БАГШ ЯРЬЖ БАЙНА

Багшийн хөгжил юунаас эхлэх вэ?

2019-06-03 11:58

Багшийн хөгжил гэж багшийн мэдлэг, арга зүй, ур чадвар, боловсролоо дээшлүүлэх тасралтгүй үйл явцыг хэлнэ. “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хууль 3.1.2

Багшийн хөгжил нь нийгмийн хөгжил, боловсролын шинэчлэл, сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт, хөгжилтэй шууд хамааралтайгаар тасралтгүй үргэлжлэх үйл явц.

Багшийн хөгжил нь нийгмийн хөгжил, боловсролын шинэчлэл, сургалтынхөтөлбөрийн өөрчлөлт, хөгжилтэй шууд хамааралтайгаар тасралтгүй үргэлжлэх үйл явц. Хонконг, Австрали, Япон, Англи, Индонез, Финланд, Шотланд, Итали, Малайз, Сингапур зэрэг улсын багшийн мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг харьцуулан судалсан судалгаанд багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил (Con­tinuing professional development)-ийг тогтолцоонд нь авч үзэж, багш өөрийн хөгжих хэрэгцээнд үндэслэн мэргэжил дээшлүүлэх олон талт үйл ажиллагаанд идэвхтэй оролцох замаар насан туршдаа суралцах, хөгжих үйл явц хэмээн томьёолсон байна. Багш өөрийгөө хөгжүүлэхийн тулд мэргэжлийн хөгжлийн явцад “юуг, хэрхэн, хэзээ, хаана” өөрчлөн шинэчлэх вэ? гэдгийг судалж, оновчтой шийдлийг сонгон бүтээлчээр хэрэгжүүлэх хэрэгтэй. Сурахуйн аль нэг тохиромжтой онол баримтлалыг баримжаалан гадаад орчны таатай дэмжлэгт тулгуурлан, өөрийгөө үнэлэх, өөрийгөө хөгжүүлэх замаар багшлах үйл ажиллагаандаа эргэцүүлэл хийж, хөгжих боломжбагш бүхэнд байна. Багш нар мэргэжлийн практик үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй хандаж, бүтээлчээр сэтгэж чадвал практик үйл ажиллагаанд ахиц өөрчлөлт гарч мэргэжлийн хувьд өсөх боломжтой юм.

 

Багшийн хөгжил-мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас:

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019