БАГШ ЯРЬЖ БАЙНА

Насан туршдаа тасралтгүй суралцах гэдэг нь бидний сайхан амьдрах хүсэл зорилгоос үүсч буй “Хэрэгцээ” гэдэгтэй та санал нийлэх үү?

Түүнийг энгийнээр томьёобол:

Суралцах бол насан туршийн үйл явц. Та хэдий удаан амьдарсан ч, амьдралдаа хангалттай цалин хөлс авдаг ч гэсэн танд үргэлж мэдэхгүй зүйл байх болно. Улам бүр өсөн нэмэгдэж буй технологийн энэ ертөнцөд та оюун ухаанаа нээлттэй байлгаж, суралцах боломжийг олж харах нь чухал. Насан туршдаа суралцах бол өөрийгөө идэвхжүүлэх зорилготой мэдлэгийн эрэлхийлэл. Энэ дэлхийд шинэ зүйлийг сурч мэдэх олон боломж байгаа бөгөөд мэддэг зүйлээ тантай хуваалцах хүсэлтэй олон хүмүүс байдаг. Үүний тулд таны хийх ёстой зүйл бол нээлттэй, сурч мэдэх, асуулт асуух, судлах явдал мөн.

Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1476
  • Өчигдөр 4988
  • Сүүлийн 7 хоног 1476
  • Энэ сард 148990
  • Нийт 280605

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019