БАГШ ЯРЬЖ БАЙНА

Үр дүнгийн үнэлгээнээс багш ямар мэдээлэл цуглуулж болох вэ?

  • Хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, үр дүнгээ эргэн харах
  • Анхны төлөв байдал буюу оношилгоо, явцын үнэлгээнд үндэслэсэн суралцагчийн ахиц, амжилтыг илрүүлэх
  • Суралцагчийн хүрсэн бодит түвшнийг тогтоох
  • Суралцагч юу мэдэж, чадаж байгаа, юуг мэдэхгүй, чадахгүй байгаа, ямар дэмжлэг хэрэгтэйг илрүүлэх, мэдээлэх /суралцагч, эцэг эх, асран хамгаалагч/
  • Суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага, төлөвшилд ахиц гаргахад чиглэх
  • Үр дүнд үндэслэн цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх, сайжруулах боломжтой болно

Үнэлгээний үр дүнг сургалтын чанарыг сайжруулах, суралцагчийн хөгжил, ахиц амжилтыг нэмэгдүүлэх, багш өөрийн үйл ажиллагаанд анализ хийн сайжруулах суурь мэдээлэл болгон ашиглахын тулд байнгын тасралтгүй бүтээлч эргэх холбоог бүхий үйл ажиллагаа чухал байна.

 Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас-1

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 3030
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 12906
  • Энэ сард 49057
  • Нийт 49057

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019