БАГШ ЯРЬЖ БАЙНА

Оношлох үнэлгээнээс ямар мэдээлэл цуглуулах вэ?

2019-07-30 10:54

Хичээлийн жил, хагас жил, улирлын эхэнд, бүлэг сэдэв эхлэхийн өмнө тухайн агуулгын хүрээнд суралцагчийн юуг мэддэг, чаддаг, юуг мэдэхгүй, чадахгүй, ямар ойлголт, төсөөлөл, хандлага төлөвшилтэй байна вэ? гэдгийг мэдэх хэрэгцээ үүсдэг.

Оношлох үнэлгээ хийснээр тухайн анги, суралцагчийн ялгаатай байдал, давуу ба сул талыг мэдсэнээр сурагчдад юу хэрэгтэй байна вэ гэдгийг тодорхойлж чадах ба ингэснээр сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулах аргазүй боловсруулах боломж болдог.

Оношлох үнэлгээг зөвхөн түвшин тогтоох шалгалтаар хязгаарлах нь өрөөсгөл бөгөөд хичээл, үйл ажиллагааны явцад ажиглалт, судалгаа, асуулгаар өмнөх түвшинд зайлшгүй эзэмшсэн байх чадвар хэрхэн төлөвшсөнийг илрүүлнэ.

Оношлох үнэлгээг хийснээр танд дараах боломжууд нээгдэнэ. Тухайлбал хөтөлбөрөөр хүлээгдэж буй үр дүнд хүрэхийн тулд:

  • Суралцагчдын өмнөх мэдлэг, чадварын түвшин
  • Хаанаас эхлэн хэрхэн хэрэгжүүлэхээ төлөвлөх
  • Цаг хугацаа, нөөцөө тооцоолох
  • Хүүхэд, анги, бүлгийн ялгаатай байдлын тооцох
  • Шалгуураа боловсруулах боломжтой болно.
  • Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас-1

 

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019