БАГШ ЯРЬЖ БАЙНА

Танд насан туршдаа тасралтгүй суралцах хэрэгцээ байна уу?

2019-06-07 18:30

Хувь хүн өөрийн амьдралын чанараа дээшлүүлэх, албан тушаал ахих, ажлын байрны шаардлагад нийцэхийн тулд эсвэл нэг ажлын байрнаас нөгөөд шилжих, нийгмийн амьдралд оролцоход шаардлагатай хувь хүний ур чадвараа нэмэгдүүлэх зорилгоор урт, богино хугацаанд суралцах шаардлагатай болдог.

Их Британид хүн амьдралынхаа туршид дунджаар 13 ажил сольж байна, харин АНУ-д дунджаар 10,6 ажил сольж, 4 мэргэжил эзэмших боллоо. Япончууд өмнө нь “тогтвортой ажил эрхлэлтийн бодлого” барьж байсан бол өдгөө “хувирамтгай ажил эрхлэлтийн бодлого” (labor fluidi­ty) болгох тухай онцолж байна5. Энэ болгонд хүн шинээр суралцах, өмнө сурсан мэдлэг, ур чадвараа үнэлүүлж, баталгаажуулах, улам сайжруулах хэрэгцээ бий болдог нь тэднийг насан туршдаа суралцаж, хөгжих шаардлагатайг харуулж байна.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019