БАГШ ЯРЬЖ БАЙНА

ЭЦЭГ ЭХЧҮҮД ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Багш та ярилцлагын буландаа Говь Алтай аймгийн 4 р сургуулийн багш Г.Отгонбаярыг уншигч тантай уулзуулж байна. Тэрээр бага ангийн хүүхдүүдийн онцлог  болоод эцэг эхчүүдийн хандлага мөн боловсролын тогтолцооны талаар бидэнтэй ярилцлаа.

-    Таны ажлын онцлог болоод бага ангийн багш байхын хамгийн сайхан нь юу байдаг вэ?

-     Би өмнө нь өөр мэргэжилтэй байсан. Харин 2009 онд хөрвөх сургалтад хамрагдаад 2014 онд бага ангийн багш мэргэжилтэй болсон. Дөрвөн жил аймагтаа хувийн сургуульд багшилж байгаад өнгөрсөн жилээс эхлэн улсын сургуульд багшилж байна. Хожуу энэ мэргэжлийг сонгосон.  Хүмүүс хүүхдүүдийн дуу чимээ хэцүү гэж боддог. Харин надад тэдэнтэйгээ шуугилдаж инээхэд нь инээж, дуулахад нь дуулж, тоглоход нь тоглож байх нь хамгаас илүү аз жаргалтай байдаг. Улирлын амралтаар хэдхэн хоног холдохоор л одоо юу хийж манаргаж байгаа болдоо гэж бодогдоод, заримынх нь үйл хөдлөл хүртэл нүдэнд харагдаад санаад байдаг юм. Бага ангийн хүүхдүүд гэнэн цайлган мөн бурууг нь ухааруулаад хэлээд өгвөл маш амархан тусгаж хүлээж авдаг. Мөн анхаарал нь богинохон хугацаанд төвлөрөөд маш хурдан сарнидаг. Тиймээс бага ангийн багш бүх хүүхдийг тэгш харуулж сургахын тулд хүүхэд тус бүрд нь тохируулж, энэ хүүхдийн эцэг эхэд ийм зөвлөгөө өгнө, энэ хүүхэдтэй ийм арга зүйгээр ажиллана гэх мэтчилэн бүх хүүхдэд хүртээмжтэй байх тал дээр анхаарч ажилламаар санагддаг. 

-    Эцэг эхчүүд багшид хүүхдээ даатгаад орхих нь элбэг байх шиг ажиглагддаг. Танай ангийн хүүхдүүдийн эцэг эхчүүд ямар хандлагатай байдаг вэ?

-     Багшийн арга зүйгээс гадна эцэг эхчүүд бол маш том хөшүүрэг. Тиймээс эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллах нь чухал. Эцэг эхчүүд мөн гэр бүлийн орчин эерэг зөв байх нь хүүхдэд асар их нөлөөтэй байдаг. Мөн хоцрогдсон хүүхэд байвал анги хамт олноороо зааж чиглүүлээд аваад явах хэрэгтэй. Ер нь  муу хүүхэд гэж байдаггүй гэсэн үзлээс ханддаг.

       Дийлэнх эцэг эхчүүдэд нэг том алдаа байна. Өөрсдийн өнгөрсөн үетэйгээ одоо байгаа нөхцөл байдлыг харьцуулаад, намайг бага байхад багш нар хуудас хуудсаар нь даалгавар өгдөг, бичүүлдэг байсан. Та хүүхдүүдийг их шуугиулж байна, маш хөнгөхөн яваад байна гэж хэлдэг. Маш их даалгавар хийж байвал сайн сурлагатай сайн хүн болно гэсэн үзэл бодлоосоо салаагүй байх шиг санагддаг. Гэтэл тийм биш шүү дээ. Улаан балаар буруу гэж зурах гэхээр хүүхэд гарыг минь барьчхаад зуруулахгүй байх жишээтэй. Хэчнээн үг алдсан, хэчнээн зөв үг бичсэнийг нь дэвтэр дээр нь бичээд явуулахаар эцэг эхчүүд та алдааг нь зассангүй гэдэг. Мэдээж өдөр бүр хийх сурах зүйлээ сургаад л явж байгаа шүү дээ. Тиймээс эцэг эхчүүд хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна. Улаан балаар зурж зөв буруу гэснээр хүүхэд сайн сурлагатай сайн хүн болохгүй ээ. Дэлхийн боловсролын чиг хандлага өөрчлөгдөж байна. Бид ч гэсэн дагаж өөрчлөгдөх хэрэгтэй байна.

-    Багшид тулгарч байгаа асуудал мөн анхаарч засмаар зүйл байдаг уу?

-   Багшийг үнэлэх үнэлгээн дээр анхаарч ахиж нягталмаар санагддаг. Олимпиадад гурван хүүхдийг бэлтгэсэн багшид ур чадварын нэмэгдэл олгодог. Гэтэл 30 хүүхэд өмнө нь ямар байсан одоо ямар болсон байна гэдгийг харж үнэлэхгүй байна. Мөн олимпиад уралдаанууд их болж байгаа нь хоорондоо уралдсан, өрсөлдсөн хүмүүсийг бэлтгээд байх шиг санагддаг. Аймаг сум хот дүүрэг гээд л уралдуулна. Уралдуулсан ч өгөөжтэй зөв уралдуулмаар байна. Олимпиадад орж байгаа хүүхэд бүр мандат, ном худалдаж авна. Тухайн номонд 1-12 дугаар ангийн хүүхдэд зориулсан нэг, нэгхэн л материал байх жишээтэй. Ихэнх хэсэгт нь зохиогчийн намтар эсвэл өөрт хамааралтай биш материал байх жишээтэй. Гэх мэтчилэн өөрчилж засаж сайжруулмаар зүйл байгаа.  Гэхдээ боловсролын чиг хандлага өөрчлөгдөж байна. Манай улсын хувьд ч гэсэн өөрчлөлт ирж байгаа нь харагдаж байна.

-       Нээлттэй ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2886
  • Өчигдөр 4821
  • Сүүлийн 7 хоног 12762
  • Энэ сард 48913
  • Нийт 48913

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019