БАГШ ЯРЬЖ БАЙНА

Багшийн өөрийн үнэлгээнд суурилсан хөгжлийн төлөвлөлт

Хүний хөгжил гэдэг нь үнэндээ хүн “өөрөө өөрийнхөө мэдлэг, чадварыг хөгжүүлэн шинэчилж, хийж байгаа үйл ажиллагаандаа чанарын ахиц, өөрчлөлт гаргах”-ын нэр        С. Батхуяг

Хөгжил гэж юу вэ?

Хүний хөгжил нь чухамдаа хувь хүний мэдлэг, чадвараа ахиулах хүсэл эрмэлзэл, бүтээлч сэтгэлгээний үр дүнд явдаг үйл явц байх учиртай. Багш ажлын байран дээрээ, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт болон нийгмийнхээ хөгжлийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан өөрийнхөө онолын мэдлэг, үзэл хандлага, ажлын арга барилаа шинэчлэн сайжруулж тасралтгүй хөгжих шаардлага тулгардаг. Багшийн хөгжлийг нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу сургалт, боловсролын үйл ажиллагааг явуулж ирсэн хэвшмэл үзэл хандлага өнөөдөр ч хэвээр үргэлжилсээр байгаагаас боловсролын үйлчилгээний чанарт төдийлөн тодорхой ахиц харагдахгүй байна.

Багшийн хөгжлийг тодорхой үе шатанд хувааж үзсэн хэд хэдэн ангилал байдаг. Жишээ нь багшийг хөгжих бололцоотой, хөгжиж буй, хөгжсөн багш гэж тоймлон ангилсан байдаг бол Америкийн эрдэмтэн В. Сандер Багшийн хөгжлийг Оюутан багшаас - Туршлагатай ахмад багш хүртэл 5 үе шат болгон ангилсан байдаг.

Ажилласан жил

Гол шинж

1-3

Шинээр эхлэх орчиндоо дасан зохицох, байр сууриа хайх, хөлөө олох, “нээлт хийх”

4-6

Тотворжих байр сууриа олох

7-18

Туршилт “Идэвхжил”

Эргэцүүлэл “Өөртөө эргэлзэх”

19-30

Туйлшрал, тоомсоргүй хандлага

Хуучнаа хадгалж үлдэх

31-41

Орчиноос тасарч хэт чөлөөтэй болох

 

 

Энэхүү “Багшлах ажилд дадах, тасралтгүй суралцах загвар”-аас харахад багш байгаа байдалдаа сэтгэл ханалгүйгээр өөрийн хуримтлуулсан мэдлэг чадвараа мэргэжлийн үйл ажиллагааны үе шат бүртээ хөгжүүлэн боловсролын үйлчилгээний чанарыг ахиулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн төлөө шаргуу ажиллан тасралтгүй хөгжих шаардлагатай нь харагдаж байна.

Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас-1

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1622
  • Өчигдөр 4988
  • Сүүлийн 7 хоног 1622
  • Энэ сард 149136
  • Нийт 280751

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019