БАГШ ЯРЬЖ БАЙНА

“Суралцагч” ажилтны мэдлэг, чадвар, хандлага, төлөвшил буюу компетенц ямар байх вэ?

“Суралцагч” ажилтны мэдлэг, чадвар, хандлага, төлөвшил буюу компетенц ямар байх вэ?

 Уламжлалт үзлээр багш нарыг сургуулийн ажилтан гэдэг байсан бол 21 дүгээр зуунд суралцагчдыг сургуулийн ажилтан гэж үздэг болжээ. Асуултад хариулахын тулд компетенцийн талаарх зарим судалгааг авч үзье. Манайд компетенцийн цогц чадамж, чадамж гэж хоёр өөр орчуулга хэрэглэгдэж байгаа боловч аль аль нь утга агуулгыг бүрэн илэрхийлж чадахгүй байгаа билээ. Харвардын их сургуулийн сэтгэл судлаач, профессор Д.МакКлеланд 1953 онд анх компетенц гэдэг нэр томьёог гаргаж ирсэн боловч 1973 онд нийтлүүлсэн судалгааны ажилдаа дараах таван үзэл баримтлалыг нийтэд дэлгэн тавьснаар мэргэжлийн бүлэг болон олон нийтийн санаа бодолд гүнзгий нөлөө үзүүлсэн гэж үздэг. Үүнд:

  • Ерөнхий боловсролын сургуульд авч байсан дүнгээр мэргэжлийн амжилтыг урьдчилан таамаглаж болохгүй. Оюуны болон авьяас чадварыг сорьсон шалгалтуудаар мэргэжлийн амжилт эсвэл бусад амьдралын чухал үр дүн, үзүүлэлтийг урьдчилан таамаглаж чадахгүй. Шалгалт болон академик гүйцэтгэлээр зөвхөн ажлын гүйцэтгэлийг урьдчилан таамаглаж болно. Ийм төрлийн шалгалтууд нь цөөнх бүлэгт шударга биш байдаг. Компетенц нь уламжлалт шалгалтуудыг бодвол хүний зайлшгүй чухал зан төлөвийг урьдчилан таамаглах боломжийг түлхүү олгодог. МакКлеланд 1973, 1998 онд хийсэн ажлаараа боловсролын салбар дахь компетенцийн загварын хэрэглээнд гол анхаарлаа хандуулж компетенцийг мөсөн уулын загвар (Зураг 1.1) -аар тодорхойлсон. Үүнд мөсөн уулын гүехэн ил хэсэгт хүний мэдлэг, чадварыг, мөсөн уулын ихэнх хэсэг буюу гүн, гүнзгий хэсгээр өөрийн үзэл санаа (self-concept), зан араншин (traits), урам зориг (motives) зэрэг хүний араншинг төлөөлүүлсэн (McClelland, 1973).

Зураг 2.1. Компетенцийн мөсөн уулын загвар

Компетенцийн онолын загвар нь тодорхой контекст дэх гүйцэтгэл үзүүлэхүйц зан төлөвөөр тодорхойлогдох хүчин төгөлдөр, ажиглагдахуйц, хэмжигдэхүйц мэдлэг, чадвар, хандлагыг багтаана. Хурдацтай өөрчлөгдөж буй өнөөгийн түүхэн нөхцөлд мэдлэг, чадварын хадгалагдах хугацаа (shelf life) улам бүр богино болж, урт хугацаанд тууштай байж чадах мөсөн уулын усны гадаргаас дооших хэсэгт дүрслэн харуулсан компетенц нь ажлын байрандаа хувь хүний гүйцэтгэлд илүү бодитой нөлөө үзүүлж байна.

Компетенц нь олон нөхцөл байдалд бүхэлд нь хамарсан, удаан хугацааны туршид дааж тэсэж чадах зан авир, сэтгэлгээний арга замыг харуулдаг хүмүүсийн үндсэн шинж чанар юм. Компетенцэд хамгийн багадаа дараах таван нэр томьёог авч үздэг (Vazivani, 2010). Үүнд:

  1. Мэдлэг –Хүний олж авсан мэдээлэл ба суралцахуй
  2. Чадвар – Тодорхой даалгавар гүйцэтгэх хүний чадамж
  3. Өөрийн үзэл санаа ба үнэт зүйл – хүний хандлага, үнэт зүйл, өөрийн төсөөлөл (self-image). Жишээлбэл өөртөө итгэлтэй байдал, өгсөн нөхцөл байдалд хувь хүний амжилттай байж чадах итгэл найдвар (belief)
  4. Зан чанар (Traits) – нөхцөл байдал эсвэл мэдээлэлд бие махбодын болон нийцсэн хариу үйлдэл үзүүлэх.
  5. Сэтгэл хөдлөл, хүсэл, физиологийн хэрэгцээ. Урам зориг болон зан араншин, удирдлагын тусламжгүйгээр хүмүүсийг ажил хийхэд сэдэлжүүлж, өдөөж өгөхийг ойлгох тал ч бий.

Компетцийн олон янзын тодорхойлолт байдгаас заримыг нь танилцуулъя:

  • Маш бүтээмжтэй, дээд зэргийн сайн гүйцэтгэлтэй хийх хүний хувийн зан араншин эсвэл дадал (МкКлеланд, 1973)
  • Ажлыг бүтээмжтэй, дээд зэргийн гүйцэтгэлтэй хийж чадах хүний онцлог чанар (Клемп, 1980), Бояцис, 1982, 2007)
  • Тухайн салбартаа бүтээмж сайтай гүйцэтгэл үзүүлж чадах чадвар, чадамжийн цогц, түүнчлэн нэг салбараас нөгөө рүү чадвар, чадамжийг дамжуулах чадавхтай хамааралтай (Хогг, 1989)
  • Ажил, амьдралын туршлага, сургалт, семинараар олж авсан тухайн зүйлийг хийх чадвар, чадамж (Спенсер нар, 1993)
  • Аливаа зүйлд амжилттай гүйцэтгэлтэй байх дангаараа болон хосолж хэрэглэдэг мэдлэг, чадвар, сэтгэлгээ зэрэг онцлог чанар (Дубос, 1998)
  • Өгсөн контекст, нөхцөл байдалд үүргийн гүйцэтгэл бүтээмж өндөртэй байх мэдлэг ойлголт, чадвар, чанар, үнэт зүйл, итгэл найдвар, хандлагын цогц (Вүүдл, Винстанли, 1998)
  • Хувь хүний чадамж нь мэдлэг, чадвар, ойлголцол, эв дүй, хандлага, туршлага, сэдэл зэргийн харилцан нөлөөлөл бүхий тор шиг олон талст байдлыг агуулдаг (Клиеме, 2006).

Манай орны хувьд 2001 оноос эхлэн компетенцийн судалгаа явуулж үндэсний боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж ирсэн туршлагатай боловч хэрэгжилтийн биелэлт, тууштай байдал алдагдсан байдаг.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1828
  • Өчигдөр 4988
  • Сүүлийн 7 хоног 1828
  • Энэ сард 149342
  • Нийт 280957

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019