БАГШ ЯРЬЖ БАЙНА

Сургалтын үйл ажиллагаан дахь багшийн үүрэг

2019-07-04 11:43

Байгууллагын албан ёсны менежерээс гадна тэнд ажилладаг хүн бүрийн менежментийн үүрэг өсөн нэмэгдсээр байна.

Суралцахуйн үйл ажиллагаанд багш ямар үүрэгтэй вэ?

Яагаад багшийг менежер гэж үзэх болов?

Шинжлэх ухаан, технологийн эрчимтэй хөгжил, мэдээллийн хязгааргүй нөөц, байгаль, нийгмийн олон өөрчлөлтөөс шалтгаалан хурдацтай өөрчлөгдөн буй тодорхойгүй нийгэмд аж төрөн амьдрах дэлхийн иргэн-ажиллах хүчний нөөцийг бэлтгэн, сурган төлөвшүүлэх хариуцлагатай үүрэг өнөөгийн багш нарт ноогдож байна.

Дээрх хариуцлагатай үүргээ хэрэгжүүлэхдээ багш та дараах “дүр”-ийн алинд илүү “тоглодог” болохоо эргэцүүлж үзээрэй.

Багшлахуй нь үйл (act, acts) ба үйлдвэрлэн бүтээх (enterprice) гэсэн хоёр хэсгээс бүрддэг гэсэн үзэл хандлага11 байдаг. Үүний эхнийх нь мэдээлэх, тайлбарлах, дүрслэн үзүүлэх, жишээлэн үзүүлэх, үзүүлэн таниулах гэх мэт хичээл заахтай холбогдсон үйл болон хянах, үнэлэх, сэдэлжүүлэх, төлөвлөх гэх мэт менежментийн үйл ажиллагааг багтаасан өргөн хүрээний ойлголт юм. Харин дараагийн үйлдвэрлэн бүтээх гэсэн санаа нь багшийн нийгэмд хандсан өөрөөр хэлбэл хамтран ажиллах, мэдлэг зохиомжлон бүтээх, овсгоо самбаа гаргах, санаачилгатай ажиллах талыг илэрхийлнэ12.

Багш сургалтыг хөтлөн удирддаг гэдэгтэй хэн хүнгүй санал нийлэх нь тодорхой. Менежментийн онол, арга, хандлагаар удирдлагын үйл ажиллагаа явуулж буй тул багшийг менежер гэж үзэх хандлага орчин үед давамгайлж байна. Тэгэхээр багш-менежерийн хувьд багшлах мэргэжлийн үйл ажиллагааг өөрөөр хэлбэл сурагчдын мэдлэг зохиомжлон бүтээх үйл ажиллагааг менежментийн ухаанд тулгуурлан явуулна гэсэн үг.

Энэхүү менежментийн үйл ажиллагааг үр дүнтэй сайн зохион байгуулахад багшаас сурагчдаа мэдэрч ойлгох, тэдний хөгжил, суралцахуйн зүй тогтол, шинжлэх ухааны буюу тухайн судлагдахууны болон хөтөлбөрийн мэдлэг, багшлахуйгаа уялдаа холбоотой, шинжлэх ухаанчаар, уялдаа холбоотой, системтэйгээр зохион байгуулах мэргэжлийн ур чадварыг зүй ёсоор шаардана. Энэхүү загварыг тодруулан тайлбарлавал:

  • Мэргэжлийн үүднээс чадварлаг багшлахуй нь шинэ зууны суралцагчдад шинжлэх ухаанд үндэслэсэн мэргэжлийн үйлчилгээг ур чадвартайгаар үзүүлэхэд чиглэнэ.
    • Багш мэргэжлийн хөгжлийн алсын хараа, зорилго нь Судлагдахууны болон хөтөлбөрийн мэдлэг
    • Суралцагчийн суралцахуй, хөгжлийн тухай мэдлэг
    • Багшлахуйн мэдлэг, ур чадвараа цогцоор хөгжүүлэх, ингэснээр суралцагчдаа 21 дүгээр зууны цогц чадамж бүхий ирээдүйн иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэх юм. 
      • Мэдээллийн эх сурвалж: Багшийн хөгжил-Үндсэн сургалтын гарын авлагаас

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019