БАГШ ЯРЬЖ БАЙНА

Хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшил чухлаар тавигдаж байна

Эртний грекийн суут ухаантнууд манай он тооллын өмнө хүний хөгжлийг бие бялдрын, оюун ухааны, сэтгэл нийгэмшихүйн гэж гурван том айд хуваасан билээ. Хүний хөгжлийн энэхүү анхны ангилал одоо хүртэл хүчин төгөлдөр байж цагийн аясаар улам хөгжин баяжиж байдаг нь гайхалтай. XVI зууны дунд үед алхимич Теофраст Парацельс “макрокосмо” болох хүнийг сүнс, ухаан, бие гурав бүрдүүлдэг, аль нэг нь алдагдвал өвчин шаналал болно гээд тэдгээрийг хэрхэн эмчлэн илааршуулах арга замуудыг зааж байжээ.

Социалист нийгмийн үед хүүхдийг нийгмийн захиалга, ямар нэг -измд тохируулах чиглэлтэй байсан хэдий ч сургууль, багш нар сургалт- хүмүүжил гэдэг үйл ажиллагааг ижил тэнцүү анхаардаг байлаа. Тухайн цаг үеийн шаардлагаар хүүхдийг “номхон дуулгавартай”, “үгэнд ордог” имижээр хүмүүжүүлэх хандлага давамгай байснаас ч тэр юм уу, эсвэл сургалтын болон хүмүүжлийн ажлыг зааглан авч үзэж хэрэгжүүлдэг байснаас өнөөдөр хүмүүжил гэдэг үгнээс нэлээд цэрвэх болсон нь “хүмүүжлийн ажлыг орхигдуулж байна” гэсэн шүүмжлэл дагуулдаг. Гэтэл өнөө цаг үед сургалт хүмүүжлийн ажлыг салангид авч үзэх боломжгүй, нэгэн зэрэг явагддаг үйл ажиллагаа тул хүүхдийн хандлага, төлөвшил, хөгжил гэсэн ухагдахууныг өргөн хэрэглэж байна. Үүнд:

Хандлага. Хүн өөрийн итгэл үнэмшлээрээ өөртөө, бусдад, орчиндоо хэрхэн харьцах эрмэлзэл

Төлөвшил. Биологийн болон хүрээлэн буй орчны хүчин зүйлээс урган гарах хүний дадал болсон зан төлөв, танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн хэв маяг

Хөгжил. Хүний хөгжлийн 3 айн хүрээнд хувь хүний итгэл үнэмшил, сэдэл, эрмэлзэл, ойлголцол, эв дүй, дадал, зан төлөв, хандлага, туршлага зэрэгт гарч буй эерэг өөрчлөлт. Өөрөөр хэлбэл, хувь хүний компетенци (цогц чадамжид)-д гарч буй эерэг өөрчлөлт

Хүүхдийн хөгжлийн асуудал эцэг эх гэр бүлээс эхлэн нийгмийн бүхий л хүрээллийн асуудал боловч бид боловсролын салбарт ямар үүрэг, хариуцлага нь ногдож байгаад анхаарлаа хандуулахыг хичээлээ. Улам ээдрээтэй, нарийн төвөгтэй болж байгаа өнөөгийн нийгэмд хүүхэд залуучуудын хөгжлийн боловсролын бодлого боловсруулах, ялангуяа ямар мэдлэг, чадвар, хандлага эзэмших түүнийг хэзээ, хэрхэн хэрэглэх вэ? зэрэг хүүхдийн хөгжлийн тулгуур асуудалд анхаарлаа хандуулж, хувь хүний хөгжлийг боловсролоор дамжуулан дэмжих нь манай салбарын үндсэн үүрэг, хийх ажил юм.

Боловсролыг “Хүн зөвхөн өөрийн хүч, идэвх чармайлтаар л амьдрах орчноо эзэмдэх бөгөөд боловсрол бол өөртөө эзэн байх чадвар бүхий хувь хүн болж төлөвших үйл явц юм” гэж Германы эрдэмтэн Вилхельм фон Хунболдт (Marianna Wertz, 1996) хүмүүнлэг талаас нь хамгийн оновчтой тодорхойлжээ. Энэ талаас авч үзвэл боловсролын хүмүүнлэг хандлагыг эрчимжүүлэх нь хүүхэд залуучуудын хөгжилд чухал үүрэгтэй болно. Өнөөгийн хүүхэд төвтэй сургалтын үндсэн онолын нэг конструктивизм “Бодит байдал хүн бүрт өөр өөрөөр бүтээгддэг тул хүн өөрийнхөөрөө “утгыг” өөрөө бүтээж байдаг. Энэ утгаараа хүн өөрөө өөрийнхөө ертөнцийг бүтээнэ” гэсэн үзэл санааг эрхэмлэдэг. Иймд боловсрол олгох аливаа сургалтын хөтөлбөр нь суралцагчдыг өөрсдийнхөө ертөнцийг өөрсдөө бүтээн хөгжүүлэх зорилгод чиглэж, харин сургууль суралцагч бүрийг өөрсдийнхөө ертөнцийг өөрсдөө бүтээн нийгэмшихэд чиглүүлэн хөгжүүлэх газар болж таарч байна. Энэ үүднээс Та бүхэн өөрийн сургууль, өөрийн үйл ажиллагааг эрэгцүүлэн харж болох юм.

1996 онд ЮНЕСКО-ийн тайлан илтгэлд (S Tawil, M Cougoureux, 2013). боловсролын үндсэн үйл ажиллагаанаас гадна хүн төлөвшүүлэх асуудал бол боловсролын зорилгын чухал хэсэг болохыг онцгойлон авч үзсэн байна. 2002 онд НҮБ-ын “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн Их чуулган”-ы тунхаглалд ТХБ-ын 4 тулгуурын нэгээр суурь боловсролыг иргэдийн насан туршдаа тогтвортой амьдрахад нь дэмжлэг болохуйц мэдлэг, чадвар, үнэт зүйлс, үзэл хандлагатай болгоход чиглүүлэх гэж заажээ. 2015 онд ЮНЕСКО-оос “Боловсролын тухай дахин эрэгцүүлэн бодох нь: Боловсрол бүх нийтийн баялаг уу?” гэсэн шинжээчдийн үзэл бодолд тулгуурласан бүтээлд (UNESCO, 2015) суралцах үйл ажиллагаанд тулгарч байгаа дараах шинэ нөхцөл байдал нь хамтдаа амьдрах, түүний үнэ цэнийг ухуулан ойлгуулах, үнэт зүйлс, үзэл хандлагатай болгоход соёлыг төлөвшүүлэх талаарх боловсролын асуудлыг хөнджээ.

Энэ асуултын хариултыг улс орнууд, судлаачид, боловсролын салбарынхан өргөнөөр шүүн хэлэлцэн судалж 21 дүгээр зууны хүүхдийн хөгжлийг цогцоор авч үзэх асуудлыг шийдэн хэрэгжүүлж эхэлж байна. Тухайлбал, Япон улс “оюуны, ёс суртахуун, бие бялдрын чадал”, Хон Конг Хүн “тогтворгүй, тодорхой бус, нарийн, нийлмэл нийгмийг удирдан өөрчилж, амьдрахын тулд шинэ зууны тохирсон дадлага туршлагатай байх”, Өмнөт Солонгос “...бие даасан хүн, ... ухаалаг хүн, ... тунгаамал хүн, ... ардчилсан иргэн”, Сингапур “Өөртөө итгэлтэй, өөрийгөө чиглүүлэн суралцагч, шамдан оролдсон иргэн, идэвхтэй дэмжигч”, Тайван “Аяндаа, харилцан бие биедээ нөлөөлөх, нийтийн сайн сайхан уриан дор хүсэл тэмүүлэл, сэдэлдээ автах, өөрсдийгөө, бусдыг, нийгэм ба байгальтай харилцах харилцааг хөгжүүлэхэд чиглүүлэх, нийтийн сайн сайхны төлөө хичээл зүтгэл гаргах...” гэх мэтээр хүнээр хүн хийх иргэнээ хөгжүүлэх асуудлыг боловсролын төвд тавьсан байна (Н.Оюунцэцэг ба бусад, 2017). Гэтэл бид мэдлэг, чадвар эзэмшүүлэх хязгаарлагдмал сургалтын хөтөлбөртэй байж, гол төлөв сурлагын амжилтаа үнэлдэг, тэрхүү амжилт

 

нь 30-40%-тай (Боловсролын хүрээлэн, 2018), хүүхдийн хүмүүжил, төлөвшил шүүмж дагуулсан, тодорхой гарц шийдлээ хүлээсээр байна.

21 дүгээр зууны боловсролын хөгжлийн чиг хандлага нь насан туршийн боловсрол байж, түүний зорилго, зорилт нь хүүхдэд төлөвшүүлэх компетенци гэдгийг нэгэнт дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн цаг үед бид ажиллаж байна.

1953 онд Д.МакКлеланд (АНУ) анх удаа хүний хөгжлийн талаар өөрийн үзэл бодлыг илэрхийлж компетенци гэсэн нэр томьёог дэвшүүлжээ. Компетенци нь олон нөхцөл байдлыг бүхэлд нь хамарсан, удаан хугацааны туршид дааж тэсэж чадах төлөвшил, сэтгэлгээний арга замыг харуулдаг хүмүүсийн үндсэн шинж чанар юм. Компетенцийг мэдлэг, чадвар, хандлага, зан чанар, сэтгэл хөдлөл зэрэг үндсэн ойлголт ухагдахуун тодорхойлдог.

Компетенцийн загвараас үзэхэд мөсөн уулын ил харагддаг 10% хэсэгт мэдлэг, чадвар харгалзаж, үлдсэн 90%-д хандлага төлөвшил байх нь (зураг 1). Бид 90% болох хүмүүжил, төлөвшил гэсэн боловсролжих хэсгийг орхигдуулсаар байна.

Хүүхдийн хандлага, төлөвшлийг тусгай хичээлээр биш, харин сургалтын хөтөлбөр дэх бүхий л хичээлээр төлөвшүүлэх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, хичээл сургалт явагдаж байгаа бол тэнд төлөвшил зэрэг явагдаж байна гэсэн үг. Гэвч сургалтын хөтөлбөр, удирдамжид энэ талаар тодорхой тусгаж өгөөгүй байдаг. Судлагдахуун бүрийн хүүхдийн төлөвшилд оруулах хувь нэмэр нийтлэг байхын зэрэгцээ бас ялгаатай байдаг. Энэ нь мэдлэг, чадварыг үгүйсгэнэ гэсэн үг биш, аль алийг нь цогцоор нь хэрэгжүүлнэ гэсэн үг. Тухайн судлагдахууны хүүхдийн төлөвшилд оруулах хувь нэмрийг дараах жишээн дээр харуулъя.

Эх хэлний компетенц нь хэл шинжлэл (үгсийн сан, дуудлага, зөв бичгийн дүрэм), нийгмийн хэл шинжлэл (мэдлэгээ хэрэглэх), санаа бодлоо солилцох, хэлээр харилцах явц дахь гарах бэрхшээлийг даван туулах мэдлэг, бодол санаа, мэдрэмж, бодит байдал, үзэл бодлоо амаар болон бичгээр илэрхийлэх, тайлбарлах; нийгэм соёл, гэр бүлийн харилцаа, боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх гэх мэт бүхий л орчинд хэлийг бүтээлчээр хэрэглэх чадвар, тухайн нөхцөлд тохируулан харилцагчдаа зүй зохистой хариу үйлдэл үзүүлэх хандлагаас бүрдэнэ. Харин Соёл, түүхийн компетенцид үндэсний болон орон нутгийн түүх, соёлын өв, түүний дэлхий нийт, улс орондоо эзлэх байр суурь, хүн төрөлхтний түүх, соёл, түүний ялгаатай байдлын талаарх мэдлэг хамаарагддаг. Хувь хүн өөрийн сэтгэлгээ, бодол, туршлага, мэдрэмжээ туршлага, мэдрэмжээ хөгжим, урлаг, уран зохиол, дүрслэх урлагаар бүтээлчээр илэрхийлэх чадвар багтана. Дэлхийн бусад орнуудын түүх, хэл, соёлын ялгаатай байдлыг мэдэх, түүнд хүндэтгэлтэй хандах нь өөрийн орны түүх, хэл, соёлын онцлогийг илүү сайн мэдэрч ойлгох хандлагыг төлөвшүүлнэ. Энэ хоёр судлагдахууны хүүхдэд өгөх төлөвшлийг харьцуулан харвал (Н.Оюунцэцэг ба бусад. 2017):

Ийнхүү хүүхдийн төлөвшилд сургалтын төлөвлөгөөнд байгаа судлагдахуун бүр оюун ухааны хөгжилд оруулдаг шиг өөр өөрийн онцлогтойгоор хувь нэмрийг оруулдаг. Иймд цаашид багш нар өөрийн багшлах ур чадварынхаа хөгжилд хүүхдийн хандлага, төлөвшлийн асуудлыг эхэнд тавих шаардлагатай болж байна. Хүүхэд, залуучуудын хөгжлийг бүх талаар цогц дэмжих үйлсэд тань амжилт хүсье.

Мэдээллийн эх сурвалж: Багшийн хөгжил сэтгүүл 7-р дугаараас

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1766
  • Өчигдөр 4988
  • Сүүлийн 7 хоног 1766
  • Энэ сард 149280
  • Нийт 280895

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019