БАГШ ЯРЬЖ БАЙНА

Мэдээлэл харилцаа холбоо технологийн цогц чадамжийн тухай та юу мэдэх вэ?

Багшийн мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн цогц чадамж гэдгийг сурган хүмүүжүүлэх мэргэшлийн үйл ажиллагааны бодит тодорхой нөхцөл байдалд дэвшигдэн гарч байгаа аливаа асуудлуудыг МХХТ- ийн боломжуудыг ашиглан шийдвэрлэх арга барил, чадварыг тодорхойлох үзүүлэлтүүдийг хэлнэ. Багшийн МХХТ-ийн цогц чадамж нь багшийн компьютер, аудио, видео зэрэг орчин үеийн техник технологиудыг ашиглаж чаддаг, МХХТ-той ажиллах, ашиглах арга барил хийгээд мэргэжлийн үйл ажиллагаандаа МХХТ-ийг үр өгөөжтэй ашиглах арга замуудыг хэрхэн эзэмшснээр илэрхийлэгдэнэ.

МХХТ нь хувь хүний өдөр тутмын амьдрал хийгээд улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд ус, агаар мэт зайлшгүй хэрэглээ, хэрэгцээ болсон өнөө үед боловсролын салбар, тэр дундаа багшийн хөгжлийг МХХТ- гүйгээр төсөөлөх аргагүй. Шинэ зууны иргэний хөгжилд хийж гүйцэтгэх цогц чадамжийн эзлэх хувийг нэмэгдүүлж, түүнийг оюуны үйлтэй оновчтой хослуулах, суралцагчийг хөгжүүлэх шаардлага чухлаар тавигдах боллоо. Багш сургалтын технологийн өөрчлөлт, МХХТ-ийн хөгжлийг цаг алдалгүй мэдэрч, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаагаа чанартай гүйцэтгэх, асуудал шийдвэрлэх чадвартай байх буюу багшлах үйл ажиллагаандаа МХХТ ашиглах, технологи ашигласан сургалт зохион байгуулах арга зүйн чадамжтай байх ёстой. Нөгөөтээгүүр, шинэ зууны иргэнийг сурган хүмүүжүүлэх, төлөвшүүлэхэд багш хүн олон талын чадамжтай байж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг, орчин үеийн дэвшилтэт технологиудыг оновчтой сонгон ашигладаг байх нь чухал. МХХТ-ийн цогц чадамж нь багш хүнд байх чадамжуудын нэг юм. Тодруулбал багшид МХХТ-ийн цогц чадамжийг эзэмшүүлэх, нөгөөтэйгүүр сурган хүмүүжүүлэх үйл ажилллагааг МХХТ- оор дэмжин өргөтгөх шаардлагатай.

Багшийн МХХТ-ийн цогц чадамжийн инвариант загварыг PhD, дэд профессор Л.Мөнхтуяа судалгааны ажлаараа гаргаж дэвшүүлсэн байна. Багшид шаардлагатай сурган хүмүүжүүлэх ухааны /СХУ/ чадамж, мэргэжлийн чадамж, МХХТ-ийн чадамж гэсэн гурван чадамж тэдгээрийн уялдаа холбоо ба интеграцыг авч үзсэн байна. Чадамж тус бүр нь өргөн хүрээний олон тооны чадваруудыг агуулж байдаг. Гэвч багш тэдгээрийг бүгдийг нь эзэмших боломжгүй юм. Харин хэрхэн авч үзэж байгааг дараах загвараар илэрхийлж байна.

Судлаач тус интеграцчиллын (Зураг 3.1) үр дүнд бий болсон СХУ-ны МХХТ-ийн чадамж, мэргэжлийн МХХТ- чадамж, мэргэжлийн дидактикийн чадамж гэсэн гурван чадамжийн нэгдэл нь багшийн МХХТ-ийн цогц чадамж болно гэж үзсэн байна. Энэхүү загвар нь инфодинамикийн онолд тулгуурлан боловсруулагдсан болно.

МХХТ нь мэдээллийн багтаамж, төрөл, агуулга, цаг хугацаа, орон зай үл харгалзан боловсруулах, дамжуулах боломжтой тул багш нарт МХХТ ашиглан мэдлэг бүтээх үйлийг оновчтой зохион байгуулах боломжийг бүрдүүлдэг. ЮНЕСКО /United Nations Educational, Scientific and Cultural Organization/ байгууллагаас МХХТ- ийг сургалтад хэрэглэхэд багшийн эзэмшвэл зохих цогц чадамжийг тодорхойлсон доорх баримт бичгүүдийг 2011 онд гаргасан байна.

  • Багшийн МХХТ-ийн цогц чадамжийн хүрээг тодорхойлох зөвлөмж төслийн үндэслэл, бүтэц, үзэл баримтлалыг тусгасан “Бодлогын хүрээ” (Policy Framework);
  • Багшийн чадамжийг тодорхойлсон 18 модуль бүхий боловсролын хөгжлийн гурван үе шатыг багшийн ажлын зургаан талт үйл ажиллагаатай уялдуулан гаргасан цогц чадамж. (Competency Frame­work Modules);
  • Модуль тус бүрийг дэлгэрэнгүй тодорхойлсон зөвлөмж (Implemen­tation Guidelines).

Хүний нөөцийг хөгжүүлэхэд тулгуурласан технологийн боловсрол эзэмших, мэдлэгийг гүнзгийрүүлэх, мэдлэг бүтээх гэсэн сургалтын гурван түвшин; МХХТ-ийн гүйцэтгэх үүргийг ойлгох, заах арга зүй, МХХТ, удирдлага зохион байгуулалт болон багш мэргэжилд суралцахуй гэсэн багшийн үйл ажиллагааг хамарсан 18 модультай бүтэцчилсэн хүрээг боловсруулж, дэлхий дахинаа хэрэгжүүлж байна.

Багшид байх “Технологийн боловсрол эзэмших” түвшний МХХТ-ийн чадварыг танилцуулж байна. Тус чадваруудтай танилцаад өөрийн үнэлгээ хийнэ үү.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1755
  • Өчигдөр 4988
  • Сүүлийн 7 хоног 1755
  • Энэ сард 149269
  • Нийт 280884

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019