийхээ голлон тодорхойлох
  • Гүйцэтгэх ажлуудаа төрөл, чиглэл, агуулгаар удирдлага зохион байгуулалт, ажлын байрны тодорхойлолттой шууд холбогдох, нийгмийн үүрэг, хувийг хөгжилтэй холбоотой гэх мэтээр нь бүлэглэх
  • Ажил бүрийнхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга зам, гарах үр дүн, түүнийг үнэлэх арга хэрэглүүрүүдийг аль болох тодорхой төсөөлөн төлөвлөх
  • Төлөвлөсөн ажлуудынхаа явцын болоод эцсийн үр дүнг үнэлэх цаг хугацаа, зорилго, арга хэрэгслийг урьдчилан төлөвлөх
  1. Ажлын төлөвлөгөөний гүйцэтгэлийг тодорхой үнэлэх нь чухал. Үүний тулд:
  • Ажил бүрийн гүйцэтгэлийг төлөвлөсөн зорилго, зорилтынхоо хэрэгжсэн байдалтай холбон үнэлж, ололт амжилтын болоод алдаа дутагдлын учир шалтгааныг тодруулан гаргахыг хичээх
  • Ажлын тайлан бичихдээ дээрх үнэлгээг тусгахын хамтад түүндээ тулгуурлан дараагийн хугацаат ажлын төлөвлөлт болоод үйл ажиллагаанд анхаарч тодорхой тусгах

Бүх шатны сургуулийн “Багшийн хөгжлийн төв”-ийн ажилтнууд ч эдгээрийг анхааран ажиллаж чадвал багш нарын ажлын байрандаа хөгжих үйл ажиллагаанд зохих хэмжээний дэмжлэг үзүүлэх болно. Мөн багшийн хөгжлийг дэмжихтэй холбоотой сургалт-семинариуд ч энэхүү “өөрийн үнэлгээнд суурилсан багшийн хөгжил”-ийг дэмжих онол- арга зүйн асуудалд чиглэх нь чухал юм. Багш нар ингэж өөрийн бүхий л үйл ажиллагааг эргэцүүлэн үнэлгээ дүгнэлттэйгээр бүтээлчээр ажиллан суралцагчийн болон өөрийн хөгжил, төлөвшлийн асуудалд конструктив байр сууринаас ханддаг болбол цаашдаа сургалт, боловсролын асуудалдаа ч ийм байр сууринаас ханддаг болно. Энэ нь зөвхөн багшийн хөгжил төдийгүй, боловсролын салбар шинэчлэгдэн сайжрах үндэс суурь болно.

Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас-1

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1479
  • Өчигдөр 4988
  • Сүүлийн 7 хоног 1479
  • Энэ сард 148993
  • Нийт 280608

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019