БАГШ ЯРЬЖ БАЙНА

21 дүгээр зууны боловсролын хөгжлийн чиг хандлага, зорилт хаашаа чиглэж байна вэ?

1980-аад оноос дэлхийн улс орнууд өөрийн орны боловсролын төлөв байдалд дүн шинжилгээ хийж амжилт болон алдаа, оноогоо үнэлж, цаашдын зорилтын талаар өргөн хүрээний хэлэлцүүлэг хийж эхэлсэн юм. Энэ үеэс шинэ зууны боловсролын өөрчлөлт, шинэчлэлийн асуудал хурцаар тавигдах болж НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд ялангуяа НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага болох ЮНЕСКО- оос 21 дүгээр зууны дэлхийн боловсролын бодлогын чиг хандлага, зорилтуудыг тодорхойлсон баримт бичгүүдийг гаргаж ирсэн байна. Эдгээр өргөн хүрээний хэлэлцүүлгийн үр дүнд 21 дүгээр зууны боловсрол буюу хойч үеэ юунд? яаж? бэлтгэх дүр зураг тодорхой болсон билээ. Үүнд:

1972 онд ЮНЕСКО-оос хэвлэн гаргасан Эдгар Форийн “Хүн болохын тулд суралцах нь: Өнөөдөр ба маргаашийн боловсрол” илтгэлд уламжлалт боловсролын систем бэрхшээлтэй тулгарсан цаг үед суралцаж буй нийгэм, насан туршийн боловсрол гэсэн хоёр холбоотой ойлголтыг гаргаж тавьсан байна. Технологийн дэвшил, нийгмийн өөрчлөлт хурдассанаар хүний олж авсан анхны боловсрол түүний амьдралых нь туршид хангалттай гэж хүлээн зөвшөөрч болохгүй гэж энэ илтгэлд дурдаад, насан туршийн боловсролыг хөгжиж байгаа болон хөгжингүй орнуудын боловсролын бодлогын тулгын чулуу гэж тодорхойлжээ (ЮНЕСКО, 2017).

1992 онд Рио-Де-Жанейрод “Хөгжлийн хөтөлбөр-21”-ийг батлан гаргаж дэлхий дахиныг хамарсан хүн төрөлхтний шинэ зуунд мөрдөх хөгжлийн гол чиг баримжааг тодорхойлов. Энэхүү баримт бичигт тогтвортой хөгжлийн 3 багана нь эдийн засаг, хүрээлэн буй орчин, нийгэм байна гэж үзээд хэрэглээ, үнэ цэнтэй мэдлэг, аж төрөх шинэ ухамсар, сэтгэлгээний өөрчлөлт шаардлагатай болохыг тэмдэглэж, улмаар боловсролын талаар өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулахгүйгээр энэхүү зорилгод хүрч чадахгүй гэдгийг цохон тэмдэглэж, тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг дэвшүүлсэн байна (Б.Хулдорж, 1999).

1996 онд 21 дүгээр зууны боловсролын олон улсын комиссын ЮНЕСКО- ийн тайланд Ж.Делор (Jacgues De­lors, 1996) насан туршдаа суралцах тухай ойлголтыг санал болгосон нь шинэ зууны боловсролын түлхүүр үзэл санаа болсон байна (S Taw­il, M Cougoureux, 2013). Энэ илтгэл тайланд шинэ зууны боловсрол оролт (Input)-д бус гаралт (Output)-д суурилна гэсэн шинэ чиг баримжааг өгч, гаралтыг 4 тулгуур багана байдлаар томьёолсон юм. Илтгэлд бид ямар нийгэмд амьдрахыг хүсэж байгаагаас хамаарч боловсролын сонголтууд тодорхойлогддог гэж үзжээ. Мөн боловсролын үндсэн үйл ажиллагаанаас гадна хүн төлөвшүүлэх асуудал бол боловсролын зорилгын чухал хэсэг болохыг онцгойлон авч үзсэн байна.

1999 онд ЮНЕСКО болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ-OECD)-аас дэлхийн боловсролын шалгуур үзүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, зарим улс орны боловсролын байдалд дүн шинжилгээ хийжээ (UNESCO/ OECD, 1999). Хувь хүний нийгэм, эдийн засгийн хэтийн төлөвийг дээшлүүлэхэд чиглэсэн үр дүнтэй боловсролын бодлогыг эрэлхийлж, сургуульд сурч боловсрох, өөрийн нөөцийг дайчлахад туслах урамшуулал олгохыг эрэлхийлж, засгийн газрууд олон улсын харьцуулсан бодлогын дүн шинжилгээнд анхаарал хандуулсан уг баримт бичигт 1990-ээд оноос хойш дэлхий даяар бүх насны хүмүүс (хүүхэд, насанд хүрэгчид) суралцах, өсөж хөгжих эрэлт хэрэгцээ улам гүнзгийрч, өргөжиж байгаа, орлого ба баялаг нь суралцах эрэлтийг улам нэмэгдүүлж байгаа зэргийг тэмдэглээд улс орнуудын хөгжил шинэчлэл нь технологи, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг түлхүү бий болгож үүнтэй холбоотойгоор хувь хүний мэдлэг, чадвар, үзэл бодлыг дээдлэх, үнэ цэнийг дээшлүүлэхийг шаардаж байна гэдгийг авч үзжээ.

2000 онд Дакарын болон Мянганы Тунхаглалд бүх нийтийн чанартай боловсролын асуудлыг дэлхийн улс орнуудад тунхаглан зарласан бөгөөд ЮНЕСКО-оос боловсролын үндсэн зорилтыг Ж.Делорсын томьёолсон суралцахуйн 4 тулгуур баганын зарчим (мэдэхийн төлөө сурах, бүтээхийн төлөө сурах, оршин байхын төлөө сурах, хамтдаа нийгэмшин амьдрахын төлөө сурах) гэж үзэж баталсан байна (БСШУЯ, 2001).

2002 онд Йоханнесбург хотноо болсон НҮБ-ын “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн Их чуулган” олон улсын уулзалт нь шинэ зууны хөгжлийн гол чиглэлийг тунхаглал хэлбэрээр гаргасан (П.Очирбат ба бусад, 2004). Их чуулганаас “Тогтвортой хөгжлийн боловсрол нь бидний ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт” бөгөөд тухайн улс орон бүр ашиглаж буй нөөцөө тогтвортой хөгжлийн боловсролын хөгжилд зориулах ёстой” гэж тодорхойлжээ.

2012 онд ЮНЕСКО-оос бүх хүүхэд, залуучуудад зориулсан зайлшгүй чухал суралцах чиглэлийг тодорхойлох зорилгоор олон орны судлаачид оролцсон анхан шатны цуврал зөвлөмжийг бэлтгэсэн юм. Энэхүү зөвлөмжид бүх хүүхэд, залуучуудын сургалтад юу чухал ач холбогдолтой вэ?, Сургалтын үр дүнг хэрхэн хэмжих вэ?, Боловсролын чанарын хэмжих аргыг яаж сайжруулах вэ?дараах асуултыг бидний анхаарлын төвд тавьсан (UNESCO, 2013).

Рио де Жанейро хотноо 2012 онд чуулсан Рио+20 НҮБ-ын бага хурлаас баталсан “Бидний хүсэж буй ирээдүй” баримт бичиг, шийдвэрийн дагуу даян дэлхийн тогтвортой хөгжлийг тодорхойлж боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд 17 үндсэн зорилгыг хамрах 169 зорилтод хүрэх “Тогтвортой хөгжлийн зорилтууд”- ыг боловсруулж, Ассамблейд өргөн барьсан юм. Олон удаагийн, урт хугацааны хэлэлцүүлгийн үр дүнд 2015 оны 8 дугаар сард НҮБ-ын гишүүн 193 орны нэгдсэн шийдвэрээр “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр” (тогтвортой хөгжлийн зорилго-2015-2030) батлагдан гарсан юм. Энэхүү гурван зуу гаруй үзүүлэлттэй шинэ зорилтууд нь 2016 оноос хойших 15 жилд биднийг тогтвортой хөгжил рүү хөтлөх удирдамж чиглүүлэг болно гэж үзэж байна (UNESCO, 2015).

2015 онд дэлхийн боловсролын чуулганаар “Боловсрол 2030” дэлхийн зорилтыг баталсан нь олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл эрмэлзлийг үүрэг амлалт болсон юм. Боловсрол 2030 үйл ажиллагааны хүрээ нь Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилтыг улс орон, бүс нутаг, дэлхийн түвшинд хэрэгжүүлэх удирдамж юм. ТХЗ 4 нь “Тэгш хамран сургах, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих”-д чиглэж байна. (ЮНЕСКО, 2016).

2016 онд Хүмүүс, гараг дэлхийн төлөөх боловсрол: Бүх нийтийн төлөө тогтвортой ирээдүйг бүтээх, боловсролын хяналт, үнэлгээний дэлхийн тайланг гаргасан. Энэхүү тайланд 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ 4) ялангуяа үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшинд бодлогын өөрчлөлтөд гарч буй ахиц дэвшилд хяналт, үнэлгээ хийхэд тулгарч буй сорилтыг авч үзсэн байна (ЮНЕСКО, 2016).

Энэ бүгдээс дүгнэн үзэхэд XXI зууны бүх шатны боловсролын үндсэн зорилго, зорилт нь хувь хүнд шинэ зуунд сурч амьдрахад шаардлагатай бүх нийтийн насан туршийн боловсролын компетенцийг төлөвшүүлэхэд чиглэж байна. Улс орон бүхэн XXI зууны боловсролын шинэ үзэл баримтлалыг өөрийн бодлого шийдвэрт өөрийн онцлогтойгоор тусган хэрэгжүүлэхийг дэмжиж байна.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1682
  • Өчигдөр 4988
  • Сүүлийн 7 хоног 1682
  • Энэ сард 149196
  • Нийт 280811

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019