БАГШ ЯРЬЖ БАЙНА

Сургуулийн номын сан хүүхдүүдийг “соён гэгээрүүлэх өргөө” байгаасай гэж боддог

Танай сургуулийн номын сан “Баярлалаа бяцхан номын сан” гэсэн нэртэй. Хамгийн түрүүнд яагаад ийм нэртэй болсон талаар яриагаа эхлүүлье.

-       “Эрдмийн өргөө” сургууль маань нийт 4300 гаруй хүүхэд 200 гаруй багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдүүдийг унш, сур гэж хэлэх амархан. Харин унших сурах орчин байхгүй бол яаж сурах вэ. Сургуулийн номын сангууд ер нь хүүхэд уншдаггүй, үзүүлэнгийн баахан номтой, орчин нөхцөл ч тааруу байдаг. Тиймээс хамгийн түрүүнд хүүхдүүдийг соён гэгээрэх, гэгээлэг өөдрөг байх, тохь тухтай номын сантай болгохын төлөө хэд хэдэн гадаадын байгууллагууд руу төсөл бичсэн. Үүний үр дүнд 2007 онд “Дэлхийн аялал жуулчлалын байгууллага”-аас “Баярлалаа бяцхан номын сан” төслийг хэрэгжүүлэх 23,000 долларын хөрөнгө оруулалт авч чадсан. Энэ төслийн ачаар сургуулийн номын сан цар хүрээгээ тэлж хүүхэд, багш бүр өөрт хэрэгтэй, дуртай номоороо үйлчлүүлэх боломж нээгдсэн.

 Энэ төслийг хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллага маань ном, гарын авлагаар  хангаад зогсохгүй наад зах нь хүний биед хор нөлөөгүй сандал ширээтэй, орчин нөхцөл эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой гэсэн журам баримталдаг. Тиймээс төсөл хэрэгжиж эхэлмэгц манай сургууль дээр БНСУ-аас төслийн багийн гишүүд ирж өөрсдөө цэвэр модон тавилга хийдэг компани сонгож бүх ширээ сандлыг захиалгаар хийлгэсэн. “Баярлалаа бяцхан номын сан”-гийн гол онцлог нь бид өөрсдөө номын дэлгүүрээс очиж хүүхэд, багш нарт хэрэгтэй номоо сонгож авдаг гэдгээрээ давуу талтай. Ер нь сургуулийн номын сангуудад цаанаас ирдэг ном ихэвчлэн хэн ч сонирхож уншдаггүй ном байдаг. Шуудхан хэлэхэд зарагддаггүй номуудаа сургуулийн номын сангуудад өгчихдөг гэсэн үг. Ингэж манай сургуулийн хүүхдүүд эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд дуртай номоороо үйлчлүүлэх боломжтой болсон. Харин ийм сайхан номын сантай болсны дараа хэрхэн хүүхдүүдийг номын сангаар үйлчлүүлдэг номонд дуртай болгох вэ гэж бодсон. Энэ хүрээнд 2008 оноос эхлэн 7 хоногт нэг удаа “Номын сан” нэртэй хичээл бага ангийнханд орж эхэлсэн. Унших номын жагсаалт гарган хичээлийн хөтөлбөр боловсруулан олон уншигч хүүхдүүдтэй  болж чадлаа. Эрэгтэй хүүхдүүд комик ном, охидууд барбиний зурагтай эсвэл үлгэрийн ном унших дуртай байдаг. Ер нь хүүхдүүдийн сонирхолд нийцүүлсэн ном худалдан авах нь чухал байдаг.

-       Сургуулийн номын сан, номын санчтай шууд холбоотой байдаг. Танай сургуулийн номын санч нар хэрхэн яаж ажилладаг вэ?

-       Манай сургуульд улсын тэргүүний номын санчид ажиллаж байсан. Бага сургуулийн номын санч маань 14 хоногт л нэг шинэ ажил зохион байгуулахаар санал оруулж ирж хүүхдүүдийг идэвхжүүлж, уралдаан зарлаж өөрөөсөө хүртэл бага гэлтгүй мөнгө төгрөг зарцуулж шоколад, бал, үзэг гээд шагнал урамшуулал өгдөг байсан бол ахлах сургуулийн номын санч маань өөрөө маш их ном уншдаг, багш нарыг ямар ч сэдвээр хэрэгтэй материалаа хайгаад ороход чамд хэрэгтэй материал энэ л номонд байгаадаа гээд гаргаад өгөх жишээтэй. Харин өнгөрсөн жил улсын тэргүүний номын санчид маань тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэрт гарахаасаа өмнө шинээр ирж байгаа номын санчдаа сайн бэлтгээд үлдээсэн болохоор одоо ч гэсэн манайд сайн номын санчид ажиллаж байн

              Номын сангаар хүүхдүүд болон багш нар хэрхэн үйлчлүүлж байгаагаар нь номын санчийн ажлыг үнэлж цалин урамшуулал олгодог. Энэ нь ажлаа сайн хийхэд нь хөшүүрэг болдог болов уу. Болдог бол хаа сайгүй байдаг PC тоглоомын газруудыг номын сан болгочихвол мөн ч сайхан байна даа. Би сургуулийнхаа ойр хавийн  PC тоглоомын газар ажиллуулдаг иргэдтэй уулзаж өөрийн энэ саналаа хэлж үзсэн. Даанч тэд орлого мөнгө олохгүй гээд миний саналыг зөвшөөрөхгүй юм байна лээ. Нэгдсэн бодлогоор л хаа сайгүй PC тоглоомын газрууд биш “coffee shop” шиг хүүхдүүдэд үйлчилдэг ая тухтай номын сантай болчихвол хүүхдүүд PC тоглохын оронд ном уншина гэж боддог. Хүүхдүүдийг бага ангид нь л номонд дуртай хүн болгочихвол төлөв төвшин юмны түрүүнд уурлаж уцаарлаад байхгүй хүн болдог.

          “Номын сан” нэртэй хичээл маань маш үр дүнтэй явагдаад удаж байна. Эхлээд  ном уншихаар номын санд ордог болно. Унших дургүй нь зургийг нь үзнэ, дараа нь дахиад л хичээл ороход хуудсыг нь эргүүлнэ, дараагийн ээлжинд бага багаар нэмэгдсээр байгаад хичээл тарахад ямар ч байсан нэг ном уншиж дуусгадаг. Дөрвөн мянган хүүхдийг ном уншуулахыг оролдож хичээсний үр дүнд ядаж 400 хүүхэд номонд дуртай хүн болно.

-       Номонд дуртай хүүхдүүдийн багш нар ч гэсэн ном уншдаг болов уу?

-       Тийм шүү. Хүүхдүүдээ унш гэж хэлдэг багш хүн өөрөө өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Би жил бүрийн намар хичээл эхлэхэд багш нартаа ямар ном унших мөн энэ номынхоо талаар хэзээ санал бодлоо солилцох талаараа хэлчихдэг юм. “Баярлалаа бяцхан номын сан”-тай болоод 11 жил өнгөрсөн байна. Тиймээс багш нар маань ном уншдаг болоод 11 жил болж байна гэсэн үг. Өмнө нь уншдаг багш нар байсан л даа. Гэхдээ л цөөхөн шүү. Жил бүр хамгийн сайн уншдаг багшаа шалгаруулдаг уламжлалтай. Ихэвчлэн дэлхийн сонгодог зохиолууд уншуулдаг. Анна Каренина, Женни Герхард гэх мэт. Одоо багш нар маань захирлаа тэр номын дэлгүүрт тийм ном шинээр иржээ гээд л хэлнэ. Аль болох тэр номыг нь авахыг хичээдэг.

    2010 онд 11,000 долларын хөрөнгө оруулалт хийгдэж шинээр олон сайхан ном худалдан авсан. Номын санд хүн бүрийн асуусан ном байх хэрэгтэй гэж боддог. Тиймээс тэдний асуусан сурагласан бүх номыг л номын сандаа байлгаж байх юмсан гэж хичээдэг. Манай номын санд эцэг эхчүүдийн хийсэн ном хүртэл байгаа. Эцэг эхчүүдийг ч гэсэн номын арга хэмжээндээ татан оролцуулдаг. Өчигдөрхөн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн номын санчид манай сургуулийн номын сангийн үйл ажиллагаатай танилцсан. Сургууль бүрт номын сан бий. Гэхдээ хүүхдүүдийн сонирхдог ном байна уу, орчин нөхцөл нь ая тухтай байна уу гэдэгт л гол асуудал байдаг. Хаа сайгүй номын сан байвал ямар ч хүүхэд номын санд л сууна шүү дээ. Тиймээс төр засгаас энэ асуудалд анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна.

-       Ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд амжилт хүсье.

/Багшийн хөгжил сэтгүүл/

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1686
  • Өчигдөр 4988
  • Сүүлийн 7 хоног 1686
  • Энэ сард 149200
  • Нийт 280815

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019