БАГШ ЯРЬЖ БАЙНА

Багшийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ?

2019 оны 01-р сарын 01-ний өдрөөс “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хууль хэрэгжиж байгаа билээ.

Энэ хуулийн “Багшийн хөгжлийг дэмжих” гэсэн үгний утга санаа нь “багшийг хөгжүүлэх” гэснээс арай өөр, багш нар “өөрсдөө, өөрөө өөрийгөө хөгжүүлэх” хувийн төлөвлөгөөтэй ажиллаж, сургууль болон бусад төв, орон нутгийн боловсролын байгууллагууд тэрхүү “төлөвлөгөөнийх нь хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх” хөтөлбөртэй байж хамтран ажиллана гэсэн утгатай гэж ойлгож байгаа юм. Өөрөөр хэлбэл хуулийн нэрээс нь эхлээд зөв ойлгож, багш хөгжих үйл явцыг жинхэнэ хувь хүний хөгжин төлөвших зүй тогтлын дагуу дэмжин хөтлөх нь чухал юм.

Хүн бүрийн, түүний дотор багш бүхний хувийн сонирхол, авьяас чадварын төлөвшил, ажиллаж байгаа орон нутаг, хамт олны онцлогтой уялдан харилцан адилгүй бөгөөд бүх хүнд тохирох хөтөлбөр, төлөвлөгөө байх боломжгүй нь хэнд ч ойлгомжтой. “Хөгжил” гэдэг нь чухамдаа “чанарын өөрчлөлт” байдаг бөгөөд тэр нь цаанаа “ямар нэгэн сул талаа засах”-тай холбоотой байх учиртай тул, “багшийн хөгжил” нь ч тухайн багшийн “өөрийнхөө алдаж, доголдож байгаа талаа засахад чиглэсэн үйл ажиллагааны үр дүн” байна.

Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас-1

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1674
  • Өчигдөр 4988
  • Сүүлийн 7 хоног 1674
  • Энэ сард 149188
  • Нийт 280803

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019