БАГШ ЯРЬЖ БАЙНА

Үр дүнгийн үнэлгээ хийхэд юу анхаарах вэ?

Үр дүнгийн үнэлгээ нь суралцагчийн тухайн хичээлийн жил, хагас жил, бүлэг сэдэв, нэгж хичээлийн хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнийг тогтоох, хандлага төлөвшилд үнэлэлт, дүгнэлт өгөхөд чиглэнэ.

“Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-аар үр дүнгийн үнэлгээний гүйцэтгэлийн хувьд үндэслэн суралцагчийг найман түвшнээр үнэлэх ба тухайн түвшинд үнэлэгдсэн суралцагч юуг мэдэж, юуг чадаж байгааг илэрхийлэх түвшний шалгуурыг тодорхойлсон. Үр дүнгийн үнэлгээ хийхэд тодорхой хугацаа /жил улирал, сар/-д суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг үнэлэх шалгуурыг сургалтын хөтөлбөр, суралцахуйн удирдамжид тулгуурлан боловсруулахдаа дараах зүйлсийг анхаарна уу. Үүнд:

  • Урьдчилан боловсруулсан үнэлгээний шалгуурт үндэслэх
  • Хөтөлбөрийн ямар мэдлэг, чадварыг хамрахыг тогтоосон үнэлгээний нарийвчилсан төлөвлөгөө /блюпринт/ боловсруулах
  • Блюпринтийн дагуу даалгавраа боловсруулах/сонгох
  • Шалгуур дүгнэх аргачлаа боловсруулсан, нээлттэй тодорхой байх
  • Үр дүнгийн үнэлгээг боловсролын түвшин, судлагдахууны онцлогоос хамаарч ганцаарчилсан болон багийн зохион байгуулах
  • Зөвхөн бичгийн шалгалт бус аман шалгалт, бие даалт, судалгааны ажил, туршилт сорил гүйцэтгэх гэх мэт олон хэлбэрээр хийх
  • Суралцагчийн асуудал шийдвэрлэх, мэдээлэлтэй ажиллах, өөрийгөө илэрхийлэх, бие даах болон хамтран ажиллах зэрэг чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг болох
  • Багш тухайн бүлэг сэдвийн үр дүнгийн үнэлгээний дараа үнэлгээний шалгуурыг хэрхэн хангасан, цаашид юунд анхаарах талаар суралцагчдад мэдээлэл, зөвлөмж өгч байх

 Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас-1

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1669
  • Өчигдөр 4988
  • Сүүлийн 7 хоног 1669
  • Энэ сард 149183
  • Нийт 280798

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019