БАГШ ЯРЬЖ БАЙНА

Суралцагчийн үнэлгээний үр дүнг багшлахуйд тусгах нь

2019-07-29 16:09

Хүүхэд бол багшийн толь юм.

Суралцагчийг үнэлсэн үнэлгээний үр дүн таны ажилд юуг хэлж өгөх вэ?

Сургалтын хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хүүхэд бүрийн хөгжлийн түвшнийг бодитой тодорхойлох, суралцахуйд тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, улмаар багш нар суралцахуйг дэмжих сургалтын арга, технологийг оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд үнэлгээний шинэчлэлийн гол зорилго оршино.

Үнэлгээ нь суралцагчид тухайн судлагдахууныг судлах явцад болон судалсны дараагаар эзэмшсэн байх мэдлэг чадварыг хэр эзэмшсэн болохыг тодорхойлох үүднээс хийгдэж буй сургалтын нэг хэсэг юм.

Үнэлгээ гэдэг нь сургах үйл явц болон суралцах үйл ажиллагаа хэрхэн хэрэгжиж ямар үр дүнд хүрснийг мэдэхийн тулд багш сурагчийн хамтран тодорхой зорилго бүхий үйл ажиллагаа зохион байгуулж мэдээлэл цуглуулах үйл явц юм.

Үнэлгээг зохистой ашиглах нь багшлахуй болон суралцахуйн үйл ажиллагаандаа хариуцлагатай хандахад багш, сурагчийг уриалан дууддаг. Үнэлгээ нь дараах 4 үе шаттай 

  • Үнэлгээг төлөвлөх
  • Оношлах үнэлгээ
  • Явцын үнэлгээ
  • Үр дүнгийн үнэлгээ

Гэтэл үнэлгээг зөвхөн дүгнэх гэсэн утгаар сургалтын дараа хэрэглэж байдал зонхилдгоос суралцагчид төдийгүй эцэг, эхчүүд дүн авахын төлөө сурч буй мэт боловсролын зорилгыг буруу ойлгоход хүргэдэг.

2018 онд батлагдсан “ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”д “Суралцагчийн үнэлгээ нь тэдний эзэмшсэн мэдлэг чадварын ахиц, төлөвшил хандлагын өөрчлөлтийг тооцох, сургууль багшийн үйл ажиллагааг үнэлж дүгнэх, сургалтын чанар үр дүнг сайжруулахад чиглэгдэнэ” мөн үнэлгээ нь оношлох, явцын, үр дүнгийн гэсэн төрөлтэй, шалгуурт суурилсан байна хэмээн заасан.

Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас-1

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019