Багш ярьж байна

Би өдөр бүр бяцхан шавь нараасаа урам зориг, баяр баясгалан мэдэрдэг

2018-05-09 10:19

Нэг удаа найрал дууны дугуйлан хичээллэж байсан чинь нэг таван настан үүрэглээд байна.

Тэгэхээр нь “Миний хүү, нойр нь хүрээд байгаа бол ангидаа ороод унтаж бай” гэсэн “Үгүй дуулна багшаа” гээд нүд нь аниастай үүрэглээд байгаа хэрнээ амаа хөдөлгөж дуулсаар байгаад хичээлээ дуусгаж билээ. Дуу хөгжмийн хичээлдээ тийм дуртай. Би өдөр бүр бяцхан шавь нараасаа урам зориг, баяр баясгалан мэдэрдэг. Хүүхдийн ертөнц маш гэгээн тэдний үг үйлдэл болгон нь хайр татам шүү. Өвөрхангай аймгийн Баруун-Баянулаан сумын цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Э.Хоролгарав

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018