БАГШ ЯРЬЖ БАЙНА

Алхам алхмаар сурагчдыг бүтээлч үйлд сургах нь

Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах аргазүй” эрдэм шинжилгээний VI бага хуралд 1-р ангийн математикийн хичээлийн “Цаг хугацаа” сэдвийг алхам алхмаар хөтлөн ойлгуулж, хөгжлийн ахицыг илрүүлэн, бүтээлч үйлд сургах зорилготой судалгаат хичээлийн үр дүнгээ математик судлагдахууны баг хэлэлцүүлсэн билээ. Энэхүү бидний аргазүй туршлага маань сургууль багш нарт багшлах аргазүйг боловсронгуй болгоход дэмжлэг болохуйц бүтээлч шинэлэг санаатай үр нөлөөтэй илтгэлээр шалгарсан тул аргазүй туршлагаа та бүхэндээ хуваалцаж байна.

Хүүхэд сургуульд элсэн ороод сургалтын хөтөлбөр, агуулгын дагуу мэдлэг, чадвар эзэмших нь чухал боловч юуны урьд тэдэнд суралцах чадварыг төлөвшүүлэх нь цаашид амжилттай суралцах үндэс болдог.

Зургаан настай сурагчдын суралцах чадварыг дэмжих үүрэг хариуцлага нь нэгдүгээр ангийн багш болон эцэг эх, асран хамгаалагчид ногддог.

Сургуульд элссэн зургаан настай хүүхэдтэй ажиллах багшид тухайн хүүхдийн бие бялдар, эрүүл мэнд, оюун ухаан, сэтгэц, нийгэмшихүй, сурах арга барил, өөрийгөө илэрхийлэх болон удирдах чадварын талаарх хувийн мэдээллүүд их хэрэгтэй болдог. Багш эдгээр мэдээлэлгүйгээр хүүхдийг танин мэдэхэд бэрхшээл учирч хүүхдээ судалж таниагүйгээс тухайн хүүхдийг сургах арга барилаа олохгүй цаг алддаг.

Шинжлэх ухааны судлагдахуун төвтэй сургалтын үед багшид тухайн сэдвийн талаарх мэдлэг чадвар чухал байсан бол хүүхэд төвт сургалтын өнөө үед хүүхдийн хувийн мэдээлэл түүнээс илүү чухал болж байна. Энэхүү судалгаагаа БСШУЯ, АХИС-ийн “Хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулж ашиглах аргазүй “ сургалтын модуль номоос түүвэрлэн авсан.

Аргазүй туршлагаар хөгжүүлэх чадвар

Суралцах анхны алхмаа хийж байгаа 6 настай хүүхдийн онцлогийг оношлон илрүүлэх, хүүхэд бүрийн сурах үйл явцыг хувийн онцлогтой нь холбон үзэж ээлжит хичээлийн агуулгыг алхам алхмаар хөтлөн, хэрэглэгдэхүүнийг тэдний нас сэтгэхүйн онцлогт амилуулан ашиглах нь 6 настай сурагчдын бүх талын суралцах чадвар цогц чадамжийг хөгжүүлэх боломжтой. Аргазүйг хэрэгжүүлсэн байдал:

Хүүхдийн хөгжлийн өнөөгийн төлөв байдлыг тогтоолгүйгээр тэдний ахиц, амжилтыг хэмжин илрүүлж чадахгүй юм. Иймд хүүхдийн хөгжлийн ахицыг илрүүлэх тодорхой ажлын төлөвлөгөө гарган алхам алхмаар судалгаагаа авсан.

  1. Сургуульд бэлтгэгдсэн байдлын судалгаа /эцэг эхээс 9 сард/
  2. Хүүхдийн суралцах чадварын судалгаа /цэцэрлэгийн багшаас 11 сард/
  3. Хүүхдийн хөгжил чадварын ахицын судалгаа /ангийн багш 3 сард/
  4. Судалгаат хичээл зохион явуулсан үр дүн /математик судлагдахууны баг 4 сард/

Алхам-1. Сургуульд бэлтгэгдсэн байдлыг судлах нь

Хүүхдийн хөгжил чадварын талаарх судалгааг 4-н чиглэлээр эцэг эхээс асуулгын дагуу авсан. 40 сурагчдаас авсан хөгжлийн судалгааг графикаар харуулбал танин мэдэхүйн хөгжил нь бусдаасаа давуу байгаа нь судалгаанаас харагдсан. Нэгдүгээр ангийн багш хүүхдийн хувийн мэдээллийг цогцоор нь цуглуулах нь хүүхэд, эцэг эх, гэр бүлийн талаарх нэн шаардлагатай үндсэн мэдээллийн сантай болсноор багшлахуйд тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэнэ. Алхам-2. Хүүхдийн суралцах чадварын ахицыг үнэлэх нь

Хүүхэд бүрийн ерөнхий хөгжил, сурах арга барилын түвшинг илрүүлэх, жижиг булчин, танин мэдэхүй, өөрийгөө илэрхийлэх, удирдах чадварын эзэмшилтийн ахицыг тодорхойлоход цэцэрлэгийн багшаас нь тусгай асуулгын дагуу хүүхдийн суралцах чадварын судалгааг авч мэдээлэл цуглуулсан. Цэцэрлэгийн багшийн судалгаанаас хүүхдийн танин мэдэх, өөрийгөө илэрхийлэх чадвар нь бусдаас давуу байна.

Алхам-3. Хүүхдийн хөгжил чадварын ахицын мэдээлэл

Анги удирдсан багш дараах агуулгаар сурагч бүрийн ерөнхий хөгжлийг дэмжин, сурах арга барилд суурилсан танин мэдэхүй, хэл-нийгэм, амьдрах ухааны чадварын эзэмшилтийн ахицыг тогтоосон. Ангийн багшийн үнэлгээгээр сурагчдын хэл-нийгмийн чадвар, бусдаасаа арай бага цаашид хамтран суралцах чадварыг анхаарч судалгаат хичээлээр цаг хугацаатай холбоотой асуултын хариултыг хүүхдүүд андуурах нь ажиглагдсан. Мөн цаашид ангийн сурагчдын жижиг булчингийн хөгжил нь бага үзүүлэлттэй байгаа хэдий ч суралцахуйн үндсэн хүрээнд цаашид хөгжинө гэж үзэж байна.

Алхам-4. Судалгаат хичээл зохион явуулсан үр дүн

Хүүхдийн хувийн мэдээллийг оношлон судлан үзээд тухайн ангийн сурагчдын хүүхдүүдийн танин мэдэхүйн хөгжил-хэл нийгмийн хөгжил эцэг эх, цэцэрлэгийн багшийн үнэлгээгээр арай бусад чадвараасаа давуу, ангийн багшийн үнэлгээгээр бусад чадвараасаа бага байгаа нь хичээл судлан үзэж байгаатай холбоотой байна гэж үзээд энэхүү чадварыг дэмжих ба бусад давуу байгаа чадварыг нь үндэслэн цаашид судалгаат хичээлийг зохион байгуулах боломжтой байна гэж үзсэн.

Энэхүү судалгаат хичээлээ 1-р ангийн 4 бүлэгт мөн 2-р ангийн 2 бүлэгт 6 удаа хичээлийн төлөвлөлтийг засан сайжруулж заалаа. Мөн бусад бүлгийн багш нар эдгээр судалгааг авч үзсэн. 1-р ангид өглөө, үд, орой, өдөр, сар улирал, жил гэсэн ерөнхий ойлголтуудтай танилцдаг.

Сурагчдын амьдралын туршлага дээр нэг жил 4 улиралтай, улирал бүр 3 сартай, сар бүрд ямар ямар баяр болдог ба 12 сар нь 1 жил болж, хоногт 24 цаг байдгийг цахим слайдаар сурагчдад сонирхолтойгоор хичээлийг зохион байгуулсан.

Хичээлийн шинэлэг санаа

1-р ангийн математикийн хичээлийн “Цаг хугацаа” нэгж сэдвийг заахдаа сурагчдад сонирхолтой үзүүлэн тараах материал ашиглан, алхам алхмаар хичээлийг хөтлөн мэдлэгийг олгосноор хүүхэд бүрийн анхаарлын тогтворжилтыг нэмэгдүүлэх боломжтой.

6 настай суралцагчдыг ярьж сургах, өөрийн хийснээ бусдадаа тайлбарлах, өөрийгөө үнэлэх, бусдаас суралцах, эргэцүүлэн бодох, ярилцах зэрэг үйл хийх явцад мэдлэгийг бүтээлгэх чадварт сургах юм. Мөн минут, цаг, хоног, долоо хоног, улирал, сар, жил гэсэн хугацааны нэгжүүд хоорондоо холбоотой болохыг дүгнэлт хичээлээр ойлгуулахыг зорьсон. Хүүхдийн хувийн мэдээллийг цуглуулсны үр дүнд багшид гарсан өөрчлөлт

Багш өдөр тутам зохион байгуулдаг хичээл, үйл ажиллагааны хүрээнд сурагчдад сурах арга барил хэр зэрэг эзэмшүүлж байна вэ?

Тухайн сурагчийн хөгжлийн ерөнхий чадвараас алинд илүү дэмжлэг хэрэгтэй байна вэ?

Сурагч бүрт ямар ахиц, өөрчлөлт ажиглагдаж байна вэ?

Үнэлгээний үр дүнд / график/ тулгуурлан эцэг эхтэй юуны талаар зөвлөх вэ?

Үнэлгээ хийхдээ багш сурагчдыг ганцаарчлан ажиглах, ярилцах, бүтээлийг үнэлэх зэрэг чанарын судалгааны арга хэрэглэх

Ахиц өөрчлөлтийн тухайд хүүхдийг өөрийг нь эцэг эх, цэцэрлэгийн багшийн өмнөх үнэлгээтэй харьцуулан үнэлгээний хуудсаар дамжуулж, сурагчдын хөгжлийн ерөнхий чадварыг үнэлж байгаа ч нөгөө талаар багш ажилдаа өөрийн үнэлгээ, мониторинг хийх, багшлахуйн алхмаа боловсруулах боломжтой болсон. 

Хүүхдийн хөгжлийн ахицын өөрчлөлт

Танин мэдэхүйн чадвар

Хэл нийгмийн чадвар

Амьдрах ухааны чадвар

Улирлын дагуу амьтан ургамлын амьдралд гардаг өөрчлөлтийг ярих /модны навч шарлах, мал төллөх/

Юмсыг дарааллаар нь байрлуулан нэрлэх

Цаг минут, сар өдрийг тоолох

Өчигдөр, өнөөдөр, маргааш, цаг, минут гэх мэт үгсийг яриандаа хэрэглэдэг

Жилийн сар, өдөр гаргийг мэдэх, хуанлиас тухайн өдрөө зааж чадах

Бусдыг анхааралтай сонсож, ярьсан зүйлийг ойлгох

Энгийн асуултуудад хариулж чаддаг /Яагаад?, хэзээ?/

Үзэл бодлоо илэрхийлэх

Хосоор хамтарч ажиллах

7 гаргийг мэдэж, хичээлийн хуваариа бие даан ялгах

Өдрийн дэглэмд суралцах

Өдөр тутмын цаг тооллын асуудлыг тооцоолох, баримжаалах чадвар хөгжсөн.

Бусдад хүргэх туршлага

Хүүхдийн хувийн мэдээллийг цогцоор нь судалж илрүүлэх нь хүүхэд, эцэг эх, гэр бүлийн талаар үндсэн мэдээллийн сантай болж багшлахуйд тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэх, сурагчдын суралцахуйг дэмжих ач холбогдолтой.

1-р ангийн ээлжит хичээл бүрийн агуулгыг алхам алхмаар зааж, хэрэглэгдэхүүнийг амилуулан ашигласан. 6 настай сурагчдад судалгаат хичээлийг зохион байгуулж тэдний бүх талын суралцах чадварыг хөгжүүлэх боломжтой юм.

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 1470
  • Өчигдөр 4988
  • Сүүлийн 7 хоног 1470
  • Энэ сард 148984
  • Нийт 280599

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019