БАГШ ЯРЬЖ БАЙНА

Хөтөлбөрийн хэрэгжилтэд суурилсан өөрийн үнэлгээ

2019-07-29 15:49

“Аливаа үйл ажиллагааг сайжруулах үндсэн асуудал бол үнэлгээ юм”. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ гэдэг нь хөтөлбөр төлөвлөсний дагуу зорилго, зорилго, зорилтдоо хүрсэн эсэхийг сургалт, үйл ажиллагааны явцад шалган нотлох баримтаар батлахыг хэлнэ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ гэж юу вэ?

Багш сургалтын хөтөлбөр боловсруулна гэдэг нь тухайн хөтөлбөрийн зорилго, зорилт, агуулга арга зүй, орчин хэрэглэгдэхүүн, үнэлгээ, хүрэх үр дүнгийн талаар маш сайн судлах, мөн суралцагчдын өмнөх төлөв байдлыг оношлон одоогийн байгаа энэхүү түвшнээс хөтөлбөрийн хүлээгдэж буй түвшинд хүргэхийн тулд хөтөлбөрийн нөөц (агуулга арга зүй, хэрэглэгдэхүүн, орчин) болон суралцагчийнхаа нөөц (өмнөх мэдлэг чадвар)-ийг ашиглан хүрэх арга зам, үр дүнгээ тодорхойлно гэсэн үг.

Ийнхүү боловсруулсан хөтөлбөр, төлөвлөлтийн дагуу хичээл үйл ажиллагаагаа зохион байгуулж улмаар өөрийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хичээл үйл ажиллагаа, суралцагчийн мэдлэг, чадвар эзэмшилт, ахиц амжилтад хяналт шинжилгээ хийдэг бол сургуулийн захиргаа, сургуулийн зөвлөл, хяналт үнэлгээ хариуцсан нэгж, ажилтан нь хөндлөнгийн хяналт, мэргэжлийн байгууллага нь хөтөлбөрийн хэрэгжилт, төгсөгчдийн чанарыг үнэлдэг.

Үнэлгээг хаанаас / хэзээ эхлэн хийх вэ?

Багшийн ажил нь хичээл болон бусад үйл ажиллагаагаа төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах (PDCA) гэсэн тасралтгүй цикл үйл явц юм. Тэгвэл багш хөтөлбөрийн хэрэгжилтээ үнэлнэ гэдэг нь энэхүү цикл үйл ажиллагааны бүх л үе шатанд өөрийн болон хөндлөнгийн үнэлгээгээр, хичээлийн явц, үр дүн (суралцагчийн амжилт, ахиц амжилт)-г үнэлж дүгнэн, анализ хийн эргэцүүлж үйл ажиллагаагаа сайжруулна гэсэн үг юм.

Хөтөлбөрийн хэрэгжилтдээ үнэлгээ хийх үйл ажиллагааг тоймолвол:

 

Тэгвэл хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ нь дараах бүрдэл хэсгүүдээс тогтоно.

Оролт - Оношилгоо

Эргэх холбоо - Явцын үнэлгээ

Гаралт - Үр дүнгийн үнэлгээ

 Суралцагчийн танин мэдэхүйн хөгжлийн түвшин

  • Бие хүний хөгжил төлөвшил
  • Суралцагчийн харилцаа хандлага нийгэмшихүй
  • Сурах арга барил
  • Суралцагчийн өмнөх мэдлэг чадвар
  • Сургалтын хөтөлбөр төлөвлөлт

 

 

  • Сурах арга барил
  • Мэдлэг бүтээх үйл явц
  • Мэдлэг чадварын ахиц
  • Оролцоо, харилцаа, хандлага
  • Хичээл үйл ажиллагааны явц- төлөвлөлт, асуулт, даалгаврын гүйцэтгэл, тохирц
  • Хөтөлбөрийн хэрэгжилт
  • Багшийн зөвлөмж, эргэх холбоо

 

 

  • Суралцагчийн танин мэдэхүйн хөгжлийн түвшний өөрчлөлт
  • Бие хүний хөгжил төлөвшлийн өөрчлөлт
  • Суралцагчийн харилцаа хандлага нийгэмшихүйн чанарын шинэчлэл
  • Суралцагчийн эзэмшсэн мэдлэг чадвар, цогц чадамж
  • Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн

 

Хэрэгжилтийн үнэлгээ болон сайжруулалтыг хэрхэн хийх вэ?

Багш өөрийн төлөвлөлтийн дагуу хичээл үйл ажиллагааг зохион байгуулсаны дараа болон хичээлийн явцад ажиглалт судалгаанд үндэслэн асуудал бэрхшээлээ баримт нотолгоонд суурилан тэмдэглэж, анализ хийх, үнэлэх, хамтран хэлэлцэх, зөвлөмж авах, эргэцүүлэх замаар бүтээлчээр засан сайжруулан дараагийн хичээл улмаар дараа жилийн болон жилийн сургуулийн хөтөлбөр, сургалтын жилийн төлөвлөгөөг сайжруулахад ашиглах нь чухал.

Нэгж хичээлийн төлөвлөлтөд тавигдах шаардлага, шалгуурын дагуу тогтмол өөрийн үнэлгээ хийж хэрэгжилтээ хянан сайжруулна.

Дараах шалгуурын дагуу өөрийн нэгж хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийгээрэй.

Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас-1

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019