БАГШ ЯРЬЖ БАЙНА

Багш нар хүүхдүүдэд амьдрал дээр хэрэг болох зүйлийг хичээлтэй нь холбоод заагаад өгөх хэрэгтэй гэж боддог

2019-04-25 17:28

Би өмнө нь мэдээлэл зүйн багшаар ажиллаж байгаад дөнгөж 3 сарын өмнө сургалтын менежер боллоо. Тиймээс нарийн төлөвлөгөө гаргаж амжаагүй байна. Багш хүн ээлжит хичээлээ маш сайн төлөвлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл юуг яаж зааж  ямар үр дүнд хүрэх вэ гэдэг маш чухал.  Хичээл дээр үзэж байгаа онолыг амьдрал практиктай холбох аливаа зүйлийн  мөн чанарыг ойлгуулаад өгчихвөл хүүхдүүд цаашид сураад явчихна. Тийм учраас багш нарын хүүхдүүдэд өгч байгаа даалгавар амьдралтай болон бусад хичээлүүдтэйгээ уялдаа холбоотой байх хэрэгтэй гэж боддог.

БМДИ-ийн нэг дэх жилдээ ажиллаж байгаа сургалтын менежерийн сургалт 5 өдрийн турш боллоо. Тус сургалтад хамрагдсан БГД-ийн 113-р сургуулийн сургалтын менежер Б.Түмэнбаяртай цөөн хором ярилцлаа.

-       Та өмнө нь ямар мэргэжлээр ажиллаж байсан бэ? Эхний жилдээ менежерээр ажиллаж байна. Ажлаа хэрхэн удирдах талаар төлөвлөгөө гаргаж амжив уу?

-       Би өмнө нь мэдээлэл зүйн багшаар ажиллаж байгаад дөнгөж 3 сарын өмнө сургалтын менежер боллоо. Тиймээс нарийн төлөвлөгөө гаргаж амжаагүй байна. Багш хүн ээлжит хичээлээ маш сайн төлөвлөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл юуг яаж зааж  ямар үр дүнд хүрэх вэ гэдэг маш чухал.  Хичээл дээр үзэж байгаа онолыг амьдрал практиктай холбох аливаа зүйлийн  мөн чанарыг ойлгуулаад өгчихвөл хүүхдүүд цаашид сураад явчихна. Тийм учраас багш нарын хүүхдүүдэд өгч байгаа даалгавар амьдралтай болон бусад хичээлүүдтэйгээ уялдаа холбоотой байх хэрэгтэй гэж боддог.

-       Жишээлбэл багш нар яаж даалгавруудаа хооронд нь уяж өгч болох вэ?

-       Ер нь багш нар хүүхдүүдэд энэ л зүйлийг сурчихвал дараа нь насан туршид нь яаж  хэрэг болох вэ гэсэн мөн чанарыг нь ойлгуулах нь. Жишээлбэл математикийн хичээл дээр тэгш өнцөгтийн  талбайг олохдоо уртыг өргөнөөр үржүүлдэг гээд шууд хэлж зааж өгөхийн оронд дэвтэр, ном, ширээ гэхийн зүйлүүдийн урт өргөнийг өөрсдөө хэмжээд үржүүлээд олох нь цаашид амьдралд нь илүү ойр байх болов уу гэж боддог. Мөн мэдээлэл зүйн хичээл дээр бусад хичээлийн багш нартай холбогдож тэдний бие даалтаар өгсөн даалгаврыг мэдээллийн технологи  ашиглан шийдвэрлэж байвал энэ нь сурагчдаар асуудлыг шийдвэрлүүлж бүтээлчээр суралцах,  жинхэнэ хөрсөн дээр буусан үр дүнтэй хичээл болно. Нэг талаараа тухайн даалгавар өгсөн багшийн хичээлээр энд мэдээлэл зүйн багшийн хичээл үр дүнтэй явагдана гэсэн үг. Тийм учраас багш бүхэн хичээл хоорондын интеграцыг сайн гаргаж өгөх хэрэгтэй.

-       Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.    

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019