БАГШ ЯРЬЖ БАЙНА

Явцын үнэлгээнээс багш ямар мэдээллүүд цуглуулж болох вэ?

2019-07-30 11:11

Явцын үнэлгээг бодитой хэрэгжүүлснээр сурах үйл ажиллагаанд дараах байдлаар дэмжлэг үзүүлдэг:

  • Хийж буй үйл ажиллагаагаа амжилт үр дүнд хүргэх шалгуураа ойлгоход суралцагчдад туслах
  • Сурагчтайгаа суралцахуйн зорилгоо ярилцах (хичээлийн төгсгөлд суралцагчид нь юу мэддэг, чаддаг болсон байх талаар) буюу суралцагчдаас хүлээж буй үр дүнг тэдэнд мэдээлэх
  • Өөрийн болон бусдын үнэлгээ хийх боломж бүрдүүлэх
  • Суралцагчийн буруу ойлголтыг илрүүлэх, залруулах (багш, суралцагчид)
  • Суралцагчдад хоцрогдож байгаа зүйлээ ялган танихад нь туслах
  • Өөрийн суралцахуйн сайжруулах шаардлагатай талуудыг тодорхойлоход туслах
  • Суралцагчдын цаашид хийх алхмуудыг нарийвчилсан зөвлөгөө (feedback) өгөх
  • Хичээлийн турш ахиц дэвшлийг хянах
  • Амжилтыг урамшуулан сайшаах
  • Суралцагч бүр би ахиц дэвшил гаргах боломжтой гэдгээ ойлгож өөрийн хүлээлт, итгэл үнэмшилтэй болох
  • Багш, суралцагч өөрийн үйл ажиллагааг эргэцүүлэх
  • Хичээлийн үеэр сурах үйл ажиллагаанд эргэцүүлэл хийх зорилгоор “мини-хэлэлцүүлэг” ашиглах
  • Багш суралцагчдын хариултад feedback-таа үндэслэн дараагийн хичээлээ төлөвлөх, сайжруулах
  • Явцын үнэлгээг амжилттай хэрэгжүүлж байгаа анги танхимд суралцагч нь алдаагаа хэрхэн сайжруулах талаар ойлгосон, багш нь сурагчдадаа байнга дэмжлэг үзүүлж, төлөвлөлтөө эргэцүүлэн, сайжруулах зүйлээ тэмдэглэх зэрэг байнгын идэвхтэй бүтээлч үйл хийгдэж байдаг.

Хичээлийн төгсгөлд багш та өөртөө болон сурагчдад дараах асуултуудыг тавьж хичээлийн үр дүнгээ эргэцүүлээрэй.

  • Өнөөдөр юуг сурч мэдсэн бэ?
  • Өнөөдөр сурсан/заасан зүйлийн хамгийн чухал зүйл нь юу байсан бэ?
  • Өнөөдөр сурсан/заасан зүйлээс хамгийн гайхмаар зүйл нь юу байсан бэ?
  • Өнөөдрийн хичээлээс хамгийн ойлгомжгүй/ойлгоогүй нь юу байсан бэ?
  • Өнөөдрийн хичээлийн юу нь сурагчдад хамгийн хэцүү бэрхшээлтэй байсан бэ?
  • Хичээлийн юу нь таалагдсан бэ?
  • Ямар туслалцаа дэмжлэг цаашид хэрэгтэй байсан бэ?
  • Зорилтдоо хүрсэн үү?
  • Багш эдгээр асуултын хариултад үндэслэн дараа дараагийн хичээлийг төлөвлөнө. Асуултын дагуу нэгдсэн дүгнэлтийг хичээлийн дундуур хийж, сурагч юу юуг ойлгохгүй байгааг илрүүлж болно. Ингэснээр сурагч санаа зоволтгүй дэмжлэг, туслалцаа хүсэх бөгөөд хийж байгаа ажил нь шалгуурын дагуу хийгдэж байгаа эсэхээ өөрөө үнэлэх боломжтой болох юм.
  • Багш явцын үнэлгээний анги танхимд хэрэглэдэг аргууд болох ойлголтыг илрүүлэх, хариу мэдээлэл авах, өөрийгөө болон бусдыг үнэлэх, хичээлийн төгсгөлд мэдээлэл цуглуулах арга техникүүд, мөн хичээлийн явцад сурагчдыг урамшуулан, дэмжих, үйл ажиллагаа, алдаа оноог засан, сайжруулах дараагийн алхам үйл ажиллагаанд чиглүүлэх аман үнэлгээний арга техникүүдийг мэддэг, оновчтойгоор хослуулан хэрэглэдэг байх шаардлагатай. 
  • Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас-1

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019