БАГШ ЯРЬЖ БАЙНА

Багшлахуйг үзэх үзэл, хандлага ямар байх ёстой вэ?

Өнөөдөр дэлхий дахины боловсрол судлалд конструктив үзэл баримтлал давамгайлж байна. Энэхүү үзэл баримтлал суралцахуйг багшаас сурагчид мэдлэг дамжуулах механик үйлдэл биш суралцагч өөрөө мэдлэг бий болгон баяжуулах бүтээлч үйл явц болохыг онцолдог. Суралцагч бол өөрөө мэдлэгийг бүтээгч субьект учир багшлах үйл ажиллагаа тодорхой багаж зэвсэг, өндөр технологийн хүчээр аливаа зүйл бүтээх механик үйлдэл биш суралцагчдад гадаад орчин болон дотоод ертөнцөд нь нөлөөлөх байдлаар өөрийг нь оролцуулах, бүтээлгэх динамик үйл ажиллагаа гэж үзэж байна. Тиймээс сурах гэдэг нь бодит амьдрал, практик дээрх харилцан үйлчлэлийн үр дүнд утга бүтээх, тайлбарлах, ойлгох процесс. Суралцагч тэгэхээр сургах үйлийн обьект биш өөрийн гэсэн эрх бүхий хүн, субьект гэж ойлгох хэрэгтэй. Багш суралцахуйн мөн чанарыг ингэж ойлговол суралцагч болон суралцах үйлд хандах хандлага эрс өөрчлөгдөж, суралцагчтай харилцах харилцаа ч өөрчлөгдөх болно. Багшлахуйг үзэх үзэл, хандлагаа тодорхойлохын нэг арга бол суралцахуйн мөн чанар, зүй тогтол болон багш, суралцагч тэдгээрийн хоорондын харилцааг хэрхэн үзэж байгаагаа тандах явдал юм.

 

Мэдээллийн эх сурвалж: Багшийн хөгжил мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1626
  • Өчигдөр 4988
  • Сүүлийн 7 хоног 1626
  • Энэ сард 149140
  • Нийт 280755

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019