БАГШ ЯРЬЖ БАЙНА

Ахмад багш уулзалтын салхийг хагаллаа

2018-05-16 10:55

Багш нарыг хүлээн авч, уулзаж ярилцан, санал солилцох тогтмол хуваарийг БМДИ-ийн захирал Д.Сүрэнчимэг гаргасан тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэхүү уулзалтын анхны зочин нь Архангай аймгийн ахмад багш М.Шагдарсүрэн гуай байлаа. Багш хүн тэтгэвэрт гарсан ч сэтгэл, оюун нь хөгширдөггүй, үргэлж боловсролын төлөө, улс эх орны хөгжлийн төлөө санаа тавьж байдгийн нэгэн тод жишээ энэ бол М.Шагдарсүрэн багш юм. 

Боловсролын салбарт 30 гаруй жил ажиллаж, математик физикийн багш, хичээлийн эрхлэгч, захирал, аймгийн боловсрол хариуцсан мэргэжилтэн гээд өөрийнх нь хэлснээр “сургуульд хийгээгүй юм байхгүй” буурал багш одоогоор “Багш эцэг эхчүүдийн нийгэмлэг” ТББ-ыг эрхлэн, судалгааны ажлууд хийж байгаа аж. Энэхүү ажлын хүрээнд тэрээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагыг ахиулах санал боловсруулснаа БМДИ-ийн удирдлагад танилцууллаа.

БМДИ-ийн захирал ахмад багшийн санаачлагыг талархан хүлээж авлаа.  Боловсролын шинэчлэлд хүн бүрийн оролцоо чухал бөгөөд тэр тусмаа туршлагатай ахмадын үг үнэ цэнэтэй. Улс орны хувьд тэргүүлэх боловсролын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах гэсэн түүний санаачлагыг дэмжин, тодорхой саналуудыг ажил хэрэг болгож хамтран ажиллахаар боллоо.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлын үүд хаалга багш таны өмнө сар бүрийн 1, 3-р долоо хоногийн лхагва гарагт нээлттэй. Харин сургууль цэцэрлэгийн удирдлагуудыг 2, 4 дэх долоо хоногийн лхагва гарагт хүлээн авч, уулзаж ярилцах боломжтой.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018